8

755 101 6
                                    

Утас дуугаран нойрон дундаас минь сэрээж орхив. Уурласаар утас руу гаа гараа сунган "Новш гэж хэн бэ"

"Өглөөний мэнд хадагтай" уурлаж байсан царай минь бага багаар инээмсэглэл болж хувирах нь тэр.

"Чи намайг сэрээчихлээ Тэхён"

"Мэднэ ээ"

"Тэгээд хадагтай минь сайхан амарна биз гэж боддоггүй юм уу"

"Үгүй ээ хадагтай, Харин ч өөрийг чинь аварч байхад"

"Юунаас гэдгээ хэлэхгүй биз"

"Өнөөдөр чи хичээлтэй шүү дээ" хог гэж хичээлээ мартчихсан байна шүү дээ.

"Эрт хэлэхгүй дээ"

"Хувцсаа өмсөөд гараад ир" юу вэ тэр ирчихсэн байгаа юм уу

Толинд нэг өөрийгөө харчхаад цонх руу гаа очив. Тэхён нэг машин налаад зогсож байх нь тэр. Нэг машин ч гэж тэрнийх байх. Хувцсаа өмсчхөөд гарахад тэр "Ямар их уддаг юм. Хичээлээсээ хоцорлоо шүү дээ"

"Хичээл нээх чухал биш болохоор удчихлаа"

"Хичээлээ хийх ёстой шүү дээ Жиын" гэнэт нэрээр минь дуудсанд гайхан "Миний нэрийг Жиын гэдэг билүү"

"Хадагтай гэсээр байгаад нэрийг нь мартуулах гэж байсан байна шүү" суудлын бүсийг зүүж өгөхдөө тэр инээнгээ ийн хэлэв.

"Машинтай байсан юм уу"

"Тийм ээ"

"Найз залуу минь байж надаас юм нуугаад л"

"Бид бусад хосуудаас өөр" түүний хэлсэн үгийн дараа сургууль хүртэл минь чимээгүй явав. Бид бусдаас өөр, үнэн шүү дээ. Хамгийн гол нь би тэрний талаар нээх сайн мэдэхгүй.

Сургуулийн минь үүдэнд ирээд "Орой тарахад чинь ирье"

"Тэг дээ"

"Сайн уу" Надаас өөр зөндөө хүн байгаа болохоор би биш байх гэж бодон танхим руу гаа зүглэв.

"Хөөе дуудаад байхад Жиынаа" би эргэж харахад Хусог зогсож байх нь тэр. Би түүнийг тэврэн "Хэзээ ирсэн юм"

"Дөнгөж сая" би түүнийг тэврэхээ болин "Дөнгөж сая ирчхээд яаж надтай уулзаад байгаа юм"

"Сургууль дээр дөнгөж сая ирж байгаа юм чинь дөнгөж сая ирсэн гэхгүй юу гэх юм бэ Жиын" би инээн "Байнга л инээж явах юм даа"

"Ммхм, Угаасаа би болохоор" тэр ийн хэлчхээд эргэн тойрноо хараад "Ингэхэд Жимин хаана байгаа юм. Чамаас салдаггүй биз дээ"

Тэр намайг Жиминээс салсныг мэдээгүй байгаа юм байна. Бас шинэ залуутай болсон гэдгийг ч.

"Салчихсан" тэр хариултанд минь цочирдсон бололтой том нүдлэх нь тэр.

"Хосуудын салах нийлэх ч хурдан юм аа" гээд толгойгоо сэгсрэн "Таарч тохирохгүй бол салсан нь ч зөв л дөө" тэр бараг л та хоёр салах хэрэггүй байсан гэж хэлэх гээд байх шиг байна. Гэхдээ тэрийгээ илэрхийлж чадахгүй байгаа нь илт.

"Шинэ залуутай болзож байгаа"

"Юу, Үнэхээр үү"

"Гайхах юм байхгүй дээ" би түүнийг хачин царайлаад байхаар нь ийн хэлэв. "Чи сая хэлсэн ш дээ таарч тохирохгүй бол эртхэн салсан нь дээр гээд, Жимин бид хоёр таарч тохирохгүй болохоор л салсан юм"

"Би яг ч тэгж хэлэх гээгүй л дээ" Жимин бид хоёрыг салсанд ингэж их анхаарал тавих гэж. Би хүртэл тоохгүй байхад.

"Миний уулзаж байгаа залуу сайн залуу болохоор зүгээр дээ"

"Залууст нэг их итгээд хэрэггүй дээ" "Тэд чамайг ашиглачхаад хог шиг л хаяад явах болохоор"

"Тийм ээ" Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг сул дорой гэж боддогоо болих хэрэгтэй. Яс яривал эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдийг зүгээр л хаяад явчхаж чадна.

"Гэхдээ чи бол өөр байх" би түүнийг ийм болохоор л хайрладаг. Тэр намайг ойлгож үргэлж намайг дэмждэг. Сайн найз.


Сургуулийн үүдэнд Тэхён аль хэдийн ирчихсэн намайг хүлээж байв. Тэр миний өөдөөс алхан "Хадагтайг авахаар ирлээ"

Би түүнийг үнсэн "Хадагтайг авах гэж ирсэнд баярлалаа халуухан залуу" Тэр намайг зөрүүлэн үнсээд чихэн дээр минь "Энэ залуу хэн бэ"

"Найз маань байгаа юм" Хусог руу харан түүнд ийн хэлэхэд Хусог түүн рүү инээгээд "Сайн уу, Хусог"

"Тэхён" тэр мэнд мэдэлгүй зүгээр л нэрээ хэлэх нь тэр.

"За баяртай Хусогаа маргааш уулзацгаая" би Хусогт ийн хэлээд машинд суув. Машинд суусан даруйд минь Тэхён "Ямар найз гэхээрээ түүн рүү инээгээд маргааш уулзацгаая гэж хэлдэг байна аа хадагтай"

"Дотно найз"

"Надаас дотно юм биш биз дээ"

"Магадгүй ээ" тэр намайг Хусогтой хардаж болох ч ийм байдлаар бол биш.

Чимээгүй явсаар гэрийн маань үүдэнд ирэв. Би суудлын бүсээ тайлан гарах гэхэд тэр "Дотно найзтайгаа сайхан их сайхан л байсан байлгүй, одоо шүршүүрт ороод унтахгүй юу" намайг ёжлон хэлэв.

"Тэгнэ ээ" Тэр намайг найз залуугаа араар нь тавих тэнэг хүүхэн гэж боддог юм байна л даа. Түүнийг аргадах хэрэгтэй ч надад аргадах талаар ямар ч бодол алга байна.

Хүчтэйхэн шиг хаалгыг нь хаачхаад гэр рүүгээ орлоо.

SmokerWhere stories live. Discover now