9

702 96 2
                                    

Гэртээ орсны дараа удсан ч үгүй Жонгүг залгав. Намайг тавгүй байгааг мэдсэн юм шиг залгаж байх шив дээ.

"Байна уу"

"Байна"

"Яасан"

"Тэхён та хоёр муудалцчихаа юу"

"Чи яаж мэдсэн юм" би түүнд юу ч яриагүй байтал тэр мэдчихсэн байсанд нь би гайхан түүнээс асуув.

"Та хоёрыг үерхэж эхэлснээс хойш Тэхён бид хоёр дажгүй дотно болсон шүү"

"Аан тэгээд"

"Тэгээд үү тэгээд та хоёрыг эвлэрүүлэх гээд л" тэр хэсэг дуугаа хурааснаа "Яагаав Жимин та хоёрыг бас тэгдэг байсан ш дээ" хэл амаа орооцолдуулан тэр надад ийн хэлэв. Хэлэх ёсгүй байсан зүйлээ хэлсэн гэдгээ мэдэж байгаа болохоор.

"Мм тэр тэгээд юу гэж байна"

"Хусог гэж хэн болохыг сүрхий асуугаад л байсан даг, Хусогоос болоод хэрэлдчихсэн юм уу"

"Хэрэлдээгүй шүү дээ" би нүдээ эргэлдүүлэн "Зүгээр л найзтай минь хардаад байхаар нь миний буруу биш гэдгээ хэлсэн. Хэлсэн ч гэж жаахан уурлачихсан"

"Жиынаа тэгж болдоггүй байхгүй юу, Эрэгтэй хүмүүс чинь найз охиныхоо найзтай хардах нь хэвийн үзэгдэл шүү дээ"

"Чи миний талд орохгүй Тэхёны талд ороод байна уу даа?"

"Эр хүн эр хүндээ хайртай гэж угаасаа чиний буруу байна" хэлсэн үг нь уур хүргээд хаячхав. Хүний найз юм байж эр хүн эр хүндээ хайртай ч гэх шиг.

"Миний хувьд үгүй тэгвэл" ийн хэлснийхээ дараа би тасалж орхив. Одоо би тамхи татаж болох уу? Муудалцчихсан юм чинь зүгээр байх гэж бодон шүүгээгээ уудлав. Тамхиа гаргаж ирэн хайрцгийг нь онгойлгон дотроос нь нэг ширхэг тамхи авлаа.

Хаалга тогших шиг болж авсан тамхиа хайрцагт нь эргүүлж хийчхээд хаалгаа онгойлгохоор явав. Ирэх хүн байхгүй дээ. Гэхдээ Жонгүг байж магадгүй юм.

"Хэн бэ"

"Би" түүний хоолой хаалганы цаанаас дуугарахад түрүүхэн хэлсэн Жонгүгийн үг бодогдов. Үнэхээр миний буруу байсан юм уу?

Хаалга онгойлгоход тэр шууд л намайг тэвэрч авав. Тэгээд "Тамхи хэрэглэх цаг болоогүй биз дээ"

"Чи юу гэж бодож байна"

"Хараахан болоогүй байх" хаалгаар сэрүүн салхи орж ирэх аж. Гадаа хүйтэн байсан ч түүний дулаахан тэврэлтийн ачаар нэг их даарахгүй байна.

"Одоо хаалгаа хаавал ямар вэ Тэхён" тэр тэврэлтээ сулруулан надаас холдов. Би хаалгаа хаасны дараа түүн рүү хараад "Ор л доо танихгүй айлд орж ирж байгаа юм шиг хараад байх юм"

"Болох юм уу"

"Болох л байх"

Тэр буйдан дээр суухад би "Цай юу Кофе юу"

"Шар айраг"

"Сайхан сонголт байна"

Хөргөгчөөсөө хоёр шар айраг авчран түүнд нэгийг нь өгөхөд тэр "Баярлалаа"

Шар айргаа чимээгүйхэн балгалж байхад тэр "Түрүүний явдалд уучлаарай" би толгой дохин үргэлжлүүлэн уух аж.

Хоёул шар айргаа ууж дуусчхаад бие бие рүүгээ ширтэн сууна.

"Намайг ч бас уучлаарай" эцэст нь би түүнд ийн хэлэв. Тэр харин над руу инээмсэглээд "Ингээд хэвийн биз дээ"

"Тийм ээ" би ч бас түүн рүү инээмсэглэн хэлэхэд тэр намайг дахин тэврэв.

"Чамд эр хүйстэй юу ч байсан ойртвол би хардаад үхэх юм шиг байна"

"Би ч бас тэгэх байх" түүний уруул миний уруул руу ойртон үнсэв. Анхны үнсэлт шиг ээ чихэрлэг амттай. Энэ бидний хоёр дахь үнсэлт болж байна.

Тэр уруулаа хүзүүн дээр минь аваачин зөөлөн зөөлнөөр үнсэх аж.

SmokerWhere stories live. Discover now