"Хаана байна санаад байна гэсэн юм байж өөрөө гэртээ алга байх юм"
"Би чамайг санаагүй гэж хэлсэн юм сан"
"Хөөх нээрээ юу"
"Үгүй ээ"
"Мэдсэн юм аа хаана байна очоод авъя"
"Жонгүгийн ажилдаг дэлгүүрт"
"Хэдхэн минут хүлээгээрэй" тэр ийн хэлээд таслав.
Жонгүг хажуугаас "Санаагүй гэж хэлсэн юм сан гэх шиг" би инээн "Дэлгүүр чинь хаах болоогүй юм уу"
"Одоо ганцхан цаг"
"Тэвчээд байж дээ" би түүнд ийн хэлээд л үүд харуулдаж эхлэв. Хурдан ирээсэй.
"Хөөе хөөе удахгүй дурлалт залуу чинь ирчих нь битгий дахин дахин хараад бай"
"Яадаг юм" түүнд ийн хэлчхээд дахиад л хаалгаар гараад эргэн тойрноо харав. Буцаад орох гэж байтал түүний машин ирээд Тэхён бууж ирэх аж.
"Хөөе царайлаг залуу ямар уддаг юм бэ" намайг ийн хэлэхэд хойноос Жонгүг "Харин тийн Жиын хүлээгээд яг үхэх гэж байна шүү дээ"
"Миний охин аавыгаа санаа юу" Тэхён ийн хэлэв.
"Хөөе юун аав бэ" тэр хариуд минь жуумалзаад "Аавын эрх охин шүү дээ чи минь"
"Хөөе хөөе больцгоо" Жонгүг хажуугаас ийн хэлэх нь тэр. Тэгээд "Ямар киноны дүрүүд биш дээ" гээд толгойгоо сэгсрэв.
"Бид хоёр чинь өөрсдөө кино" намайг ийн хэлэхэд Тэхён "Тийм ээ бид чинь өөрсдөө кино"
Гэртээ харих замд түүнээс сонин хачин юу байгааг асуув. Тэр "Өө нээрээ өдөр намайг нэг бүсгүй өдөөд байсан шүү"
"Хөөх тийм үү"
"Намайг их царайлаг гээд байсан"
"Тэр бүсгүйг чинь олдог л юм бол болгож өгнө дөө" тэр инээгээд "Ямар хэрцгий юм бэ Жиынаа"
"Чи л намайг ийм болгосон"
"Тийм л болог"
Бид гэртээ ирэв. Намайг хаалгаа онгойлгон гарах гэж байхад тэр "Битгий сууж бай"
"Яасан бэ" асуултад минь хариулах ч үгүй тэр машины урдуур алхаад хаалганы минь хажууд ирэв. Хаалга онгойлгож өгөөд "Буугаарай хадагтай"
Ингэх гээд л байж л дээ.
"Драма үзчихсэн юм уу"
"Үгүй ээ яасан"
"Драма дээр гардаг юм байна шүү дээ" би ийн хэлээд инээхэд тэр "Би чинь догь залуу болохоор бүсгүйгээ эрхлүүлж байгаа юм"

YOU ARE READING
Smoker
Romance"Тамхи татхаа боль" тэр миний татах гэж байсан тамхийг шүүрэн авч газар шидэв. "Гэхдээ чи ч бас тамхи татдаг өөрийнхөө новшийн логикоо ажиллуулаад өгөөч" "Никотиноос илүү сайн зүйл байна" "Өө тийм үү тэр чинь тэгээд юу юм бэ дээ" "Миний уруул өөр ю...