13

831 103 21
                                    

"Тэхён би нагац эгчийн дээ хэд хоночхоод ирье. Намайг байхгүйд сайхан амраад..." түүнийг хэлж дуусаагүй байхад Тэхён хөмсөг зангидаад "Чамайг байхгүйд би яаж амарч чадах юм? Сонин юм яриад байх юм? Чи надад өөрийгөө төвөгтэй байна гэж бодоод байгаа юм уу? Бид уг нь буцаад нийлчихсэн гэж бодсон?" түүнийг ингэж хэлэхэд Жонгүг инээд алдсаар түүн рүү ирээд тэврэн "Үгүй дээ Тэхён. Уучлаарай би буруу ярьчихлаа. Явчхаад ирье." Тэхён хошуугаа унжуулсаар "Тэгээд хэр удах юм?" гэхэд Жонгүг бодож байснаа "Гурван хоног. Болно биз дээ?" Тэхён доош харан "Санаж үхэх юм байна л даа. За яахав зүгээр дээ." түүнийг ингэж хэлэхэд Жонгүг инээд алдсаар "За тэгвэл хоёр хоног. Тэхён гуйя би түүнийг маш их санасан. Уулзаагүй хэтэрхий удчихаж." гэхэд Тэхён Жиминтэй уулзахад Жонгүгт хэлсэн үг ээ санаад том нүдлэн  "Юу вэ? Намайг дуурайгаад байгаа юм уу?" түүнийг ингэж хэлэхэд Жонгүг хэдийн хаалган дээр оччихсон байв.

"Тэхён би явлаа."

"Ойлголоо. Баяртай." түүнийг гарсны дараа Тэхён бодох аж.

"Намайг ингэж хэлээд явахад түүнд яг ийм муухай мэдрэмж төрж байсан байх даа." Тэхён толгой сэгсрээд буйдан дээр суухад хэдэн сар жил ганцаараа байж чадаад байсан гэр нь одоо хэтэрхий хоосрон харагдана. Тэр нэгэн хүн л байхгүй бол болохгүй юм.

Удалгүй хонх дуугарахад Тэхён Жонгүгтай хамт авсан зургаа тавиад босон хаалганы зүг явна.

"Согжин? Энд яах гэж ирсэн юм? Би өөрт чинь ойлгогдохоор хэлсэн санагдах юм?" түүнийг бухимдангуй ингэж хэлсэнд Жин түүнийг тэврээд уйлах нь тэр.

Энэ үйлдэлд Тэхён балмагдан яахаа үл мэдэн зогсоход "Тэхён яах вэ? Манай ээж намайг орхиод явчихлаа. Энэ хорвоо дээр ганц намайг гэдэг хүн маань явчихлаа. Би одоо яах вэ?" уйлан хэлэх залуу дэндүү өрөвдөлтэй харагдана.

Тэхёны оронд өөр нэгэн байсан бол түүнийг тэврээд тайвшруулах байсан биз. Гэвч Тэхёнд тэгэх хүсэл байсангүй.

Түүнийг холдуулаад "Өөрөө надтай зууралдаад байлгүй ээжийгээ асрахгүй яасан юм? Өөрийнхөө хайрын төлөө ээжийгээ хаяна гэдэг утгагүй зүйл." Хэтэрхий хэцүү байгаа хүнд ингэж хэлнэ гэдэг. Гэхдээ Жин ч гэсэн түүнд үгүй ээ дан ганц Тэхён ч биш Жонгүгт ч муу зүйл хийсэн шүү дээ. Энэ бүхнийг бодохоор Тэхёны зөв ч юм шиг.

Жин уйлан газар сөхрөөд уначих нь тэр.

"Зүгээр л аль алийг нь авч үлдэхийг хичээсэн юм. Чамайг ч ээжийг ч." нусаа татсаар үргэлжлүүлэн "Гэхдээ хоёуланг нь алдчихлаа. Жоохон харамсалтай юм." Тэхён түүний яриаг сонсох хүсэлгүй байгаа бололтой.

