6

1K 107 28
                                    

Тэхён утсаа аван "Байна." цаанаас Жины хоолой сонсогдоход Тэхён хөмсөг зангидан "Чи бас яах гэж залгаад байгаа юм?" Жины хоолойноос сонсоход тэр өвдсөн байх. Хэтэрхий сул бас сөөнгөтсөн.

"Манайд ирж чадах уу? Би ганцаардаад байна. Жоохон хань болоод хамт байгаад өгөөч." Тэхён Жонгүг рүү хальт хараад "Чи надаар тоглоод байгаа юм уу?" уурлан ингэж хэлэхэд Жин сөөнгөтсөн хоолойгоороо инээд алдан *гэхдээ энэ инээд хэтэрхий зовиуртай сонсогдох аж.* "Мэдсэн юм. Зүгээр л багахан найдлага төрөөд л залгасан юм. Уучлаарай." ингэж хэлээд Жин утсаа тасална.

Жонгүг түүн рүү харан "Би хэн гэдгийг нь таах уу?"

Тэхён санаа алдан "Тиймээ чиний бодож байгаа хүн." Жонгүг түүнийг ингэж хэлэхээс өмнө биш байгаасай хэмээн дотроо хэд дахин залбирсан ч Тэхён шууд л хэлчхэв.

"Сайхан оройг энэ новшоор эвдүүлэхийг хүсээгүй юмсан."

Жонгүг түүний гарыг дэрлэн хэвтээд "Одоо тайлбарлахгүй юм уу? Тэр хүн та хоёрын дунд ямар харилцаа байсныг юунаас болоод чи ийм дургүй болсныг?" Тэхён санаа алдан "Уг нь дурсамжаасаа устгах гэж байсан юмсан. Дахиад хэдэн жилдээ устахгүй байх. Тэхён ингэж хэлчхээд яриагаа эхлүүлсэн юм. Анх ямар харилцаатай байсан. Яагаад дургүй болсон гээд бүгдийг нь ярьсан юм. Тэр ярьж эхлээд хэдийн 3цаг өнгөрч. Жонгүг ч түүнийг анхааралтай сонсон цаг явсныг ч үл анзаарсан юм.

Тэхён сүүлийн хэдэн өгүүлбэрээ хэлэхэд нь үзэсгэлэнтэй нүдэнд нь хэдийн нулимс тогтсон байх аж.

Жонгүг түүнийг тэврээд "Би тэр хүнийг сайн хүн биш гэдгийг мэдэж байсан ч ийм муу хүн гэдгийг мэдээгүй юм байна. Тэхён одоо түүнийг мартаад хоёулаа бие биедээ л итгэхэд болно заюу?"

"Ойголоо."

-

Өвлийн уран гулгагчдын тэмцээн хэдийн хаяанд иржээ.

"Хайрт минь чи үнэхээр төгс байна." Тэхён түүнийг тэврэн авч үнсээд "Чи энэ тэмцээнд заавал ялах болно. Чи болохоор чадна." Тэхён ингэж хэлээд түүнийг дахин чанга тэвэрнэ.

"Бүгд чиний минь ач шүү дээ." инээмсэглэн ингэж хэлэхэд Тэхён тэврэлтээ салган "Өнөөдөр ингээд дуусгая. Танайд очъё." Тэхён өхөөрдөм царай гарган ингэж хэлэхэд Жонгүг толгой дохин тэд машиндаа сууцгаан Жонгүгийн гэрийг зүглэнэ.

Жонгүг машинд явахдаа Тэхёны гарнаас үл тавина.

Тэхён түүний рүү инээмсэглэн хараад "Чи надаас салж чадахааргүй болжээ." гэхэд Жонгүг "Тийм болохоор чи бид хоёр өдөр бүр хамт байх хэрэгтэй. Би лав чамаас холдохыг зөвшөөрөхгүй шүү."

•My babyboy• Where stories live. Discover now