-Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж буй мөсөн ханхүү хочтой Ким Тэхён саяхан болсон Азийн уран гулгалтын тэмцээнд дахин ялалт байгуулан эх орондоо ирлээ."Би таныг ээж дээр чинь хүргээд өгье." нас тогтсон эр өрүүлээ барьсаар хэлэхэд ард суух залуугийн хөмсөг зангиран "Хэрэггүй ээ. Намайг зүгээр л гэрт хүргэж өгөхөд болно." хэмээн цонх ширтэнэ.
Өнөөх эр орд харш гэмээр тансаг байшингийн гадаа ирэн зогсоод ард суух залуугаас түрүүлж буун түүнд хаалга онгойлгож өгөх гэтэл эрхэмсэг хоолойгоор "Би өөрөө" гэхэд өнөөх эр ардах ачааг нь буулгахаар тээшээ онгойлгов.
Залуу машинаас буун хаалга хаахдаа "Би таньд хэлсэн. Битгий хаалга онгойлгож өг гэж! Хөл гаргүй хүн биш шүү дээ?" хэмээн ширүүхэн хэлчхээд үүргэвчээ түүнээс аван "Одоо явдаа. Тэр хүн асуувал өөр дээр нь очих бодолгүй байна гэж хэлээрэй" гээд цааш ачаагаа барьсаар явав.
Гэртээ ороход дулаахан сайхан мэдрэмж төрж байв.
-
"Сокхүнаа үнэхээр санасан шүү." гээд баяртайгаар инээмсэглэхэд түүний урд суух залуу "Надад чамайг санах зав үнэн дээ олдоогүй ээ уучлаарай Тэхён." хэмээн инээд алдсаар "Удахгүй ах нь эмчилгээнд орохоор Америк явна мэдэж байгаа биз дээ?""Тиймээ. Санах байх даа?" хэмээхэд "Золиг чинь!" гэчхээд амаа даран нүдээ хэмжээнээс нь томруулаад "Надад хайртай юм уу?" гэхэд Тэхён инээд алдсаар "Би гэе биш хён"
"За тэр яхав Тэхён явахаас минь өмнө миний хүслийг биелүүлж чадах уу?" хэмээн нухацтай царай гаргахад Тэхён гайхан "Ийм царай гаргаад л хэцүү юм бол биелүүлж чадахгүй шүү."
"Үнэхээр чухал Тэхён. Би нэг хүүхэд бэлдэж байгаа. Дараа жилийн тэмцээнд оруулах зорилготой байгаа юм."
"Юу вэ? Хён би хүүхэд дасгалжуулах юм уу? Би чадахгүй шүү дээ? Би дараа жил өөрөө тэр тэмцээнд бас оролцоно?"
"Тэхён үнэн дээ энэ ахынх нь сүүлчийн хүсэлт. Би буцаж ирэхгүй ч байж магадгүй тийм болохоор...-" хэлж дуусаагүй байхад Тэхён яриаг нь таслан "Юу гэсэн үг юм? Тэгж болохгүй! Таны эхнэр хүүхэд яах болж байна?" гэхэд залуу худлаа инээд алдсаар "Салчихсан тэд минь шаналах ёсгүй шүү дээ? Тэгээд л салах нь хамгийн зөв шийдвэр байсан юм. Тэхён гуйж байна"
"Утгагүй юм. Тэр хүүхэд чинь хэдтэй юм?"
"17настай. Нэрийг нь Жон Жонгүг гэдэг. Тэр ирээдүйд амжилтанд хүрэх нэгэн."
YOU ARE READING
•My babyboy•
Horror"Чи чадна! Чи үүнээс ч илүүг чадна! Ганц цом чамайг тодорхойлохгүй! Өөрийгөө хэн гэдгийг харуул хайрт минь."