"Өглөөний мэнд Жиын" нүдээ нээхэд минь л тэр өөдөөс минь инээмсэглээд ийн асуув.
"Өглөөний мэнд Тэхён" би түүний энгэрт шигдэхдээ ийн хэлэх аж. Өчигдөр оройн талаар бол тэр бид хоёр нэг бие болсон гэж хэлж болно байх.
Өдрөөс өдөрт түүнийг алдмааргүй түүнээс хагацмааргүй санагдаж байна. Үл ойлголцлоос болж түүнийг алдахыг тэвчиж чадахгүй байх.
Муухайгаар хэлэхэд тэвчиж чадахгүйгээсээ болоод эргээд тамхинд орохоос гадна цаашлаад хөгийн амьтан болж ч магадгүй.
Дурлал гэж аймар юм аа. Эхлээд өөрийн болгохыг хүснэ. Дараа нь үүрд хамтдаа байхыг хүснэ. Харин түүний дараа яаж ч магадгүй.
Жаргалтай төгсгөл? мэдэхгүй ээ би итгэдэггүй.
Гунигтай төгсгөл? амьдрал дээр байж болох хамгийн үнэн зүйл. Бүх хосууд л "үүрд" гэж амлалт өгцгөөдөг. Тэд насан эцэслэснийхээ дараа ч бие биенийгээ хайрласаар байдаг хэрэг үү?"Юу бодож байгаа болоод дуугаа хураачихдаг байна аа айн" тэврэлтээ салгаад над руу харан тэр ийн хэлэв. Бодлыг минь тасалчихлаа.
"Зүгээр л" Бидний хайрын талаар гээд хэлчихвэл түүнд таалагдах байсан болов уу? Хэрвээ түүнд хэлчихсэн бол бусад шиг "үүрд" хамт байх болохоор битгий санаа зов гэх байсан болов уу?
Мэдэхгүй ээ мэдэхгүй. Бидний харилцаа бусдаас "өөр" шүү дээ.
"Чи уг нь хичээлтэй юм сан"
"Тийм ээ"
"Зүгээр үү"
"Чамтай байхад бүх юм зүгээр" нүдээ ирмэн түүнд ийн хэлэхэд тэр уруул дээр минь үнсэв.
"Хөөрхөн гэдэг нь"
Бид босоод өглөөний цайгаа уун гадуур гарахаар болов.
Дэлгүүр хэсэж, ресторан орж бусад хосуудын хийдэг зүйлсийг хийсээр хэдийн орой болжээ. Хамгийн сүүлийн газар бол бидний анх танилцсан газар болох клуб.
Клубээс чанга дуу гаран биеийн минь бүх эсийг сэрээчих шиг болов. Танил уур амьсгал байх чинь.
Ихэнх эмэгтэйчүүд нь миний залуу руу харж байлаа. Тэдэнд харахын заяа байхаас хазахын заяа байх биш дээ.
"Энд тавгүй байна" тэр миний чих рүү ойртон ийн хэлэв.
"Яасан бэ гоё л байна"
"Учир нь энд байгаа ихэнх залуус чамайг ширтэж байна"
"Энд байгаа эмэгтэйчүүд ч бас чамайг ширтэж байгааг нэмэх хэрэгтэй байх"
"Тэгвэл гарах уу"
"Тэгье ээ"
Клубээс гаран өнөөх л хүн үзэгддэггүй гудамд орж ирэв.
"Хуучнаа дурсаад нэгийг татах уу"
"Юу вэ бид салж байгаа хэрэг үү" инээн түүнд хэлэхэд тэр "Хуучнаа дурсаад гээд байхад"
"Тэгвэл тэгье л дээ" хариултыг минь сонсчхоод тэр халааснаасаа тамхи гаргаж ирэв.
"Хөөх яагаад бэлэн авч явж байдаг билээ"
"Чамайг санагдуулдаг юм" түүнийг ийн хэлсний дараа би түүний гаран дахь хайрцгаас тамхи аваад амандаа зуухад тэр асааж өгөв.
Удаан үнэрлээгүй үнэр сэнгэнэхэд сэтгэл сэргэх шиг болох нь тэр. Хөөх бараг л мартчихаж энэ үнэрийг.
Сорсон утаагаа эргэн гаргахад өтгөн утаа нүдэнд үзэгдэх аж.
"Анхны уулзалттай яг адилхан байна шүү" тэр инээн хэлэхэд би түүнд "Яг адилхан байна"
"Өнөөдөр л зугаацаж авъя өмнөх шиг ээ" тэр ийн хэлэв.
"Уйдаа юу"
"Чамд ч бас хөгжилтэй байгаа биз дээ"
"Үгүй ээ"
Тамхиа татаж дуусчхаад эргэн клуб рүү оров. Тэгээд тэр нэг охин дээр очоод сээтэн хаях нь тэр.
"Яаж байна аа" амандаа үглэн зогсож байхад минь хажуугаас "Хөөх тааралдсанд таатай байна Жиын"
"Өө Сожүн байх чинь"
"Тийм ээ" тэр инээн хэлээд "Ганцаараа яваа юм уу"
"Айн, Аан тийм ээ"
YOU ARE READING
Smoker
Romance"Тамхи татхаа боль" тэр миний татах гэж байсан тамхийг шүүрэн авч газар шидэв. "Гэхдээ чи ч бас тамхи татдаг өөрийнхөө новшийн логикоо ажиллуулаад өгөөч" "Никотиноос илүү сайн зүйл байна" "Өө тийм үү тэр чинь тэгээд юу юм бэ дээ" "Миний уруул өөр ю...