Жонгүг үг дуугарч чадахгүй уйлсаар л байв. Тэхён түүнийг аргадан "Хайрт минь тайвшраад ярь." Жонгүг уйласаар "А.аав.. Тэхён аа аав." Тэхён утсаа таслан машиныхаа түлхүүрийг шүүрч аваад Жонгүгийн гэрийн зүг хурдална.
-
Тэхён гэрт орж ирэхэд Жонгүг уйлан аавыгаа сэрээх гэж үзэж байсан юм. Тэхён түүний хажууд ирээд Жон ноёныг өргөн машин руугаа явна.
Тэд эмнэлэгт ирээд Жонгүгийн аавыг шууд л цааш авч явав.
Тэхён одоо хүртэл зогсолтгүй уйлах Жонгүгийг тэврээд "Зүгээр дээ битгий уйл. Хайрт минь тайвшир." Жонгүг түүний энгэрт шигдэн "Х.хэрвээ намайг аав минь орхиод явчихвал би яах болж байна?" Тэхён хариуд нь тэврэлтээ улам чангалан "Тэнэг зүйл битгий ярь. Бүх зүйл сайхан болно заюу?" Жонгүгт энэ үг бага зэрэг нөлөөлсөн бололтой уйлахаа больсон ч санаа зовсон хэвээр байв.
Тэд бүтэн өдөр эмч гарч ирэхийг хүлээж зогссон юм.
Эмч удалгүй гарч ирээд тэдний зүг ирэн "Сэтгэлээ барих хэрэгтэй шүү. Өвчтөн хагалгаагаа даахгүй нас барлаа. Уучлаарай." гэж хэлчхээд цааш буцав. Жонгүг одоо хүртэл итгэж ядан нүдээ ч үл анина.
Тэхён нүдээ анин нулимсаа буцаан залгиад Жонгүг рүү харахад Жонгүг урьдын хэвээр нэг ч илүү хөдөлгөөн үл хийнэ.
Хэн ч мэдэхгүй. Өчигдөрхөн инээгээд хажууд нь сууж байсан нэгэн маргааш үхэж ч болно гэдгийг.
Тэхён түүнийг тэврэхээр урагшилтал Жонгүг түүнийг болиулаад цааш явав.
Тэхён хойноос нь явах гэсэн ч тэр одоо ганцаараа байхыг илүүд үзэж байна гэдгийг ойлгон зүгээр л ганцааранг нь орхив.
Удалгүй Тэхёны утас дуугарна. "За Жимин." сул хоолойгоор дуугарахад Жимин гайхан "Өглөө хайчсан юм? Явах байсан бол хэлэхгүй яасан юм бэ? Золиг минь." тэр ингэж хэлэхэд Тэхён дараа залгая гэж хэлээд утсаа тасална.
Тэхён Жонгүг рүү дараагийн өдөр нь залгахад Жонгүг утсаа аваагүй юм. Ганцаараа аавтайгаа салах ёс гүйцэтгэн бүх зүйлийг ганцаараа хийсэн юм.
Яагаад гэдгийг мэдэхгүй ч Жонгүг Тэхёнтой ярихыг хүссэнгүй.
Бүтэн 14 хоног өнгөрөхөд Тэхён галзуурах шахаж байв. Залгахаар утсаа авахгүй. Очихоор хаалгаа нээхгүй. Жон ноён нас барсанд Тэхён дэндүү харамсаж байгаа ч гэлээ тэмцээн удахгүй болох гээд тэд ганц ч бэлдсэнгүй шүү дээ. Бас хайртай залуу нь түүнийг санахгүй байгаа гэж бодохоор л Тэхён галзуурах дөхнө.
YOU ARE READING
•My babyboy•
Horror"Чи чадна! Чи үүнээс ч илүүг чадна! Ганц цом чамайг тодорхойлохгүй! Өөрийгөө хэн гэдгийг харуул хайрт минь."