"Тоглоод байна уу? Одоо бүр 4 цаг болж байхад ирдэг болчихсон юм уу? Дасгалжуулагч ч ёстой өөдгүй юм да. Ядаж өчигдөр үнсэлц...- март Жон Жонгүг мартаж үз!" өөрийгөө зөөлхөн алгадан ийн хэлнэ.Жонгүг аавыгаа сэрээхгүйг хичээн чимээгүй явсаар гэрээс гарав.
Гэрээс гарахад өнөөх л машин зогсдог газраа зогсож байв. Урьдын адил Тэхёнд бөхийчхөөд машинд суун бүсээ бүсэлнэ.
"Тэшүүрээ авсан биз дээ?" хэмээн машинаа хөдөлгөсөөр хэлэхэд Жонгүг толгой дохин "Мэдээж авсан. Та ч бас надтай хамт мөсөн дээр гарна биз дээ?" хэмээхэд Тэхён "Үгүй ээ энэ удаад би чамайг ажиглах болно. Харин дараа нь зааварлаж хамт гарна." ийн хэлчхээд түүн рүү хальт харахад Жонгүг утсаараа оролдож байв. Тэхёны хөмсөг бага зэрэг зангирч" Залуу минь утсаа бага оролдвол зүгээр байна шүү!.
-
Жонгүг хувцсаа сольж өмсөхөөр цааш явахад Тэхён түүн рүү нэг зүйл шидээд "Өгзөг өргөгч. Наадахаа өмсчих. Чиний өгзгийг чинь гэмтээж гэрийнхэнд чинь загнуулмааргүй байна." гараа элгэндээ тэвэрсээр ийн хэлэхэд Жонгүг инээд алдан "Ойголоо."
Жонгүгт мөсний хувцас гайхалт төгс харагдаж байх нь тэр. Тэхён ч хэсэг түүнийг харан гайхширч орхив.
-
Тэхён хөмсөг зангидсаар Жонгүгийг элементүүдээ хэр гүйцэтгэлтэй хийж байгааг хараа үл салган ажиглан зогсоно.
Жонгүг алдаа гарган яг унах шахахад Тэхён уурлан "Жонгүг үсрэлтэндээ анхааралтай бай! Бас элементүүд чинь төгс гүйцэтгэлтэй байгаа ч чамаас өөртөө итгэх өчүүхэн ч итгэл үзэгдэхгүй байна. Өөртөө итгэлтэй инээмсэглэ. Ойлгож байна уу?" хэмээн уурлан хэлэхэд Жонгүг дэмий л толгой дохино.
3цаг тасралтгүй зогссон залуус ядран амрахаар сууцгаав.
"Жонгүг чи бүх элементүүдээ гайхалтай төгс хийж байгаа ч өөртөө итгэлтэй инээмсэглэмээр байна!"
Жонгүг санаа алдсаар Тэхён руу харан инээмсэглээд "Яг ингэж үү?" хэмээхэд Тэхён ч инээмсэглэсээр "Тиймээ ингэж" гэж хэлээд түүнд үнсэлт бэлэглэв.
"Дасгалжуулагчаа та яагаад хоёр өөр хүн шиг байдаг юм? Нэг бол үнэхээр ууртай эсвэл үнэхээр тайван." долоовор хуруугаараа толгойгоо маажин хариулт нэхсэн харцаар харахад Тэхён уснаасаа нэг балган "Ажилаас болоод л тэр. Заримдаа хяналтаа алдах үе ч бий."
Жонгүг гэнэт хошуугаа унжуулсаар "Та намайг дураараа үнсээд л байх юм? Үерхэх санал ч тавиагүй шүү дээ?" ийн хэлэхэд Тэхён инээд алдсаар "Золиг чинь" гээд түүнийг энгэртээ наан хэсэг чимээгүй байснаа "Жон Жонгүг миний Babyboy болох уу?" хэмээхэд Жонгүг түүнээс салан ширтсээр "Тэгье" гэж хэлээд нүүрээ даран буцаад л Тэхёны энгэр лүү шигдчихэв. Тэхён түүнийг өөр лүүгээ харуулахад аль хэдийн хоёр хацарт нь улаан туяа татсан байх нь Тэхёны бүр ч хайрыг хүргэнэ.
YOU ARE READING
•My babyboy•
Horror"Чи чадна! Чи үүнээс ч илүүг чадна! Ганц цом чамайг тодорхойлохгүй! Өөрийгөө хэн гэдгийг харуул хайрт минь."