Жонгүг түүний гарыг тавиулаад "Намайг битгий ийм хэцүү байдалд оруулаач? Ким Согжин тэр хангалттай хэцүү байхад дээрээс нь Пак Жимин нэмэгдээд" нулимсаа урсгахгүй гээд дээш харан урт амьсгаа аваад "Хэрвээ энэ байдлаараа үргэлжилсээр байвал та бид хоёр дахиж уулзалдахгүй байх. Учир нь би таныг бага багаар үзэн ядаж эхлэж байх шиг байна." түүнийг ингэж хэлэхэд Тэхён уруулаа дотроос нь хазлаад "Сонсооч Жонгүг. Жимин бол миний хамгийн сайн найз минь. Харин Жиний хувьд тэр хэдийн мартагдчихсан дахиж хэзээ ч уучлах сэтгэл надад үлдээгүй заюу? Чи намайг үзэн ядсан ч хамаагүй шагайгаа зүгээр болохоор явж болно. Тэр үед би чамайг үлдээч гэж гуйхгүй. Учир нь чиний л сонголт." гэж хэлээд түүнээс цүнхийг нь аваад өрөөнд оруулж тавиад гарч ирэх дээ "Энэ чамаас хүсэж байгаа сүүлийн хүсэлт юм шүү."-
Орой болж Тэхён хоол хийх гэж өрөөнөөсөө гарч ирсэн хэдий ч яагаад ч юм Жонгүгийн байгаа өрөө рүү очно.
Тэхён хаалгыг нь онгойлгоход Жонгүг унтаж байсан юм. Цонхоо нээгээд унтчихсан тэгчхээд хөлөө тэвэрчихсэн байгааг нь хараач. Тэхён түүн дээр ирээд хөнжил нөмрүүлээд холдох гэхэд Жонгүг түүний гарнаас бариад "Надтай түр хамт хэвтэхгүй биз? Хэн нэгний дулаан хэрэгтэй байна." хэмээхэд Тэхён инээмсэглээд "Тэгье ээ." гэж хэлээд түүний хажуугаар орж хэвтсэнд Жонгүг түүнийг чанга тэврээд "Дасгалжуулагчаа яах вэ? Би таныг үзэн ядахыг хүсэхгүй байгаа ч цаанаасаа тэгээд байна. Гэхдээ бас тавьж явуулчхаж ч чадахгүй байдаг яах ёстой юм бэ?" Тэхёны энгэрт шигдэн зөөлхөн дуугаар хэлэхэд Тэхён нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан "Намайг үзэн ядна гэж үү? Жон Жонгүг чи юу? Би тэгж бодохгүй байна." Жонгүгийн толгой дээр эрүүгээ тавиад ингэж хэлээд Тэхён хэсэг чимээгүй болж түүнийг юу гэж хэлэхыг сонсох гэхэд удалгүй түүний хурхирах сонсогдоно. Тэхён инээд алдан "Унт даа Жон Жонгүг."
18:30 минут
Жонгүг нүдээ нухлан сэрэхэд Тэхён түүний хажууд байсангүй. Өөрийгөө зүүдэлсэн юм байх даа гэж бодон өрөөнөөс гарахад Тэхён хоол таваглан зогсож байв.
"Жонгүг сэрчихсэн юм уу?" гэхэд Жонгүг толгой дохиод "Би зүүдэлсэн юм байхдаа." гэж амандаа бувтнахад Тэхён "Юу тэр вэ?"
"Юу ч биш дээ." хэмээн толгойгоо маажихад Тэхён түүн рүү харан инээсээр "Яасан юм? Надтай хамт унтаж байна гэж зүүдлээ юу?" түүнийг ингэж хэлэхэд Жонгүгийн нүд хэмжээнээсээ томрон "Та яаж мэдсэн юм?" түүний энэ асуулт Тэхёны инээдийг улам хүргээд "Тэнэгтээд бай чи өөрөө намайг хамт унтъя гээд гарнаас татаад өвөртөө оруулчихсан биз дээ" хэмээн хэлээд худлаа инээд алдахад Жонгүг долоовор хуруугаараа толгойгоо маажсаар "Би юу? Худлаа яриад бай." гэхэд Тэхён түүн рүү хальт хараад хоолноосоо халбагадан "Хөрлөө хурдан ид." гэж хэлээд тэд чимээгүй хооллоцгоов.
YOU ARE READING
•My babyboy•
Horror"Чи чадна! Чи үүнээс ч илүүг чадна! Ганц цом чамайг тодорхойлохгүй! Өөрийгөө хэн гэдгийг харуул хайрт минь."