5

1K 122 32
                                    



"Жонгүг би чамд хэлсэн! Үсрэлтдээ анхаар гэж! Гараа байнга сунгаж байх хэрэгтэй шүү дээ?"

Өнөөдөр Тэхён яагаад ч юм үнэхээр ууртай байгаа билээ. Жонгүгийг минут тутамд шүүмжилж орилох аж.

Тэд амрахаар суухад Жонгүг түүн рүү санаа зовсон байдалтай харан "Тэхён зүгээр үү? Өнөөдөр үнэхээр их бухимдалтай байлаа шүү дээ?" ингэж хэлэхэд Тэхён хөмсөг зангидсан хэвээр урагш харан "Мэдэхгүй байна." Жонгүг түүний гарнаас бариад "Хэцүү зүйл тохиолдвол хэлээрэй. Би ядаж л сэтгэл санаагаар дэмжиж чадна шүү." гээд түүний хацар дээр үнсэх нь тэр.

Тэд хэсэг амарсны эцэст дахин бэлтгэлдээ орцгоов.

"Тэхён." энэ хоолой мэдээж Тэхёны хамгийн дургүй хүний хоолой байсан юм. Түүнийг хараад Жонгүг ч бас зогсоно.

Жин Жонгүг рүү харсаар "Сайн уу хүүхдээ?" энэ үг Жонгүгт таалагдаагүй ч Жонгүг толгойгоо хагас доошлуулан мэндлэх аж.

Жин ёжлон инээмсэглээд Жонгүг рүү харсаар "Ийм сайн дасгалжуулагчтай юм чинь дараа жилийн тэмцээнд нэг дүгээр байр эзэлнэ гэж итгэж байгаа шүү." ингэж хэлэхэд нь Тэхён түүний цамцны мөрнөөс зуурсаар цааш явах даа "Жонгүг үргэлжлүүлээд хийж байгаарай. Би удахгүй."

-

"Чи энд ямар новшоо хийж байгаа юм? Чамаас болоод би одоо ямар байдалтай байгааг мэдэж байна уу?"

Жин түүний мөрөн дээр зөөлхөн цохиод "Зүгээр л чамайг харахаар ирсэн юм. Орой гэрт чинь очихгүй ээ энэ сүүлийн удаагийнх. Би өнөө оройны нислэгээр Япон явах гэж байгаа. Ээж дээрээ очъё. Бие нь муу байгаа гэсэн." хэн ч харсан түүнийг өрөвдөхөөр байхад Тэхён харцаа буруулан "Сайн байна. Дахиж хэзээ ч миний амьдралд гарч ирэхгүй бол үнэхээр баярлана шүү." гэж хэлчхээд буцан оров.

-

Тэд урьдын адил бэлтгэлээ дуусгачхаад Жонгүгийн гэр лүү явахаар машиндаа сууцгаана.

"Тэр хүн яах гэж ирсэн гэж байна?" Жонгүг цонх ширтэн ингэж асуухад Тэхён инээмсэглэн "Япон явах гэж байгаа тухайгаа хэлэх гэж ирсэн байна лээ."

"Ашгүй дээ."

Тэхён түүнийг өөр лүүгээ харуулаад "Хайрт минь одоо битгий санаа зов." гэхэд Жонгүг түүн рүү том нүдэлсээр "Хайрт минь?"

"Яасан? Ингэж дуудаж болохгүй гэж үү?"

"Үгүй ээ зүгээр. Гэхдээ Тэхён би өнөөдөр чамтай хамт унтмаар байна." Жонгүг үнэхээр шийдчихсэн бололтой. Ингэж хэлэхэд нь Тэхён түүн рүү хэвийн харсаар "Надтай хамт хоновол юу болохыг мэдэж байгаа гэж найдъя." энэ үгэнд нь Жонгүг инээд алдан "Юу гэсэн үг юм?"

•My babyboy• Where stories live. Discover now