Fangirlsick

558 74 1
                                    

Бид хэд хурлаа хийсээр түүний реклам, зураг авалт ямар өнгө аястай байхыг ярилцан сууна.

Мин ахлах: Инү үнэхээр царайлаг болохоор царайг нь илүү их гаргах хэрэгтэй.

Би: бие нь ч гоё шүү дээ. Тийм болохоор илүү эрэгтэйлэг мэдрэмж өгөхөөр байлгавал зүгээр байх.

Со ах: Тийм шүү.

Мин ахлах: Ер нь Аёоны үгийг сонсъё. Олон жил фэн нь яваа хүн. Бусад хүмүүс юунд нь дуртай гээд олон зүйлийг мэднэ дээ.

Би санаа зовсоор Инү лүү харчхаад нэг хоолойгоо засан: Тэгэхээр Инүгийн сормуус урт, давхраа нь ч гоё. Мэдээж нүдний хэсгийг оруулж өгвөл гоё. Нарийн хэсгээр ч юм уу? Тэгээд хэн нэгэн хүн архи онгойлгоход сонсоод нүд нь сэргэж байгаагаар хийж болох юм. Инү True beauty-д тоглоод олны анхаарлыг ч татаж яваа бас жүжиглэлт нь ч маш сайжирсан болохоор үүнийг ашиглаж болох юм. Түрүүн хэлсэнчлэн Инүгийн гар, бие хаа гоё. Гарын сайхан хэсгийг нь харуулаад архийг онгойлгох тэр торгон мөчийг маш нарийн үзүүлж болно. Манайх шинээр пиво гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ санааг пиво дээр ашиглах ч юм уу?

-Юнгигийн талаас-
Маркетингийнхний гаргаж буй санааг сонсохоор доош буун өрөөнд орж ирэхэд Аёон их л инээмсэглэсэн төрхтэй санаагаа хэлэх бөгөөд 2 боолттой гараа савчсаар ярина. Өрөөнд орж ирэхэд царай нь барайчихсан байсан хэрнээ одоо Инүгээ магтах болохоор их өөр болж гэнэ.

Тэдний яриаг сонсож суусаар бараг Инүд нь дурлах шахлаа. Ярилцлага өгөхдөө ийм байгаагүй байж.

Тэхён хажуунаас чихэнд ойртоод: Инү биш Аёон манай архийг илүү сайн рекламдах бололтой.

Би ч инээсээр: Тийм бололтой гэж хэлчхээд Инүгийн зүгт харахад тэр инээхээ зогсоож чадахгүй байгаа бололтой түүн лүү харна.

Тэхёныг ч Аёонтой бага зэрэг уулзаж, хамт гадуур уулздагийг мэдэх болохоор түүний зүгт харахад тэр ч инээмсэглэн Аёон луу харжээ.

Нэг од ажилтантай болсон юм биз дээ.

Аёон ярьж дуусан: Миний санаа иймэрхүү байна. Та нар юу гэж бодож байна?

Би: Миний таньдаг найруулагч бий. Ким Намжүн. Чи түүнтэй уулзаад энэ санаануудаа хэлээрэй.

Аёон толгой дохин Инү рүү харан инээмсэглээд: Таалагдсан уу?

Инү: үнэхээр их!

Аёон ичингүйрэн инээж байснаа гэнэт царай нь бараагаад: б-би угаалгын өрөө гялс орчхоод ирье? Гэсээр хаалга руу зүглэхэд миний инээд хүрэн: Хоёр гар чинь хугарчхаад арчиж чадах юм уу?

Knock KnockWhere stories live. Discover now