15

600 79 8
                                    

"Жиын аа" намайг гарах хаалгаар гарах гэхэд Тэхён гараас минь барьж аван зогсоох аж.

Би түүнд уурлахгүй, гомдохгүй.

"Яагаад"

"Би тайлбарлана аа" түүний хоолой сөөнгөтөн ийн хэлэв.

"Худал үгээр хуурах уу"

"Үгүй байх"

"Үнэн хатуу гэдэг байх аа" тэр чимээгүй болов. Үнэхээр л үнэн хатуу шүү дээ. Хатуу үнэнийг сонссон ч би түүнтэй үлдэж чадах болов уу? Өөртөө эргэлзчихлээ.

"Эхлээд гэртээ харьцгаая"

"Дэлгүүр орох хэрэгтэй байна"

"Яах юм"

"Тамхи" тэр ойлгов бололтой толгой дохих нь үзэгдэж ойролцоох дэлгүүрээс тамхи аваад харанхуй гудамж руу оров. Анир чимээгүй, Эргэн тойронд хүн байтугай хулгана ч үзэгдэхгүй байгаа нь бид хоёрыг ярилц гэж сануулах мэт.

"Чи татдаг уу"

Тэр толгой дохив. Тамхинаас гараагүй зүгээр л илүү хортойг нь хэрэглэж байж.

"Хэзээнээс"

"Ямар ч байсан чамтай танилцахаас өмнө"

"Надаас салах уу"

"Жиын аа"

"Үгүй биз дээ"

"Би чамд хязгааргүй их хайртай шүү дээ" би түүнийг ийн хэлэхэд инээв. Чамин үгс хэтэрхий худал байдаг.

"Би чамд хайртай" би түүнийг тод харахгүй байсан ч амандаа тамхиа зуухдаа ийн хэлсэн юм. Харин тэр ямар хариу гаргасныг би мэдэхгүй байна. Тэгээд би түүн рүү хайрцаг тамхиа сарвайгаад "Хүсэж байна уу" намайг ийн хэлэхэд түүний гар хайрцаг тамхи руу зүглэсэн юм.

"Гал байна уу" намайг түүнээс ийн асуухад тэр халааснаасаа асаагуур гаргаж ирэн миний тамхийг асааж өгөв.

Би тамхиа сороод "Би тэр зүйлийг хэрэглэж болох уу" тэр тамхиа асааж байхдаа над руу харах нь бүдэгхэн галын дөлөнд үзэгдэх аж.

"Биед чинь муу шүү дээ"

"Чи тэрийг мэддэг юм байна. Тэгээд яагаад"

SmokerWhere stories live. Discover now