5

924 119 8
                                    

"Би чиний бодож байгаагаас халуухан байвал чи яах юм"

"Харин л дээ" би түүнд хариултаа хэлсний дараа тамхиа сороход никотин уушгинд орж хэмжээлшгүй их тайвшралыг мэдрүүлэх аж.

Тэр ч тамхиа татаж дууссан бололтой. Хогийн сав хаана байгааг асуучихаад яваад өгөв.

"Үнэндээ чамайг анх хараад нэг шөнийн л охин байна гэж бодсон" тэр тамхины үлдэгдэлээ хаячихаад ирэхдээ надад ийн хэлэв.

"Тэгээд"

"Миний бодол худал байжээ"

"Ммм"

"Тэгэхээр хэдтэй вэ"

"Ахиад л" би нүдээ эргэлдүүлсээр "Үнэхээр миний хэдтэй байх чамд тийм их хамаатай хэрэг үү?"

"Хайрлахад нас хамаагүй гэдэг ч надад бол хамаатай. Жаахан охидууд салсны дараа уйлж унжаад хэцүү байдаг юм"

"Чамд тэдний уйлах тийм ч хамаатай юмшиг харагдахгүй л байх юм"

"Тийм ээ"

Би инээгээд түүний уруул руу ойртон долоовор хуруугаараа шүргээд "Тэгээд чи намайг хэдтэй гэж бодож байна"

"Надтай бараг л чацуу байх" түүний хариултын дараа би гараа дээшлүүлэн түүний буржгар үсээр оролдоод "Чи тэгээд яг хэдтэй юм бэ дээ"

Тэр ёжтой инээгээд "22" түүний хариултыг сонсоод би айлгүй инээн "Уучлаарай чамаас дүү юм байна"

"Уг нь чи надад таалагдаж байсан юм сан. Дүү бол больцгооё" би түүнийг хэлсний дараа түүнээс гараа холдуулан "Угаасаа эхлээгүй харилцаа-" тэр миний үгийг таслан "Баяртай" гээд гарч одов.

Сонирхолтой л юм. Олон ааш гаргаад л.

Утас дуугарах шиг болж би утсаа аван харахад нэг л танил дугаар залгаж байв. Жиминийх билүү?

"Байна уу"

"Хөөе Жиынаа сая танайх руу ороод гарсан залуу хэн бэ" Жиминий уурласан мэт хоолой над руу орилох аж. Тэр яаж миний дугаарыг олчихоо вэ?

"Чамд тийм хамаатай хэрэг үү?"

"Мэдээж, Чи чинь миний найз охин"

"Жимин би чамд хэлсэн шүү. Надтай дахиж ингэж харьцах хэрэггүй"

"Чи бид хоёр албан ёсоор салаагүй. Чи л салсан гээд байгаа болохоос бид одоог хүртэл үерхэж байгаа"

"Новш гэж чиний надаас салсан салаагүй хамаа алга" би түүний дуудлагыг тасалж орхив. Тэр надад тэгж хандчихаад одоо ингэх нь инээдтэй байна. Тэр зүгээр л миний амьдралаас зайлаад өгөх хэрэгтэй.

Надад дахиад тамхи бас агаар хэрэгтэй байна. Гэрээсээ гараад ойролцоох саравчинд очив. Орой болсон болохоор хүн алга. Тамхиа гаргаж ирэн асаах гэтэл нэг гар орж ирэн "Тамхи ийм их татах хэрэггүй" би түүн рүү харан "Чамд хамаагүй"

"Дүү гэсэн болохоор санаа тавьж байна гэж бодоорой"

"Чиний санаа мэтийн зүйл надад хэрэггүй болохоор явж үз"

"Харин ч хэрэгтэй байх" би тамхиа асаан амандаа зуугаад "Жаахан охинд сайн хандаж байж өөртөө дурлуулчхав даа"

"Чи надаас тийм ч дүү биш байх"

"Олон зантай юм аа"

"Тэгээд"

"Харин би л наадхыг чинь асуумаар байна"

"Яахав чи надад таалагдаж байгаа болохоор болох л юм" тэр буцаад гол яриандаа орохыг хүссэн бололтой надад ийн хэлээд инээв. Би тамхиа сорон буцаан үлээхэд өтгөн утаа нүдэнд минь үзэгдэх аж. Харин утаа агаарт шингэсний дараа урдаас Жимин ирж байгаа нь харагдав. Тэр бидний хажууд ирчихээд үг ч хэлэлгүй Тэхёнийг цохиж унагах нь тэр.

"Яаж байнаа Жимин" би түүн рүү орилсоныхоо дараа Тэхёний зүгээр эсэхийг асуув.

"Энэ хэн юм" харин тэр миний үгийг ч тоохгүй. Өөдөөс минь уурлах нь тэр. Харин Тэхён надаас тайвнаар "Энэ хэн юм"

"Хуучин найз залуу" Тэхён миний хариултыг сонсчихоод Жимин рүү ёжтой инээн "Харин би шинэ нь"

SmokerWhere stories live. Discover now