10

848 117 38
                                    

Жонгүг нэг урт амьсгаа аваад мөсөн дээр гаран дотроо өөртөө хэдэн мянган удаа ганцаараа байгаа гэж хэлнэ.

Тэр үзүүлбэрээ төгс гүйцэтгэлтэй хийх бөгөөд инээмсэглэхээ ч мартсангүй. Харин сүүлийн эргэлтээ хийх дээ шагайгаа эвгүй болгож орхисон байв. Тэгсэн ч инээмсэглэсээр үзүүлбэрээ дуусгана.

Түүнийг мөснөөс буухад Тэхён санаа зовсон харцаар харан "Шагайгаа гэмтээсэн юм уу?" гэхэд Жонгүг нэг нүдээ зовиуртай аниад "Харин бага зэрэг гэмтээчихлээ." Тэхён энэ үгэнд нь хөмсөг зангидан "Жоохон гэнэ шүү? Уран гулгагчдын хувьд хөл ямар чухал болохыг мэдэж байгаа биз дээ?" тэрээр ингэж хэлчхээд хойш харан "Энд эмч...-" түүнийг хэлж дуусаагүй байхад Жонгүг амыг нь таглаад "Битгий. Би оноогоо харчхаад явмаар байна." түүнийг ингэж зовиуртай хэлэхэд Тэхён санаа алдан "Чи явах хэрэгтэй. Би харчих болохоор хурдан эмнэлэг явахгүй бол дахиж мөсөн дээр гарна гэж санаад ч хэрэггүй." сүүлийн хэдэн үгээ чанга дуугаар хэлэхэд Жонгүг инээд алдан "Хурдхан харчхаад явна. Заавал өөрийн нүдээр хармаар байна." Жонгүг ингэж их хүсэж байхад Тэхён яаж ч чадалгүй зөвшөөрнө.

30минут хүлээсний эцэст оноо том самбар дээр гарах аж.

1. ЖОН ЖОНГҮГ
2. Юзури ХАНЬЮ
3. НАТАН ЧЭН

Жонгүг самбар руу харан өөрийнхөө нэрийг хамгийн дээр нь байхыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй хажуудаа зогсох Тэхён руу хараад "Энэ хамгийн дээр нь байгаа нэр..." гэхэд Тэхён инээд алдсаар "Тиймээ чиний нэр. Сайн байна Жон Жонгүг. Би хэлсэн биз дээ? Чи чадна гэж." ингэж хэлээд нүдэндээ нулимстай Жонгүгийг чанга тэврэн "Чи дан ганц өөрийнхөө хүслийг биш чамд итгэж байсан бүх хүмүүсийн хүслийг биелүүлж чадлаа шүү дээ? Бахархмаар юм." түүнийг ингэж хэлж дуусахад Тэхёныг цаанаас нь хүн дуудахад Тэхён тэврэлтээ салгаад "Би эмчид хэлчихье эмнэлэгт очоод байж бай. Би араас чинь очно." гэж хэлээд өөрийг нь дуудах залуутай цааш явав.

Залуу урагш харсаар Тэхёнд хандан "Чиний бэлтгэгдэгч үнэхээр сайн байлаа. Гэхдээ сүүлд унах шахлаа шүү дээ бэртэл энэ тэр аваагүй гэж найдъя?" Тэхён түүн рүү харан "Харамсалтай нь шагайндаа бага зэрэг бэртэл авсан." гэхэд хажууд нь явах залуу санаа алдаад "Тэр өөрөөсөө болж алдсан гэж бодож байна уу?" түүний энэ ойлгомжгүй асуултанд Тэхён гайхан "Юу гэсэн үг юм?" хэмээхэд залуу "Чиний сайн мэдэх Ким Согжин үүнийг хийсэн. Тэр ганцаарчилсан үзүүлбэр эхлэхэд энд харагдсан юм. Би нэг их анхаарал хандуулаагүй. Гэхдээ Жонгүг гэх хүүгийн гарах ээлж дөхөж түүнийг хувцсаа солихоор хувцас солих өрөөнд орж ирээд буцаад гарчихсан би бодох доо бие засахаар гарсан байх гэж бодож байна. Харин тэр хооронд Жин орж ирэн түүний тэшүүрийн ирийг муудуулж байсан. Би үүнийг харсан хэрнээ юу ч хэлээгүй учир нь чиний бэлдсэн нэгэн болохоор хэр чадварлаг гэдгийг нь мэдэх сайхан боломж байсан юм л да намайг уучлаарай. Гэхдээ Жин одоо хүртэл чамтай зууралдсаар байгаа юм уу?" түүнийг ийн өгүүлэхэд л Тэхён ойлгосон юм. Жонгүг эргэлтдээ алдахаар нэгэн биш гэдгийг. Тэр мөсөн дээр гарсан даруйдаа л тэшүүрийн ир муу байгааг мэдсэн байх. Тэгсэн ч ямар ч хувирал үзүүлэлгүйгээр инээмсэглэж хамгийн сайнаараа хийж. Тэр үнэхээр бүр хэтэрхий төгс нэгэн юм. Чи надаас биш магадгүй би чамаас суралцах хэрэгтэй бололтой Жонгүг.

•My babyboy• Where stories live. Discover now