-Жонгүгийн өөдөөс харан суун юу гэж эхлэхээ бодож буй Ким Тэхён. Тиймээ Тэхён яг одоо өөрийнхөө амьдралыг аврахын тулд бардам зангаа хаяан түүнийг дуудсан нь энэ юм.
Тэхён хэдэн өдөр бодсон аж. Үнэхээр Жон Жонгүг гэх нэгэн түүний дэргэдээс үүрд, дахиж хэзээ ч эргэж харахгүйгээр явбал тэр үнэхээр ямар байдалтайгаар цааш явахаа бодсон аж. Гэвч түүнд Жон Жонгүг гэх хүн үгүй бол Ким Тэхён гэх хүн ч үгүй гэдгийг ойлгосон хэрэг.
"Тэгэхээр." санаа алдан хоёр гараа хооронд нь чанга базсан байх Тэхён үргэлжлүүлэн "Бид дахиад ганц удаа ярилцаж үзсэн нь хамгийн зөв шийдвэр гэж бодлоо. Тиймээ зөв шийдвэр." толгой дохин өөрийнхөө асуултанд өөрөө хариулахад Жонгүг толгойгоо өргөн түүн рүү хальт харан ёжлон инээмсэглээд "Тэхён бид ярилцах шаардлагагүй? Хэдийн "бид" байхаа больчихсон шүү дээ? Гэтэл чи одоо юу яриад байгаа юм?" түүний саравчтай малгайны цаанаас хөмсөг зангидсан байх нь үзэгдэх аж.
Тэхён түүний эрс дургүйцсэн хариултанд дээш харан нүдээ анин шүлсээ залгиад дахин Жонгүг рүү харцаа шилжүүлэхэд түүний царай илүү нухацтай харагдана.
"Жоохон хүүхэд шиг ааш гаргах хэрэггүй. Бид хэдийн насанд хүрцгээсэн хүмүүс! Тийм байхад яагаад насанд хүрсэн хүмүүс шиг ярилцаж болохгүй гэж? Бид өсвөр насны үерхлийг зөвшилцөж байгаа биш шүү дээ Жонгүг." түүнийг үг болгондоо нухацтай анхаарч байгааг харан суух Жонгүг инээд алдан "Би магадгүй одоо хүртэл өсвөр насны хүүхэд шиг сэтгэж байгаа бололтой. Тэхён больж үз! Бүтэн хоёр жилийн турш ямар ч сураг чимээгүй байсан шүү дээ? Хэрэв намайг санасан бол над дээр ирэх байсан үгүй гэж үү? Тэгчхээд яагаад гэнэт ийм инээдтэй зүйл яриад байгаа юм?" Жонгүг түүнийг ирнэ гэж бүтэн хоёр жилийн турш хүлээсэн нь түүний нүдэнд хурах нулимснаас нь шууд л мэдэгдэх аж.
Тэхён урт амьсгаа аван "Намайг очсон ч чи хаалгаа нээх байсан гэж үү? Үгүй шүү дээ? Утгагүй юм. Чамд хаалгаа нээж өгөх байсан гэж бодогдож байж магад гэхдээ чи нээж өгөхгүй байсан үнэхээр шүү. Би чамаыг хэтэрхий сайн мэднэ Жонгүг." ингэж хэлчхээд үргэлжлүүлэн "Гэхдээ би энэ талаар ярих гэж чамайг дуудаагүй. Зүгээр л бид бие бие дээ хэрэгтэй хүмүүс! Чи ойлгож байна уу? Чиний юу ч бодолгүй хэлсэн тэр үгс бас чиний хүйтэн харц тухайн үед чамд хэлэх гэж байсан бүхнийг мартуулчихсан. Үнэхээр толгойд юу ч бодогдохоо больсон. Гэхдээ одоо би сайн мэдэж байна. Чи үгүй миний ертөнц хэтэрхий харанхуй гэдгийг." Жонгүг саравчтай малгайгаа тайлаад Тэхён рүү ширүүн харцаар ширтэн "Чиний ярианаас сонсоход намайг хэтэрхий үгүйлсэн бололтой. Гэхдээ би чамайг хэдхэн хоногийн өмнөөс мартчихсан" гэж хэлээд босон явах гэхэд Тэхён гараас нь барин өөрөө ч босоод түүн рүү нулимс тогтсон нүдээрээ ширтэн "Хараач чи дахиад л миний зүрхийг сийччихлээ. Чи энэ өвдөлтийг мэдэрч байсан уу? Би хэдэн удаа мэдэрчхэв новш гэж аймшигтай өвдөж байна." Жонгүг түүний гарыг салгаад "Өрөвдөлтэй харагдаж байна Ким Тэхён." хэмээн хэлчхээд яваад өгөх нь тэр.
YOU ARE READING
•My babyboy•
Horror"Чи чадна! Чи үүнээс ч илүүг чадна! Ганц цом чамайг тодорхойлохгүй! Өөрийгөө хэн гэдгийг харуул хайрт минь."