9

843 120 25
                                    


Залуус өдөржин хөгжилдсөний эцэст Жонгүг гэртээ харих болж явах гэтэл Тэхён түүнийг хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд тэд хамт гарцгаав.

Жонгүг машин руу явах замдаа үг дуугарч чадсангүй уруулаа хазалсаар л явна. Яг л ямар нэг зүйл хэлэх гээд хэлж чадахгүй байгаа мэт.

Тэхён түүнийг анзаарав уу гэлтэй "Надад юм хэлэх гэсэн юм уу?" гэхэд Жонгүг түүн рүү нүдээ том болгон хараад "Ү.үгүй ээ. Би танд юу хэлэх билээ дээ." худлаа инээд алдан хүзүүгээ барихыг нь хараад Тэхён үл ялиг инээвхийлээд "Чи өөрийгөө мэдэх үү?" гараа өмднийхөө халаасанд хийнгээ хэлэхэд Жонгүг гайхан "Юу тэр вэ?" Тэхён хувиралгүйгээр чигээрээ харсаар "Худлаа ярих болгон доо эсвэл ичиж санаа зовсон үедээ дандаа хүзүүгээ барьдаг шүү дээ" гэж хэлчхээд Жонгүг рүү харахад гайхсан хэдий ч урагш харан явсаар байсан юм. Тэхён буцан урагш харан "Мэддэггүй байх нь. Гэхдээ үнэхээр өхөөрдөм харагддаг шүү." ингэж хэлэхдээ тэд хэдийн машиныхаа хажууд ирсэн байв.

Тэд машиндаа сууцгаан бүсээ бүслээд Жонгүгийн гэр рүү ирэх хүртлээ нэг ч ам нээгээгүй юм.

Жонгүг машинаас буун Тэхёнд бөхийчхөөд гэрийн зүг алхаж байтал Тэхён машинаасаа бууж ирээд "Жонгүг." гэхэд Жонгүг эргэж харан зогсоход Тэхён түүн дээр ирээд хэсэг чимээгүй зогссоны дараа ам нээн

"Надаас салсан шалтгаан чинь ердөө тэр юм уу? Ердөө нэг муу ганц бичлэг? Хараал идэг хэтэрхий өрөвдөлтэй юм." Жонгүг түүнийг ингэж хэлэхэд хөшиж орхисон юм. Новш гэж тэр мэдчихэж.

Хэдэн секунд үг дуугараагүй Жонгүг одоо л бодит байдалд ирж "Хэзээ мэдсэн юм?" гэхэд Тэхён нулимстай нүдээр доогтой инээмсэглээд "Зүгээр л уур хүрч байна. Тэр новшийн иймхэн сүрдүүлэгт орно чинээ чамайг санасангүй." түүнийг ингэж хэлэхэд Жонгүгийн нүднээс хэдийн нулимс урсаж эхэлсэн байх аж.

Жонгүг түүний өмнө шууд л өвдөг сөгдөөд "Н.намайг уучлаарай Тэхён. Би айсан юм. Ч.чамайг итгэнэ байх гэж айсан. Чи хэрвээ итгэчихвэл надад тайлбарлах боломж олгохгүй. Бас хэтэрхий их шанална шүү дээ." Тэхён инээд алдсаар "Би жоохон хүүхэд биш! Хэрвээ чи намайг сайн мэдэх бол миний итгэдэг хүн миний итгэлийг алдах зүйл хийвэл яагаад тэгсэн талаар нь эхэлж өөрөөс нь асуудаг." ингэж хэлчхээд шархирах хамраа нэг шүргээд үргэлжлүүлэн "Гэхдээ чи намайг мэддэггүй бололтой." түүнийг нулимстай нүдээр түүн рүү харах ч үгүй хэлсэнд Жонгүг бүр ч уйлан "Гуйя. Намайг уучлаач? Би чамгүйгээр амьсгалахад ч хэцүү байна. Шөнө унтаж чадахгүй. Чиний бүх зүйлийг санаж бүх эд эс минь чамайг надаас нэхээд үнэхээр галзуурах гээд байна. Тэхён гуйя намайг уучлаад буцаад нийлье тэгэх үү?"

•My babyboy• Where stories live. Discover now