4

1K 114 6
                                    

"Өчигдөр чи яасан бэ" үдэшлэг дундаа ороод л би яваад өгчихсөн болохоор Риёнаас болсон явдлыг товчхоноор асуув.

"Онцын зүйл болоогүй ээ, яг л байдаг шигээ бүгд тасраад л"

"Мм, Жонгүг та хоёр яасан"

"Бараг л нийлэх байх. Намайг ч бас сонирхоод байх шиг байсан" Жонгүг ч бас хөөрхөн охинтой танилцсан гээд бөөн юм болсон. Хоёр биедээ болж л байвал болно доо.

"Дараагийн лекцэндээ суухаас даа цаг нь аль хэдийн болчихож" бугуйн цагаа харсаар би түүнд ийн хэлэхэд тэр инээн "Битгий унтчихаарай"

"Хичээнэ дээ"

Уйтгартай багшийн уйтгартай лекц орсоор дуусав. Бараг л унтах дөхлөө. Хог гэж.

Танхимаасаа гараад явж байтал өчигдрийн залуу өөдөөс гараад ирэх нь тэр. Юу вэ? Тэр манай сургууль байсан хэрэг үү?

"Сайн уу царайлаг аа"

"Залхахгүй байна уу"

"Юунаас"

"Намайг эргүүлэхээс"

"Би чамайг эргүүлээгүй байна ш дээ,Чи зүгээр л зогсож байгаа биз дээ" би түүнийг ийн хэлэхэд харцаа ширүүсгэн "Больж үз Сожүн"

"Тоглож байхад даа Жиын" Миний нэрийг хэдийнээ цээжилжихжээ. Үнэхээр л би түүнд таалагдсан бололтой.

"Явж үз тэгэх үү"

"Үнэхээр намайг тоохгүй юм уу"

"Тийм ээ" миний хариултаар бидний яриа өндөрлөв. Тэр надтай хамт сургуулийн үүд хүртэл алхаад баяртай гээд яваад өгсөн. Яв гээд байхад л хажууд яваад яршигтай байсан.

Би ч гэр лүүгээ алхах зуураа гудамжаар алхах хүмүүсийг, тоглоомын талбай дээр тоглож буй хүүхдүүдийг ажиж байв. Сэрүүн болж эхлэж байна даа. Юу юугүй л өвөл болох нь.

Гэрийн ойролцоох дэлгүүрээс амттан авахаар ороход "Өө Жиынаа сайн уу" өнөөх л халуун дулаан инээмсэглэлээрээ Жонгүг намайг угтан авав.

"Сайн чи сайн уу"

"Хэдэн мянга дахин сайн байна. Өчигдрийн үдэшлэг дээр нөгөө охинтойгоо уулзсан" хоёр талд яриад л ёстой нэг.

"Мэдэх болохоор тэр охинтойгоо хурдахан шиг үерхэж үз" түүний нүд нь томорсоор "Чи яаж мэдсэн юм"

"Би болохоор" гээд нүдээ ирмээд дуртай зайрмагаа сонгон бичүүлхээр авчрав.

"Чи яагаад шоколадтай зайрмаганд ийм их дуртай байдаг байна аа" би түүнийг ийн хэлэхэд "Шоколанд дуртай болохоор, Чамтай л адилхан шүү дээ гадилхан минь"

"Битгий намайг тэгж дуудаж бай гээд байхад" тэр өөдөөс минь инээх уурлах хоёрын голд хэлэв.

"Үгүй гэвэл чи яах юм гадилхан минь" би түүнийг өдсөөр байж байтал хаалгаар хүн орж ирэх чимээ гарч Жонгүг ч "Тавтай морилно уу" гэж хэлэхээ мартсангүй. Бичүүлсэн юм аа аваад гарах гэхэд нөгөө хүн чинь зам хаагаад зогсчихов. "Холдчихгүй юу" тэр миний хэлснийг тоосонгүйд би уурсан түүний царай руу эгцлэн харав.

"Сайн уу Жиынаа"

"Тэхён"

"Юу байна даа" гүн хар нүдээрээ намайг ховсдож байгаа юм шиг. Тайван мөртлөө ширүүн харц.

"Тайван даа" би инээхээ аядаж түүнд хариулав.

"Түр хүлээж байгаарай, Тамхи авах хэрэгтэй байна" тэр ийн хэлээд Жонгүг рүү очин "Тамхи"


Дэлгүүрээс гараад хүн багатай газар очих гэсэн ч бүхий л газраар хүн байдаг бололтой. Тиймээс манайх руу орохоор болов. Уг нь танилцаад удаа ч үгүй байгаа хүнээ гэртээ оруулах тиймхэн л юм.

Тэр халааснаасаа тамхиа гаргаж ирэн "Дургүйцэхгүй биз дээ?"

"Уг нь гэртээ тамхи татдаггүй ч тэгэхээс дээ, гадуур өчнөөн хүүхдүүд байгаа болохоор"

Тэр тамхиа асаан тайвнаар сорох аж. Хэсэг тамхиа татаж байгаад "Хэзээнээс хэрэглэж эхэлсэн юм"

"18тайгаасаа"

"Одоо хэдэн настай юм бэ"

"Тэр чамд тийм хамаатай хэрэг үү"

"Үгүй ээ яахав насаа мэдэлцчихвэл хайрлалцахад амар юм болов уу гээд л" тэр асуултанд минь хариулахад "Ийм өгүүлбэр хэлээд л найрчихна гэж санасны ч хэрэггүй шүү залуу"

Миний хариултыг сонсоод тэр үргэлжлүүлээд тамхиа сорж эхлэв.

"Тэгвэл энэ шөнийг хамтдаа өнгөрүүлвэл ямар вэ"

"Бид уг нь танилцаад удаагүй юмсан"

"Хэнд хамаатай юм"

"Надад" би түүнд ийн хэлээд халааснаасаа тамхиа гаргаж ирэхэд тэр надад асааж өгөв.

"Би муу охидод дуртай"

"Харин би халуухан залууд"

SmokerWhere stories live. Discover now