6

921 113 6
                                    

"Үнэн юм уу" Жимин санаа алдсаар надаас ийн асуух аж.

"Тийм ээ"

"Тэгвэл ч" тэр хэлэх гэж байсан үгээ залгин амандаа бувтнах шахам "Би зайгаа тавих хэрэгтэй бололтой"

Жимин ч явж Тэхён бид хоёр үлдэв. Жимин нэг зүйл бодож олох байх. Тэр ийм ч амар биднийг орхиод явчих хүн биш.

"Үнэхээр миний найз охин байхыг хүсээд байгаа юм уу"

"Юу вэ өөрөө намайг найз охиноо болгохыг хүсээд байгаа юм биш үү" би нүдээ эргэлдүүлсээр түүнд ийн хэлэв.

"Магадгүй ээ" тэр намайг өдөж байгаа мэт ийн хэлэх нь тэр. Харин би түүний энэ хариултыг тоосонгүй.

"Заа за би орлоо"

Тэр надтай дахиад жаахан хамт байхыг хүссэн мэт "Сэтгэл санаа чинь зүгээр болчихоо юу"

"Тийм ээ, Шинэ найз залуутай болсон болохоор" би түүнд инээн хэлж тэр ч "Сайхан амраарай" гэв.

Гэртээ ороод цонхоор харахад тэр инээмсэглэн над руу даллах аж. Ийм залуус надад таалагддаг гэж хэлсэн байх аа. Тэр надад бусдаас мянга дахин их таалагдаж байна. Бид сайхан хос болно байх.

Өглөө босоод хамгийн дажгүй гэсэн хувцсаа өмслөө. Магадгүй тэр ирэх ч юм билүү.

Өдөржин л хэнд ч хэрэггүй олон лекцэнд суусаар тарав. Түүнтэй уулзахын хүслэн болсон би гэрийнхээ ойролцоох саравчинд зайрмаг долоон суух аж. Өчигдөрхөн энд би түүний найз охин болсон.

Зайрмаг ч дуусаж оройн сэрүү татах нь тэр. Тэр ирсэнгүй. Ойлгомжтой шүү дээ түүнд миний дугаар ч байхгүй.

Халааснаасаа хайрцаг тамхиа гаргаж ирэн "Чи л миний найз юм даа. Хэцүү үед ч, баяртай үед ч хамт байдаг"

"Одооноос би тамхинаас илүү найз байж чадна аа" тэрний дуу гаран би хойш эргэн харав. "Эсвэл түүнээс ч илүү"

"Хэзээ ирж байгаа юм" миний зүрх бага зэрэг догдолсон ч түүнд хөндийгөөр хэлэв.

"Юу вэ, Бодсон цагаас чинь хоцорсон болохоор ийм үг хэлж догдлуулах гэж байсан юм сан"

"Наад арга чинь над дээр бүтдэггүй бололтой" би түүнд ийн хэлээд тамхиа асаав. Тэр миний татах гэж байсан тамхийг аван "Чи одооноос тамхи татахаа больсон нь дээр байх"

"Яагаад"

"Учир нь чамд би байна шүү дээ"

"Чи байхгүй болчихвол?"

"Тэр үед харин болно байх" тэр надад үүрд хамт байна гэж амлахгүй байна. Бусад залуус чамтай үүрд хамт байна гэж амалдаг биз дээ?

"Гэхдээ" тэр миний бодлыг таслан удаанаар "Тийм зүйл чамд тохиолдохгүй байх" Догдолж байх чинь. Худлаа гэдгийг нь мэдсээр байж. Би түүнийг тамхиа хэрхэн сорохыг, хэрхэн үлээхийг нь нүд алгасалгүй харах аж. Түүний бүх зүйлс нь үзэсгэлэнтэй юм. Яг л тамхи шиг. Тэхён тамхи хоёр цаанаасаа л төгс зохицол мэт.

Тэр тамхиа сорж байхдаа "Одоо хоёулаа юу хийх юм"

"Би чамд нэг зүйл хэлнэ" тэр хэлсэн үгийг минь сонсчхоод хөхрөн "Юу юм бэ дээ хадагтай"

"Чи ч гэсэн тамхи татахаа боль"

"Яагаад" тэр надтай ижил асуулт асуух нь тэр.

"Би чамд байгаа болохоор"

"Ойлголоо" яг л эзнийхээ үгэнд орж буй зарц шиг. Харамсалтай нь тэр худал ярьж байгаа байх.

"Маргааш би чам руу залгана аа"

"Миний дугаарыг ч мэдэхгүй байж"

"Царайлаг залууд хэний ч дугаар амархан олддог юм" би түүний инээд хүрэм хариултанд нь "Царайлаг бүсгүйд ч бас амархан олддог юм шүү" гэх адилхан хариулт өгөв.

"Нэгэнт хоёулаа царайлаг юм чинь бид сайхан тохирно тийм биз" тэр над руу нэг хөмсгөө өргөн асуув.

"Тэрийг яваандаа л олж мэдье" тэр толгой дохин

"Би чамайг гэрт чинь оруулаад өгье"

"Яах нь вэ"

"Миний царайлаг хадагтайг хэн ч аваад явчих юм билээ" Хөгжилтэй юм аа. Тэр намайг урхиндаа унагах гээд байгаа бололтой.

"Би чамд хайртай" гараас минь хөтлөн гэр лүү минь алхахдаа тэр ийн хэлэв.

Бид уулзаад хэд ч хоноогүй байна шүү дээ"

"Уулзаж байгаа цаг хором мөч бүртээ чи миний сэтгэлийг эзэмдэж байгаа болохоор" Хэдэн минут бишээ хэдхэн секундын өмнөх Жиын энэ үгийг худал гэдгийг мэднэ. Гэхдээ түүний харц гайхамшигтай юм.

Ийм өгүүлбэрийг гайхалтай харцаар нүд рүү эгцлэн харж хэлэхэд хэн ч байсан догдолно биз дээ. Тиймээс би догдолж болох болов уу?

Тэр алхахаа болин урд минь гараад "Би чамд хязгааргүй их хайртай болж байх шиг байна" гээд түүний уруул уруулыг минь чиглэв. Бидний анхны үнсэлт. Яг л хөвөн чихэр шиг зөөлхөн бас амттай.

Тэхён надаар тоглож байгааг мэдсээр байж яагаад түүнд ингэж их уусаад байгаа юм бол.
Тэнэг юм Жиын, тэнэг.

SmokerWhere stories live. Discover now