Шинэ ажилтнаараа тоглосон нь

465 66 0
                                    

Мин эгч: Юу чи Юнгигийн дээр нүүсэн гэнэ ээ?

Би толгой дохин: Тийм ээ.

Мин эгч: Тэнд чинь Юнги төгөлдөр хуур тоглож, нөгөө өмнөх найз бүсгүйтэйгээ болздог байсан.

Би ууж байсан зүйлээ тавин инээмсэглээд: Тийм үү?

Мин эгч хөхрөн: Бүр сонин зүйл хэлэх үү?

Би: За?

Мин эгч: Чиний дээд давхарт өнөөх нь амьдардаг ш д.

Би: Үнэн үү?

Мин эгч: Би чамд худлаа хэлж яахав?

Мин Юнги чи муу?! Намайг хэн гэж бодоов?! Ямар ичдэггүй!

Мин эгч: Аёон аа, чи наад гарын тосоо шахаад хамгийн гаргачихлаа!

Би нэг юм ухаан орон гар луугаа хартал түрхэх гэж байсан тосоо бүгдийг нь шахчхаж.

Би хөхрөн өндөр өсгийтөө тайлан тосноос аван өвдөг хүртлээ тослоод: Гар гэлтгүй хөлд хүртэл сайн гэсэн эдний тос.

Мин эгч: тийм үү? Би бас түрхчих үү?

Би: Тэг, тэг. Бүгдийг нь гаргачихсан байгаа юм чинь гэсээр бид хоёрын амралтын өрөөнд хөл гараа тослон сууна.

Юнги: Энд массаж хийгээд байгаа юм уу? Гэсээр гараа кармандаа хийчихсэн додигор алхаж орж ирэхэд нь дургүй хүрээд юу ч хэлсэнгүй өнөөх их тосоороо хөл гараа тослон сууна.

Юнги гараа нааш сарвайн: Минийхийг бас?

Би инээмсэглэн ширээн дээр асгарсан ахиухан тосноос аван нүүрэнд нь нялаад: ЯААА МИН ЮНГИ!!!!! Өөрийгөө хаан гэж бодоо юу?!! Өөрөө хий чи! Гэчхээд өсгийтөө гялс углан лифтний зүг явлаа.

Эргүү чинь! Яаж чадаж байна аа? Миний дээр хуучин найз бүсгүй???? Согтчихоод ээлжилж бид хоёрын гэрээр ормоор байгаа юм байна л даа?! Гэж бодтол миний дотроос дотоод хүн маань "Чи ямар тэрэнтэй үерхдэг албан ёсны найз охин нь юм уу?" гэхэд л өөрийгөө ямар ч утгагүй уурлаад буйгаа анзаарлаа.

Ер нь тийм ш дээ? Би л их даварчихаж.

Лифт ирэх гэсээр байтал Юнги ард ирэн: Хөөе, Аёон!!! Яаж байгаа чинь энэ вэ? Тосоо арч?!!!

Аёон арагш Юнги рүү харахдаа нүд нь гялалзсан байх бөгөөд түүний нүдэнд нулимс цийлгэнээд ийм болжээ гэмээр.

Аёон инээмсэглэн гараараа тосыг нь нүүрэнд нь зөөлхөн түрхэн, гарт нь ч түрхээд: Болсон уу, захирал аа? Би явлаа шүү гэсээр лифт ирэхэд суун явлаа.

Knock KnockWhere stories live. Discover now