Хайрт минь битгий намайг үзэн ядаач? Миний амьсгалах агаар чи учир чи байхгүй бол би үхнэ шүү дээ? Гуйя чамгүй өдрүүд яг л там шиг юм. Галзуурмаар бас дахин галзуурмаар. Жон Жонгүг чи надад хэрэгтэй байна.
"Хараал идсэн чамтай байх болгонд Жонгүг харчих юм." хөмсөг зангидан хэлэхэд Жин босон "Намайг дахиад уучлаарай. Энэ чамтай уулзах сүүлийн уулзалт гэдгээ амлая." гэж хэлчхээд гарах нь тэр.
Түүнийг гарсны дараа Тэхён хүндээр санаа алдан дөнгөж саяхан Жины хэвтэж байсан буйдан дээр суугаад Жонгүг гэсэн дугаар руу залгана.
Утсаа авсангүй...
Утсаа чанга атгах гар нь чичирч байх аж. Энэ нь түүнийг галзууртлаа уурласан байгааг илтгэнэ.
-
Жонгүг яваад хэдийнээ долоо хоног өнгөрчээ. Тэхён түүн рүү өдөр болгон залгах хэдий ч Жонгүг утсаа үл авна. Зурвас бичсэн ч хариу ирэхгүй.
Удалгүй түүний гэрийн хонх дуугарч Тэхён хар хурдаараа гүйн хаалгаа тайлтал нэгэн эмэгтэй уйлан зогсоно.
Тэхён гайхан "Уучлаарай өөрөө хэн билээ?" гэхэд өнөөх эмэгтэй нулимсаа арчиад "Ким Тэхён мөн үү? Жонгүгийн утас руу залгасан залуу өөрөө мөн үү?" Тэхён зүгээр л толгой дохиход эмэгтэйн нүднээс дахин нулимс урсан "Уучлаарай эрт хэлээгүйд би Жонгүгийн нагац эгч нь байгаа юм. Жонгүг манайд ирнэ гэсэн өдрөө авто осолд орсон." уйлагнан ингэж хэлэхэд Тэхёны нүд бүрхээд л явчих шиг болов. Яг одоо Тэхён бодит байдалтай үл эвлэрэн зогсоно.
Хэсэг зогссоны эцэст нулимстай нүдээрээ Жонгүгийн эгч рүү үл ялиг инээмсэглээд "Би сайн ойлгосонгүй."
"Хэрвээ түүнийг харахыг хүсвэл энэ эмнэлэг рүү яваарай" гээд нэг зүйл гарт нь бариулчхаад явчих нь тэр.
Тэхён одоо л бодит байдалтай эвлэрэн бушуухан машины түлхүүрээ шүүрч аван гэрээс гарна.
Тэхён эмнэлэгийн гадаа машинаа түгжих ч үгүй хаяад эмнэлэг рүү орон Жонгүгийн хэвтэж байгаа өрөөг заалгаад явав.
Намайг орхиж явж болохгүй шүү Жонгүг. Тэгвэл би чамгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ? Гуйя хурдан сэргээд хамтдаа илүү удаан хугацаанд байцгаая тэгэх үү?
-
•14 хоногийн дараа•"Тэхён би чамайг харахыг хүсэхгүй байгаа болохоор зүгээр л яваад өгөөч? Дөнгөж сая эмчийн юу гэснийг сонсоогүй юм уу? Намайг тайван байх хэрэгтэй гэсэн. Харин би одоо тайван бус байна." тэрээр ингэж чанга хэлэх дээ ойр байх бүх зүйлээ аван шидлэх аж.
YOU ARE READING
•My babyboy•
Horror"Чи чадна! Чи үүнээс ч илүүг чадна! Ганц цом чамайг тодорхойлохгүй! Өөрийгөө хэн гэдгийг харуул хайрт минь."