Чи л энд байгаа тэнэг нь

467 69 3
                                    

Юнги: Ийшээ нүү.

Табыг нь аван уншаад: Чадахгүй ээ.

Юнги: Яагаад?

Би: Хэтэрхий үнэтэй байна. Яаж ийм их мөнгөөр түрээсэлдэг юм?

Юнги: Миний чамд өгдөг цалингийн 30%.

Би: Хүүхдүүддээ мөнгө явуулж чадахаа байчихна ш д гэж намайг хэлж дуусав уу үгүй юу Юнги байраа солин: Чи?!!

Би инээн: За тоглосон юм даа. Гэхдээ энэ үнэтэй байна.

Юнги: Би эзэнтэй нь яриад үзье. Тэгээд чам руу яръя.

Би толгой дохьсоор: Уул нь гоё байр юм аа. Гадаах талбай нь гоё, доторх цонх нь том, хот харагдана. Дээврийн байраас маань л дээр юм тэ? Бас гол нь лифт нь шилэн. Танайх л байна л даа.

Юнги толгой дохин: Мэдээж ш д. Их бодсоны эцэст манай байр тохирох юм байна гэж бодоод хайж байтал дээд айлын ах эгчийг нүүж байгааг сонссон.

Би: Надад сайн юм чинь тэгэх биз? Гэсээр босоход Юнги: Чи сая юу гэсэн бэ?

Би: Та надад сайн.

Юнги: Чи солиорчхоо юу?

Би толгой сэгсрэн: Үгүй ээ.

Юнги: Би яагаад чамд сайн болдог юм?

Би: Та л миний хүүхдүүдийн аав болно гэхдээ л тэгээ биз дээ?

Юнги үрчийн: Чихээ сайн ух охин минь! Одоо яв гэсээр суудалдаа очин суулаа.

Одоо ямар өөрийг чинь мэдэхгүй биш. Үг нь бодлоосоо яг эсрэг юм хэлдэг дандаа.
-
Юнги: Аёон чиний дугаарыг мэдэхгүй гэж үү?

Хусог гэмгүй царайлан толгой дохиод: Ерөөсөө утсаар ярьж үзээгүй дээ бид хоёр ч.

Юнги: За тэгвэл би ярилаа.

Хусог захирлаас "Юнги залгана. Миний дугаар биш юм шиг л яриарай. Юнги биш гэж бас бодоорой" гэсэн мессеж ирэхэд гайхсаар үлдлээ.

Удалгүй "Гүйцэтгэх захирал" гэх дуудлага ирэхэд Юнги хоолойгоо бүдүүсгээд байна уу гэмээр ярьж эхлэх нь тэр.

Юнги: Сайн байна уу? Аёон мөн үү?

Би: Сайн, сайн байна уу? Хэн бэ?

Юнги: Би Юнгигийн дээд айлынх нь эзэн байна. Чи түрээслэх гэж байгааг сонссон. Хямдруулж болно гэх гээд л.

Энэ одоо надаар тоглоод байгаа юм байх даа?

Би: Аан тийм байх нь ээ.

Knock KnockWhere stories live. Discover now