2

1K 129 4
                                    

Өглөө босоод цагаа харахад 10 болж байв. Би ухас хийн босоод өнөөдөр хэд дэх өдөр болохыг бодов. Өнөөдөр аз болж ням гараг юм байна. Ням гарагийн өглөө байгаад бурхандаа талархъя, хэрвээ өнөөдөр даваа гараг байсан бол би сургууль руугаа хамаг хурдаараа гүйх хэрэгтэй болох байсан.

Би угаалгын өрөө орж нүүрээ хүйтэн усаар угааж нойроо сэргээчихээд дараа нь хувцсаа сольж өмсөв. Өрөөнөөсөө гараад доод давхар луу бууж өглөөний цайгаа бэлдчихээд идэж эхэллээ. Би өчигдөр орой ирээд хоол идэлгүй унтсанаас болж өлсөж үхэх шахсан байна. Өглөөний хоолоо идэж дуусчхаад утсаа шалгав онцын зүйл байсангүй. Зүгээр л ангийнхны групп чатанд өрнөсөн харилцан яриа байлаа.

Тэд нар амьдралаа зөв замаар өнгөрөөхгүй юм. Хэнд ч хэрэггүй даалгавар хийгээд л утгагүй юм.

Зурвасуудыг гүйлгэж харж байхад найз залуу минь үгүй ээ хуучин найз залуу минь над руу чат бичсэнийг анзаарав.

Жимин: Хөөе чи өчигдөр хаана байсан бэ?

-Мессэжүүдээ шалгаарай хөөрхөн жигнэмэг минь

-Хонгор минь надад уурлаад байгаа юм уу??

-бид ярилцаж болно

-Хөөе Жиын

-Чи намайг үл тоомсорлоод байгаа юм уу?

-Би юуг буруу хийснээ мэдэж байна. Эхлээд намайг сонс

Би нүдээ эргэлдүүлэн түүний зурвасуудыг устгалаа. Түүнийг сургууль дээр нэг өлөгчинтэй хамт юу хийж байгааг нь харчихаад байхад тэр эцсээ хүртэл буруугүй гэж зүтгэсээр л байна.

Би утсаа буйдан луу шидчихээд хүрэмнийхээ халааснаас хайрцаг тамхиа гаргаж ирээд тамхиа авах гэтэл хайрцаг хоосон байв.

Өчигдөр 2 ширхэг байсны нэгийг нь би ашигласан нэг нь тэгээд хааччихсан юм бол?

Магадгүй хайрцагнаасаа гулгаад гарчихсан байх гээд дахиад үзлээ байсангүй.

Аа тийм. Нэг залуу надаас авсан шүүдээ. Түүний нэрийг хэн гээд байлаа? Тэхён билүү?

Түүний нэрнээс өөр надад мэдэх зүйл алга. Түүнтэй дахиад таарахгүй л байх яагаад гэвэл Сөүл дажгүй том шүү дээ. Хувцсаа өмсөн тамхи авдаг дэлгүүр рүүгээ алхав.

"Тавтай - өө Жиын сайн уу" миний дотны найзуудын нэг Жонгүг надтай мэндлэхэд ы
би зүгээр л түүн рүү толгой дохин "Тамхи" тэр миний хэлснийг сонсон хөмсгөө зангидаад "Дахиад уу?" би дахиад толгой дохив. Тэр дурамжханаар тамхиа надад өглөө.

"Юу болоов?" тэр тамхины үнийг хэлэнгээ надаас асуув. "Жимин-ээс салах гэж байгаа, салах гэж байгаа ч гэж салчихсан. Тэр миний нүдэн дээр өөр охинтой юу хийж байлаадаа"

"Жимин чамд хайртай шүү дээ"

"Тэр үедээ намайг бодох хэрэгтэй байсан юм. Би чинь Жиынд хайртай шүү дээ гээд" намайг ийн хэлэхэд Жонгүг дуугаа хураав. Эксээсээ болоод түүнтэй харилцаагаа муу болгомооргүй байгаа болохоор түүнээс өөр сонин хачин юу байгааг асуулаа.

Бид хоёрын харилцаа тийм хэврэг биш ч Жиминээс болоод ийм байдалд баймааргүй байгаа болохоор

"Өө тэгээд тайван даа өчигдөр нэг охинтой танилцсан хөөрхөн л охин байна лээ"

Эрэгтэйчүүдээ гэж байнга л охин ярьж явж байх юм даа

"Тэгээд нэрийг нь асуусан юм байгаа биз дээ"

"Мэдээж асуучихсан, Би чинь хэн билээ дээ охидын эрлэг Жон Жонгүг шүү дээ" тэр нэг нүдээ ирмээд онгирч гарав.

"Тийм ээ. За за би явлаа. Замаараа шинэ дугаар авах хэрэгтэй"

"Шинэ дугаараар яах гэж байгаа юм"

"Жимин залгаад байгаа болохоор" би нүдээ эргэлдүүлэн түүнд хариулахад тэр "Заа за шинэ дугаараа аваад залгаарай тэмдэглээд авъя аан бас өнөө орой үдэшлэгтэй шүү. Жүн ах зохиож байгаа гэсэн" би толгой дохисон болж тэндээс гарлаа. Жүн ах зохиож байгаа болохоор Жимин ирэх л байх даа. Новш гэж түүнийг хармааргүй байх юм.

SmokerWhere stories live. Discover now