Нусан гүүр

543 72 3
                                    

Ажилдаа бөөн баяр болсоор ирлээ. Хэдий хоёр гар хугарч, ухаан алдсан ч Инүг харсан нь хэтэрхий их жаргал өгөөд байна!

Инээсээр компанидаа орон лифтэнд суухад захиралтай хамт суужээ.

Би: Сайн байна уууу захирал аа?

Юнги: Хаана байгаагаа мэдэж байна уу?

Би: Миний үргэлж суудаг хөөрхөн лифт!

Юнги толгой дохисноо: өчигдөр нам унтаад ааш сайтай байх чинь вэ?

Би гайхан: ухаан алдсан юмсан.

Юнги инээмсэглэн: Унах үедээ ухаан алдаад тэрнээс хойшоо тасарсан гэж эмч хэлсэн дээ.

Би: Та бас тэнд очсон хэрэг үү? Тэхёныг л байсан гэж бодсон юмсан.

Юнги: ЧА Инү гэж чиний унаж тусдаг хүн чамайг харж үлдсэн. Чи харин ичихгүй хардаж уйлснаа мэдэх үү?

Би түүнийг мөрөөрөө цохин: Ээее! Захирал одоо хүнээр тоглоод!

Юнги: Буу. Итгэхгүй үгүй нь ажилтан таны мэдэх хэрэг.

Ямар муухай үнэмшилтэй царай гаргадаг хог вэ?! Гэж бодсоор буух давхардаа буулаа.

Би: Өглөөний мэнд! Гэсээр бусадтайгаа мэндлэн суухад ширээн дээр амин дэмүүд байх нь тэр.

Би: Энийг хэн тавьсан юм бол?

Мин эгч хөхрөн: Өчигдөр чамайг эмнэлэгт хэвтэхэд чинь тэр нөгөө чиний царайлаг залуугийн менежер гэх залуу тавиад явсан.

Би гайхсаар толгой дохин бичсэн зүйлийг нь аван харахад "Манай хөөрхөн Ароха ядралгүй нэг нэгээр нь бичлэгүүдээ үзэж, стресдэхгүй байх хэрэгтэй шүү! Удахгүй уулзъя! -Инү" гэсэн байлаа.

Мин эгч: Яагаад инээнгээ уйлах гээд байгаа юм? Юу бичсэн байна?

Би яахаа мэдэхгүй доороо дэвхцэн: Захирлын хэлсэн үнэн байна!!!

Мин эгч: Юнги юу гэсэн юм?

Ичмээр юм аа!!!!

-Юнгигийн талаас-
Лифтэнд суугаад явах гэтэл гипс хаалганы завсраар ороод ирэв. Энэ одоо бүр захирлуудын лифтэнд ичихгүй суудаг болжээ. Өдөр болгон суудаг гээд байсан аргагүй юм байна. Би дандаа лифт хүлээдэг болчихсон байсан юм аа!

Давхардаа бууж ажлаа хийж эхэллээ...

Өдөр болгон нэг хэвийн. Уйтгартай санагдаж байна шүү. Сэриг гэх сэтгэл минь ч байсаар л байна. Цайны цаг ийм хурдан болчих гэж. Хаана иддэг юм билээ? Гэж бодон сандлаа налан суухад хаалгаар хэн нэгэн цухуйн харах нь нүдний үзүүрт харагдах нь тэр.

Knock KnockWhere stories live. Discover now