15

874 100 22
                                    

Тэхён жонгүг рүү хөмсөг зангидан хараад "Одоо чи миний асуултад хариулахгүй юм уу?" Жонгүг түүн рүү үл ялиг инээмсэглээд "Үгүй дээ, миний хүүхэд биш. Би зүгээр нагац эгчийнхээ хүүхдийг түр харж өгч байгаа юм" Тэхёны санаа нь амарсан бололтой урт амьсгаа аваад "Аан тийм байх нь. Би чамайг хоёр жилийн дотор гэр бүлтэй болчихлоо л гэж бодлоо " түүнийг ингэж хэлсэнд Жонгүг инээд алдан "Үгүй дээ. Юу гэж л хоёр жилийн дотор гэр бүлтэй болох вэ дээ. Гэхдээ уран гулгалт бол чиний хувьд маш үнэ цэнэтэй шүү дээ. Тэгээд ингээд орхих гэж үү?. Орхиход шалтгаан хэрэгтэй шүү дээ. Яг ямар шалтгаанаас болж орхихоор болсон юм." түүнийг ингэж асуусанд Тэхён хэсэг чимээгүй байснаа ам нээн "Хэлсэн шүү дээ. Шалтгаан гээд байх зүйл бараг байхгүй гэж. Зүгээр л сонирхохоо больчихсон гэхэд болно." хэмээгээд түүн рүү харан инээмсэглэхэд Жонгүг санаа алдан "Надаас болсон тийм үү?" Түүнийг ингэж хэлэхэд Тэхён инээд алдан "Чамаас болоогүй ээ. Гэхдээ чи надад хоёр жилийн өмнө хэлсэн хэдэн үгэндээ үнэхээр харамсаж байгаагүй юу? Намайг үнэхээр Жиний төлөө чамд хэлээгүй гэж чи бодсон хэрэг үү? аймшигтай юм. Ким Согжин тэр надад одоо ямар ч үнэ цэнгүй хүн болсон. Би түүний төлөө биш, харин чиний төлөө л чамд хэлээгүй...-" Жонгүг түүний яриаг нь таслан "боль доо. Би ийм зүйл ярих гэж ирээгүй. Зүгээр л чамайг үнэхээр зодог тайлах эсэхийг чинь асуух гэж ирсэн юм. Чамайг ятгаж чадна байх гэж бодож ирсэн юм. Гэхдээ үгүй бололтой." Жонгүг сууж байсан сандлаасаа босоод Жиминыг дуудаад хүүхдээ аван гарах гэхэд Тэхён түүнийг зогсоогоод "Тэр үед чамд үнэхээр урам хугарсан. Чамайг арай ч тэгж хэлэхгүй байх гэж үнэхээр найдсан юм. Гэхдээ чи миний нүд рүү хараад үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байгаа юм шиг хэлсэн.Чиний хэлсэн хэдхэн үг миний зүрхэнд орж, үнэхээр надад хэлэх үг олдоогүй. Тэгээд л Сөүлээс явсан нь дээр гэж бодсон юм. Чамайг мартах хамгийн зөв арга бол Сөүлээс явах байсан." түүнийг ингэж хэлэхэд хэдийн үзэсгэлэнтэй нүдэнд нь сувдан нулимс тогтчихсон байх аж.

Тэхён нулимсаа гаргахгүйг хичээн дээш харан нулимсаа буцаан залгиад.

"Жонгүг надад хэлээч. Чиний тэр хэлсэн бүх үгс чинь чин сэтгэлийнх байгаагүй гэж гуйя. Надад үүнийг л хэлээч?" Түүнийг нулимстай нүдээр ингэж хэлсэнд Жонгүг санаа алдаад уучлаарай Тэхён." Тэрээр ингэж хэлээд гарах гэхэд Жимин түүний гараас татаад юу вэ? Тоглоод байгаа юм уу. Та хоёр жоохон хүүхдүүд биш шүү дээ. Ингэлээ гээд хэнд ямар ашигтай гэж Үнэндээ ашиггүй. Хараал идсэн бардам зангаа түр ч болов орхиод ярилцаж болохгүй гэж үү?." Жимин Жонгүгаас охиныг аваад "Та хоёр ярилц даа. Бид гарч байя."

•My babyboy• Where stories live. Discover now