11

846 108 22
                                    

"Ким Согжин?" Тэхён гайхан ингэж хэлэхэд Жин тэдэн рүү хараад "Жон Жонгүг энд юу хийж байгаа юм?" дуугаа өндөрсгөн ингэж хэлэхэд Тэхён хэтэрхий бачимдсан хоолойгоор "Яагаад надад ингэж их төвөг удаад байгаа юм? Чамаас үнэн дээ хэтэрхий залхаж байна. Яагаад гэнэт гарч ирээд хүний амьдралыг сүйтгээд байгаа юм бэ? Чамайг гэх юу ч үлдээгүй зүрхийг буцаад өөрийн болгож чадна гэж бодоо юу? Яаж тэгнэ гэж?"

Тэхён зангирах хоолойгоо барьсаар цөхөрсөн аятай "Хён гуйя. Зүгээр л миний амьдралд дахиж битгий гарч ирээч тэгэх үү? Маш богинохон хугацаанд та миний гэх бүх зүйлийг надаас булаасан шүү дээ? Одоо хангалттай биш гэж үү?" түүнийг ингэж хэлэхэд Жин түүний урд ирээд гарыг нь барьсаар "Тэхён сонсооч, Чи бид хоёр дахиад өмнөх шигээ болж чадна шүү дээ? Чи л зөвшөөрвөл би чамайг жаргалтай амьдруулж чадна. Юугаар ч дутаахгүй." нулимстай нүдээр түүн рүү харан хэлэхэд Тэхён инээд алдан "Та хэдийн миний аз жаргалыг надаас холдуулчихсан. Тиймээ бид жаргалтай байсан гэхдээ одоо дахиж хэзээ ч тийм болж чадахгүй ойлгож байна уу? Миний зүрх таны төлөө цохилохоо больчихсон." ингэж хэлэх дээ түүнээс гараа татан аваад "Одоо бид амармаар байгаа болохоор явж үз. Дахиж ирээд хэрэггүй. Хэрвээ дахиж ирэх юм бол би таныг алчхаж ч мэднэ шүү." гэж хэлээд ачаагаа чирсээр өрөөндөө орно.

Жонгүг ч хөлөө чирэн буйдан дээр цүнхтэй хувцсаа тавин "Сонсоогүй юм уу? Яв гэсэн шүү дээ?" хүндэтгэлгүй ингэж хэлэхэд Жин түүн рүү ширүүхэн харц шидчихээд явав.

Жонгүг одоо л бүтэн амьсгаа аван суухад Тэхён өрөөнөөсөө гарч ирээд "Жонгүг өлсөж байна уу? Өнөөдөртөө зүгээр ямар нэг зүйл захиалаад идэцгээх үү? Маргаашнаас амттай хоол хийж өгөх болно. Уучлаарай өнөөдөр жоохон ядраад байна." түүнийг сул хоолойгоор ингэж хэлэхэд Жонгүг толгой дохин "Тэгье ээ. Надад хамаагүй ээ та мэдээд захиалчих."

Удалгүй захиалгын хоол ирж тэд идэхээр ширээнд сууна.

Чимээ аниргүй байсан энэ гэрт Тэхён ам нээснээр замхарсан юм.

"Маргаашнаас босоод хэрэггүй. Хөлөө битгий хөдөлгө заюу? Би чамайг түшээд ширээнд суулгах болохоор хүчлэж явах хэрэггүй" түүнийг ингэж хэлэхэд Жонгүг ам нээх гэхэд үргэлжлүүлсээр "Бас би зүгээр. Чи надад огт төвөг удаагүй." түүнийг өхөөрдмөөр ингэж хэлэхэд Жонгүг инээд алдан "Ойлголоо."

Жонгүг утсаа гарган оролдож байснаа Тэхён рүү нүдээ хэмжээнээс нь томруулан хараад "Сошиалаар дүүрэн намайг ярьсан хүмүүс." гэхэд Тэхён инээд алдсаар "Ингээд л од болчихлоо шүү дээ? Жон Жонгүг."

•My babyboy• Where stories live. Discover now