Нэг өдрийн аав

495 66 9
                                    

Эндээс байгаль үнэхээр сайхан харагддаг. Шинэ он гарах нь. Аёон юу хийж байгаа бол?

Ээж: Юнги! Миний хүү, одоо он гарах нь. Нааш ир.

Би толгой дохин эргэлзэнгүй Аёон луу "Шинэ оны мэнд!" гэж биччихээд гэрийнхний байгаа өрөө лүү явлаа.

Юнги Дэгүд байх гэртээ ирсэн бөгөөд Аёон луу бичихэд хоёрхон айлын цаана байх Аёон мессежийг нь авчхаад бөөн баяр болсоор хариу мэнд хүргэн инээмсэглэнэ.

Аёоны ээж: Яагаад инээгээд байгаа юм?

Аав нь: Найз залуутай болчихож.

Аёон: Би маргааш шууд Сөүл буцна шүү.

Аёоны ээж хөхрөн: Тэгдээ, тэг. Хайр луугаа яараад байгаа бол.

Нөгөө талд Юнги ч мессежийг нь авчхаад бөөн баяр болж маргааш шууд явахаа гэрийнхэндээ хэлнэ.

2021 оны 1 сарын 1.
Би ачаагаа өгчхөөд автобусандаа суухаар алхаж байхад утсанд мессеж ирсэн нь Хан нарийн бичиг байлаа.

"2-нд миний хүүхдүүдийг хараад өгөөч? Нөхөр бид хоёр амралтын газар өдөртөө явчхаад ирнэ"

Би ч "За болно оо" гэчхээд автобусанд суун суудлаа харан явсаар толгойн дээрээ том цамц тавьсан хүний хажууд суулаа. Амьсгалж чадаж байгаа юм болов уу? Өглөө эрт болохоор нойр хүрч байна. Унтах минь...

Автобус хөдлөөд 1 цагийн дараа Юнги мөрөн дээрээ шингэн зүйл мэдрэн гайхсаар сэрэхэд Аёон шүлсээ гоожуулаад хажууд нь унтаж байх нь тэр.

Юнги тоосон ч зүйлгүй хөхрөн: Шинэ жилээр Аёоныг хүссэн ч гэсэн зүүдэнд ийм хачин байдлаар ирээд байхдаа яахав дээ. Гэхдээ налаад унтъя даа. Зүүдний Аёон, зүүдэн дэх би хэзээ ч сэрлээ юм билээ гэж амандаа бувтнаад түүний толгойг налан унтлаа.

Юнгиг буцаж унтсанаас 30 минутын дараа Аёон сэрэн амаа арчаад хажууд нь унтах Юнгиг харан гайхсанаа инээмсэглэн: Шинэ жилээр хүсвэл эхний өдрөөсөө хүртэл зүүдэнд ирдэг байх нь ээ. Гоё юм аа!

Гар нь ямар ч гоё юм? Ийм хөөрхөн хуруутай.

Гарыг нь оролдоод байсанд Юнги сэрэн Аёон луу гайхан харахад Аёон инээмсэглэн: Хөөрхөн хуруутай юм аа!

Юнги ч өөдөөс нь ширтэн: Хөөрхөн гэдэг нь.

Хэн нь зүүд гэж бодон дураараа аашилна. Үнэн таарсан тэнэгүүд л гэж энэ хоёр доо.

Knock KnockWhere stories live. Discover now