4

1K 125 24
                                    

Тэхён балмагдан түүнийг хүчтэй түлхэхэд Жин ёжлон инээмсэглээд "Өмнө нь дуртай байсан биз дээ? Одоо яасан юм?" гараа явуулсаар Тэхёны гэдэс рүү оруулахад Тэхён түүний эрүүнээс чангахан татан өөр лүүгээ ойртуулаад "Чамайг гэх хараал идсэн өчүүхэн ч сэтгэл үлдээгүй болохоор явж үз!" түүний гэдсэнд байх гарт ч гэсэн боломж үл олгосон юм.

-

•Өглөөний 8цаг•

Жонгүг хэдийн аавынхаа бэлтгэсэн өглөөний цайг уучхаад Тэхёныг хүлээн орон дээрээ хэвтэнэ. Тэр өөр зүйлд сатаарахыг хүссэн ч Тэхён яагаад ингэж оройтож байгааг гайхаж ядна.

Тэсэлгүй утсаа шүүрч аван Тэхёны дугаар руу залгана.

Тэхён утсаа авсангүй. Дахин залгасан ч дахиад л авсангүй.

Өдрийн 12цагийн үед Жонгүгийн утас дуугарна.

"Байна." гэж сул дуугарахад утасны цаанаас Тэхёны санаа зовсон өнгө аястай хоолой сонсогдоно.

"Жонгүг өвдөө юу?" гэхэд Жонгүгийн ёжлонгуй инээмсэглэх нь Тэхёнд сонсогдсон юм.

"Харин би л тэгж асуумаар байсан юм Ким Тэхён дасгалжуулагчаа." Тэхёны өмнө нь сонсож байгаагүй зэвүүн хэрнээ халуухан хоолой.

Тэхён шүлсээ залгилсаар "Жонгүг гараад ир." гэж хэлчхээд утсаа тасалж орхив.

Жонгүг аавдаа явлаа гэж хэлчхээд гадагш гараад  нэг урт амьсгаа авчхаад машины зүг алхана.

Тэр машинд суун бүсээ бүслэхэд Тэхён "Сайхан амарсан уу? Чамайг сул дуугараад байхаар чинь өвдчихөж л гэж бодлоо." ингэж хэлэхдээ түүний гарыг барих гэтэл Жонгүг гараа элгэндээ аван "Таныг л харин өвдчихөж гэж бодлоо. Тэр хүнээр." гэж ойлгомжгүй хэлэхэд Тэхён толгойгоо гилжийлгэсээр "Юу гэсэн үг юм?"

"Мартдаа" гэх ганц үгийг хэлчхээд цонх ширтэнэ.

"Жонгүг Тэр хүн дахиж миний амьдралд гарч ирэхгүй заюу? Өчигдөр ойлгуулаад хэлчихсэн болохоор." түүний гарыг барин ингэж хэлэхэд Жонгүг санаа алдан "Уулзсан байх нь."

"Тиймээ уулзсан. Манай гэрт ирсэн юм."

"Мм. Ойголоо." Жонгүг ингэж хэлчхээд Тэхён руу өхөөрдмөөр харан "Өнөөдөр нэгэнт бэлтгэл хийхэд оройтчихсон юм чинь зүгээр л зугаалцгаая тэгэх үү? Тэхён." хэмээхэд Тэхён түүн рүү нүдээ томруулсаар "Ю.юу? Тэхён?" гэхэд Жонгүг амаа даран "Ингэж хэлэх ёсгүй байсан уу? У.уучлаарай" Тэхён түүний амыг даран "Чимээгүй бай! Миний бодож байгаагаах дуудах юм бол би чамайг шийтгэнэ шүү. Дасгалаар." гэхэд Жонгүг түүний гарыг амнаасаа аван "Ойлголоо." гэж хэлээд түүний цамцнаас татан үнсээд холдох гэхэд Тэхён хүзүүнээс нь барьсаар "Үнсэж л байгаа бол хоёрын хооронд үнсэх муухай шүү дээ? Үргэлжлүүлцгээе."

•My babyboy• Where stories live. Discover now