1

2.6K 165 6
                                    

Би клубээс гаран хэний ч очиж зүрхэлдэггүй харанхуй гудам руу орлоо. Хана тулж зогсоод хайрцаг тамхи гаргаж ирэн дотроос нь нэгийг аваад амандаа зуун асаагуураараа тамхиа асаав.

Тамхиа аажмаар сорж эргүүлэн утаагаа гаргахад өтгөн утаа нүдэнд минь үзэгдэх аж.

Өнөө шөнө клубд над шиг охид дэндүү чимээ шуугиантай байна. Зарим нь үхтлээ бүжиглэж, зарим нь гартаа барьсан согтууруулах ундаагаа тайвнаар шимж суух ажээ. Тэд залуусыг өөрсдийг нь бүжгэнд урьж өөрсдөөрөө тоглуулахыг хүсэж байгаа бололтой.

Гэхдээ энэ миний хэрэг биш.
Миний яг одоо сорж буй энэ гоо үзэсгэлэн бол жинхэнэ тоглоом юм.

Аажмаар арын хаалга онгойн нэгэн залуу ирж надтай нэгдэв. Харанхуй байсан тул би түүний царайг харж чадсангүй, гэхдээ түүний өндөр, биеийн хэлбэрээс гадна жийнсэн өмд, цамц бас хүрэмтэй байхыг бодоход тэр 20-иод насных л бололтой.

"Золиг гэж чамд дахиад байна уу залуу? Миний тамхи дуусчихсан бололтой" Тэр гүн хоолойгоор намайг дуудаж алхам алхмаар ойртож эхлэв. Удалгүй би түүний царайг харав.

Муугүй шүү тэр их царайлаг юм

"Хүлээгээрэй чи эрэгтэй биш юм байна шүү дээ" гээд тэр хөмсгөө зангидлаа.

"Тэгээд?" би нүдээ эргэлдүүлэв. Хүмүүс намайг тамхи татахыг хараад үргэлж ийм хариу үйлдэл үзүүлдэг.

"Охид тамхи татаж болохгүй" тэр над руу дахин ойртож эхлэв.

"Амаа тат, Чи энэ новшийн зүйлийг хүсэж байна уу эсвэл хүсэхгүй байна уу?" би хайрцаг тамхиа түүн рүү сарвайв.

Тэр тэр даруй чимээгүй болон хайрцагнаас тамхи аваад "Баярлалаа"

"Зүгээрдээ"

Тамхины утаа ялгарч бид хоёр урдаа байх тоосгон хана руу чимээгүйхэн л харан зогсож байв.

"Чамайг хэн гэдэг вэ?" эцэст нь би түүнээс асуухаар шийдэв. Тэр над руу хэдэн секунд ширтсэний дараа "Тэхён" түүнийг хэлсний дараа би толгой дохилоо.

"Чамайг?"

"Жиын"

Удалгүй биднийг нам гүн байдал дахин нөмрөн авав. Клубын дотроос чанга хөгжим дуугарч хааяа өнгөрөх автомашинаас өөр юу ч үл сонсогдох ажээ.

"Дашрамд хэлэхэд Тэхён"

"Мм"

"Охид ч бас тамхи татдаг"

"Үгүй ээ, охид тийм биш" би түүний хэлсэн үгэнд уур хүрэв. Залуус тамхи татдаг цорын ганц хүмүүс биш гэдгийг тэр мэдэж байх ёстой.

"Гэхдээ та нар шиг муу өлөгчингүүд л тамхинд дуртай байдаг юм" гэж хэлээд тэр инээмсэглэв.

Би түүнийг ийн хэлсний дараа тамхиа сорж эхэллээ. Би энэ залууд таалагдах байх гэж бодож байна.

SmokerWhere stories live. Discover now