"Гарч чадахааргүй харагдаж байна. Жоохон амарч байгаад яв даа би шөл бэлдээд өгье." түүнийг ингэж хэлээд цааш явах гэхэд Жин зогсоогоод "Ганц зүйл хүсэх гэсэн юм. Хамт тавхан минут хэвтээд өгөөч. Гуйя дахиж ирэхгүй болохоор ганцхан энийг л..." түүнийг ингэж хэлсэнд "Битгий тэнэг юм яриад бай. Зүгээр л жоохон амраад явж чадахгүй бол одоо яв."

"Ким Тэхён үнэхээр том болжээ. Урьдын жоохон Тэхён биш болж. Тэгвэл ахын хувиар гуйя." гэхэд Тэхён " Чи миний хүндэлдэггүй хүн болоод удаж байна." түүнийг ингэж хэлсэнд Жин толгой дохиод "Ойлголоо. Тэгвэл би явлаа." гэж хэлээд босох гэтэл босох ч тэнхээ түүнд алга. Үүнийг харан зогсох Тэхён залхсан бололтой түүнийг босгоод буйдан дээр хэвтүүлэн өөрөө шөл хийхээр гал тогоо зүглэнэ.

"Тэхён чи санаж байна уу? Чи шалгалтдаа уначихлаа гээд над дээр ирээд хичээлээ заалгадаг байсан даа." хэмээн зовиуртай инээд алдахад Тэхён тэнд зүгээр л бага зэрэг хөмсөг зангидан зогсохоос өөрийг үл хийнэ.

"Бас хүүхдүүд чамайг дээрэлхээд байна гээд над дээр уйлж хүрч ирж байснаа. Одоо санаж байна уу?" түүнийг ингэж асуухад Тэхён ямар ч хувиралгүйгээр "Би өөрийн чинь талаар бас бидний талаарх бүх зүйлийг дурсамжаасаа устгачихсан." түүнийг ингэж хэлэхэд Жин инээмсэглээд "Тийм байх нь." Тэхён гэнэт санасан бололтой.

"Тэмцээний үеэр яах гэж түүний тэшүүрийг тийм болгож байгаа юм? Хүнд бэртэл авсан бол... Үгүй хэдийн хүнд бэртэл авчихсан. Шагайгаа гэмтээсэн энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу? Тэр өөрөө энийг тийм хүнд бэртэл гэж бодохгүй тоохгүй байгаа хэдий ч энэ маш том бэртэл. Хэрвээ шагай нь бүр гүнзгийрчихвэл тэр алхаж ч чадахгүй болно гэсэн. Тэгэхэд түрүүхэн эгчийнх рүүгээ явчихсан." ингэж хэлэх дээ түүнийг хөмсөг хэдийн хоорондоо нийлчихсэн байх аж.

Түүнийг ингэж хэлэхэд Жин санаа алдаад "Уучлаарай би тэр үед өөрийн ухаангүй байсан." гэхэд Тэхён "Тэр хүн бидний асуудалд огтхон ч хамаагүй байхад яагаад? Тэр хүүхдийн ирээдүйг бодож үзсэнгүй юу?"

Жин дахин санаа алдаад "Намайг үнэхээр уучлаарай. Би өөрөө түүнээс уучлалт гуйгаад эмчилгээний зардлыг нь төлөх болохоор..." түүнийг хэлж дуусаагүй байхад хаалга дуугарах нь сонсогдоно.

Тэхён хаалганы зүг явахад хэн ч байсангүй.

"Новш... Жонгүг л биш байгаасай." түүнийг ингэж хэлэхэд Жин босон Тэхёны хажууд ирээд "Уучлаарай би харсан юм. Гэхдээ..." түүнийг хэлж дуусаагүй байхад Тэхён түүнийг шанаадаад унагаачих нь тэр.

"Галзуурчихсан юм уу? Харсан бол хэлэх ёстой биз дээ? Хэлэх ёстой байсан юм."


[Omo2 zza tgd odoo ystoi caashaa yu bolohyg burhan l medne dee. Tgd bas uuclarai ocigdor ongod ystoi obso bla🙏🏻😹bas jhn oruulj bgd uuclarai hiceeldee daragdaad bnoo🙏🏻🤦‍♀️]

•My babyboy• Where stories live. Discover now