12

687 90 11
                                    

Жилийн дараа

"Тэхёнаа өнөөдөр эрт ирэх юм уу"

"Тэгнэ ээ хайрыгаа яг санаж үхлээ" би хөнгөхөн гэгч нь инээгээд "Би чамайг ерөөсөө санахгүй байна" утасны цаанаас тэр инээгээд "Намайг санахгүй байна гэнэ үү. Намайг санахгүй байгаа өөрөө яг хэн бэ"

"Жиын" би түүнд нэрээ хэлэхэд тэр "Миний хөөрхөн Жиын өдийд намайг санаад үхлээ гээд байж байдаг юм сан. Та түүний ихэр юм биш үү"

"Уг нь би жинхэнэ Жиын юм сан"

"Жинхэнэ Жиын Тэхёнийг санахгүй байвал очоод сануулаад өгье л дөө Тэхён хэн гэдгийг"

"Хөөх тэгээч залуу" би түүнд инээн хэлэхэд тэр "Заза хайр нь хичээлдээ орлоо"

"Баяртай хайраа" би түүнд ийн хэлчхээд дуудлагаа таслав.

Өнөөдөр хичээлгүйг ч хэлэх үү түүнийг энгийн үеэсээ хоёр дахин санаад байх юм. Тамхиа гаргаж ирэн нэгийг амандаа зуув. Энэ зүйлийг болих хэрэгтэй ч би үүнд аль хэдийн донтчихсон бололтой.

Сороод үлээгээд тамхи дуусах ч түүнийг санагалзах сэтгэл минь дундрахгүй нь харамсалтай. Гэхдээ зүгээр ээ орой ирэхэд нь санахаа больчихно. Гэхдээ маргааш нь дахиад л санана.

Би өөрийгөө толинд харав. Нүүрэн дээр минь өмнөхөөсөө илүү их батга гарсан байх аж. Магадгүй энэ тамхины нөлөө байх. Тэхён тамхи татахаа больчихсон. Харин би үгүй.

Тамхи гээч зүйлд илүү донтсон нь би байж.

Царайлаг царайнд минь сэв суулгасанд тамхийг үзэн ядчихлаа байна. Царайлаг залуутай явж байж царай муутай байж болохгүй биз дээ. Өнөөдрөөс л тамхи татахаа зогсоох хэрэгтэй бололтой.

Би нүүрээ будаад аятайхан хувцас өмсөв. Гэрээсээ гараад Жонгүгийн ажилдаг дэлгүүрт ирэхэд тэр "Сайн уу Жиын юу байна даа"

"Тайван даа" тэр ардаа байх олон төрлийн тамхи руу хараад "Авдагаасаа биз дээ"

"Үгүй ээ"

"Тэгээд алинаас нь юм"

"Чамайг татахаа боль гээд байхаар нь болихоор шийдлээ" тэр над руу эргэж харснаа "Худлаа яриад л" би инээгээд "Үнээн" би ийн хэлчхээд дэлгүүрээр нь тойров.

"Тэхён л чамайг болиулсан биз" би өрсөн бараануудаас шоколад сонгоод "Энийг авчихдаг юм билүү"

"Тэг л дээ"

Түүний хажууд очиж суун "Уйдаад байна аа Тэхёнийг иртэл чамтай цуг байя"

"Юу вэ би ямар нууц амраг чинь юм уу уйдаад байна Тэхёнийг иртэл чамтай цуг байя гэх шиг"

"Нууц амраг минь байж болно шүү Жонгүгаа. Жиын миний бие таныг хангалттай хайрлаж чадна"

"За больж үз. Чиний нууц амраг болох юм бол танай хартай Тэхёнд алуулах байх бурхан минь" тэр аймар царай гарган надад ийн хэлэх нь тэр.

"Миний муу зулзагыг айлгачихсан байна шүү дээ" би түүний хоёр хацраас чимхэн ийн хэлэхэд "Та хоёр ямар азаар хоёр биенийгээ олсон юм хоёр биенийгээ хардаад байж байхдаа таарсан" би түүний хацрыг чанга чимхэн "Яасан яасан гэнэ ээ"

"Ёооё өвдөж байна"

Дэлгүүрийн хаалга онгойн хэн нэгэн орж ирэв. Жонгүг хацраасаа гарыг маань холдуулчхаад "Тавтай морилно уу" хэмээв.

Би утсаа оролдон сууж байхад минь "Жиынаа сайн уу" гэх танил ч юм шиг хоолой гарах нь тэр. Би харцаа дээшлүүлээд түүний зүг харахад тэр өөдөөс минь инээж байх аж.

"Сайн уу Сожүн" тэр над руу инээхээ болин "Чи бид хоёр учрах тавилантай байх аа"

"Харин л дээ. Чи намайг дагаад байгаа юм биш үү. Хаа байгаа газарт минь л ирэх юм"

"Үгүй дээ" тэр авсан юмныхаа мөнгийг төлчхөөд "Дахиж таарвал чи надтай нэг өдөр болзоно шүү" гээд гараад явчихав.

"Энэ ингэж байж Тэхёнд алуулах гэж байгаа юм" гээд над руу харснаа "Одоо энэ залуугаас нуугдаад л байж дээ"

"Тэнэгтээд бай"

SmokerWhere stories live. Discover now