8

870 119 18
                                    

Тэхён ингэж хэлчхээд утсаа таслан хоолой засаад "Юунд тэгж их анхаарлаа хандуулаад...-" түүнийг үгээ гүйцээж амжаагүй байхад Жонгүг "Юманд анхаарсангүй зүгээр л алдаа байсан юм." Тэхён энэ үгэнд зүгээр л толгой дохино.

Тэд бэлтгэлээ дуусгаад л өөр өөрсдийн замаараа явдаг байв. Тэхён түүнийг гэрт нь хүргэж өгөхөө больсон юм. Аргагүй шүү дээ. Хэтэрхий их үзэн ядаж байгаа. Харин ч дасгалжуулагч хэвээр үлдсэн нь аз.

-

Тэхён гэртээ ирэн Жимин рүү залгаад "Чи юун охин энэ тэр яриад байгаа юм?" Тэхён гайхан асуухад Жимин "Надад таалагдаад байгаа охины найз нь чамд сайн гээд тэгээд л чи манай найзад бас таалагддаг гээд хэлчихсэн юм. Бид удахгүй очих болохоор ширээ засаад байж бай золиг минь." Тэхён санаа алдан "Чи ч ёстой зөв газраа зөв юм ярилаа даа." гэж хэлээд тасална.

Тэхён дуртай дургүй ширээ засаад дөнгөж буйдан дээрээ суухад хаалга дуугаран Жимин инээд алдсаар эхэнд орж ирэн араас нь 2 охин орж ирэх нь харагдана.

Тэхён босон охидтой инээмсэглэн мэндлээд ширээнд суухыг дохив.

Тэд инээлдэн ямар нэгэн зүйл ярих бол Тэхёнд үнэн дээ л сонирхолгүй байв. Инээх ч хүсэл түүнд алга.

Тэхён ширээнээс босон цонх ширтэн дарс шимэн зогсоход хажууд нь өнөөх охин ирээд "Хамт зогсож болно биз дээ?" эелдгээр ингэж асуухад Тэхён үл ялиг инээмсэглээд "Тэг л дээ" охин хэсэг зогсож байснаа "Хүнээс сонссон юм л да жилийн өмнө шахуу нэг залуутай хөтлөлцөөд хосын гудамжаар алхаж байсан гэсэн. Энэ үнэн үү?" гэхэд Тэхён дарсаа шимэн "Мм, тийн яасан?" тоомжиргүй ингэж хэлэхэд охин байдалд орсон бололтой худлаа инээж байгаа нь илт байх аж.

"Үгүй ээ зүгээр л асуусан юм. Гэхдээ энэ одоо хамаагүй шүү дээ? Та бид хоёр л болж байвал." түүнийг ингэж хэлэхэд Тэхён түүн рүү харах ч үгүй "Юу гэсэн үг юм?" гэхэд охин "Би таньд таалагддаг гэсэн шүү дээ?" Тэхён энэ үгэнд нь үл ялиг доогтой инээмсэглээд "Миний стандартад чи хэзээ ч нийцэхгүй." охин өхөөрдөм царай гарган "Юу гэсэн үг юм?" хэмээн түүн рүү харахад Тэхён түүн рүү харан "Өхөөрдөм харагдах гэж хичээгээд байгаа бололтой. Тийм бол уучлаарай чи надад огтхон ч өхөөрдөм харагдахгүй байна. Ойлгохгүй байна уу? Түрүүнээс хойш би чамтай аятайхан харьцахгүй байхад яагаад наалдан пад шиг наалдаад байгаа юм? Хүүхдээ сургууль руугаа яв." гэж хэлчхээд өрөөндөө ороход охин тэнд гацаж орхив.

-

"Ааваа би ганцаардаад байна." өрөөний мухарт шигдэн суух залуу дэндүү өрөвдөлтэй харагдана.

•My babyboy• Where stories live. Discover now