2

1.1K 144 22
                                    


"Хурдан гараад ир!".

"Дасгалжуулагчаа ганцхан өнөөдөр л жаахан унтчихъя тэгэх үү? Ядаж 8 хүртэл?" нойрмог хоолойгоор ингэж хэлчхээд Тэхёныг ч сонсолгүй утсаа тасалсан юм.

"Энэ золиг чинь"

-
3 цаг 30минут Тэхён түүнийг машиндаа хүлээсэн аж.

"За тэгэхээр одоо гарч ирвэл ямар вэ? Чамайг хангалттай удаан хүлээлээ" гээд утсаа таслах нь Тэхёныг ууртай байгааг илтгэнэ.

Жонгүг утсаа харсаар "А.ааваа намайг сэрээхгүй яасан юм бэ? Би дасгалжуулагчийг бүтэн 3цаг машинд нь хүлээлгэсэн байна шүү дээ?" гэж хэлээд нүдээ анин уруулаа дотроос нь хазалсаар "Өнөөдөр эрт ирнэ гэж санахын ч хэрэггүй боллоо." гэж хэлээд хөлөө зөөж ядан гэрээс гаран түүний ууртай царайг харан машин руу гүйж эхэлсэн юм. Жонгүг машины хажууд ирээд Тэхёнд бөхийн мэндлээд машинд сууна.

Түүнийг орж ирсэн цагаас эхлээд анир чимээгүй байсан машинд Жонгүг ам нээснээр замхран алга болов.

"Уучлаарай" гэмшсэн хоолойгоор ийн хэлтэл Тэхён түүн рүү хальт хараад "Ганцхан удаа л ингэж байгаа юм. Цаашдаа ийм зүйл байхгүй шүү!"

"Ойлголоо. Гэхдээ өнөөдөр эрт гэртээ харина гэдэг худлаа болчихсон уу?" хэмээн доош харсаар хэлэхэд Тэхён тайвнаар "Чи унтаагүй байсан бол өнөөдөр эрт харих л байсан юм. Чи л өөрөө эрт харих боломжоо алдсан шүү дээ?" гэхэд Жонгүг толгой дохино.

-

"Жонгүг чиний хөл чинь тушаатай юм шиг л байна! Хөлөө сайн сунгаад өгөөч! Яагаад биеэ бариад байгаа юм? Сул тавьж болохгүй байна уу?"

Хөлс нь байдгаараа гарчихсан Жонгүгийг хараад Тэхён өөрийгөө гайхав. Яагаад ингэж их хүчлээд байгаагаа ч ойлгохоо байв. Өөрөө энэ тэмцээнд оролцож чадахгүй болохоор түүнийг заавал ялуулахыг хүссэн юм болов уу? Байж боломгүй юм.

"Жонгүг одоо жоохон амар." гэж тайвнаар хэлээд "Зүгээр л биеэ сул тавихад л бүх зүйл болно заюу? Сокхүн ах чамд маш их найдаж байгаа энэ их найдлагыг юу ч үгүй болгомооргүй байгаа биз дээ? Тийм бол одоо жоохон л хичээцгээе заюу?" хэмээхэд Жонгүг хөлсөө арчсаар "Ойлголоо" гэв.

"Маргааш хоёулаа мөсөн дээр  дасгал хийнэ. Маш болгоомжтой байх хэрэгтэй шүү!" хэмээгээд түүний мөрөн дээр хэд хэд цохиод түүн рүү инээмсэглэв. Яг энэ үед Тэхёны утас дуугарна "Байна?" тэр хэсэг чимээгүй байснаа цааш орсон хоолойгоо засан "Удахгүй очлоо." хэмээгээд таслав.

•My babyboy• Where stories live. Discover now