7

939 101 8
                                    

"Одоо ор доо" уруулаас минь өөрийнхөө уруулаа хөндийрүүлэхдээ надад тэр ийн хэлэв.

"За баяртай" хацар минь бага зэрэг ягаарч түүн рүү эгцлэн харахдаа энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болов. Яг л тэнгэрээс өгсөн бэлэг шиг тэр цааш харан алхах аж.

Хэд алхсанаа намайг өөрийг нь хараад зогсож байгааг мэдсэн мэт эргэн харах нь тэр. Тэхён гараа аажмаар уруул руу гаа ойртуулан хүрээд инээмсэглэн уруулаа хазалсаар гараа даллаад яваад өгөв. Түүний барааг тасрах хүртэл хойноос нь харж зогссоныхоо дараа гэртээ ороход хоосон гэр угтан авах нь тэр.

Түүнтэй байхад үлгэрийн ертөнцөд очоод гүнж болчихсон жаргалдаа умбаж байгаа мэт мэдрэгдэх юм. Худал мэдрэмжинд автаад л болих хэрэгтэй юм сан.


Уулзъя гэсэн цагаасаа хоцорч ирэхэд тэр ч бас өөдөөс ирж байх нь тэр.

"Юу вэ сая л ирж байгаа юм уу" дөнгөж ирж байгаад нь гайхан түүнээс ийн асуув.

"Тийм ээ"

"Болзоот өдрөө залуу нь түрүүлж ирээд бүсгүй нь оройтож ирээд удаан хүлээсэн үү гэж асуудаг биз дээ"

"Тийм ээ"

"Чи тэгээд эрт ирэхгүй дээ"

"Яах юм хоёулаа яг л таарлаа ш дээ"

"Тийм үү" би түүнд инээн хэлэхэд

"Тийм ээ" тэр дөрвөлжин инээмсэглэл гарган ийн хэлэв. Юу вэ энэ залуу чинь.

Бусад хосын адил гадуур болзохоор болсон тул цэцэрлэгт хүрээлэнд ирсэн минь энэ.

"Кофе уумаар байна уу" нэгэн кафе н урд ирэхэд тэр надаас ийн асуув.

"Тамхи байхгүйгээс хойш тэгье ээ" Кафед ороход хээнцэр гэгч нь тохижуулсан нь бусдаас нэг л онцгой мэдрэмж төрүүлэв.

Суудлыг минь татаж өгөхдөө тэр "Хөөх энэ кафе бидний үерхэл шиг онцгой юм гээч"

"Яг юугаараа"

"Кофены үнэртэй төгс зохицох тухтай орчноороо" тэр над руу эгцэлж харан "Чи кофе шиг, би тухтай орчин шиг. Би чамтай байхдаа энэ газраас илүү тухтай байдаг"

"Бас чи кофе шиг донтуулам, нэг л уучихвал уусаад орчихмоор"

"Гэхдээ чи кофенд дургүй юм шиг байх юм" би түүн рүү ёжлон инээмсэглэхэд тэр "Бинго яг таалаа"

"Гэхдээ би кофенд дургүй ч чамд бол дуртай"Бусад эмэгтэйчүүд миний оронд байсан бол хацар нь улайгаад л ичих байсан байх даа.

Кофегоо ууж дуусах хүртэл минь тэр намайг ширтэв.

"Ингэж их хараад байвал цоорох нь байна шүү дээ"

"Минийх юм чинь хүссэнээрээ харж болно гэж бодож байна"

"Хэрвээ би өөр хүнийх болвол чиний харц өөрчлөгдөх болов уу"

"Үгүй байх. Угаасаа чи үүрд минийх байх болохоор" Үг хэлэх болгондоо намайг магтаж намайг хайрлаж байгаад нь баярлаж байна. Харин энэ бүгд нь үнэхээр удаан хугацааных мөн юм болов уу?

"Энэ газар байнга ирж байя" кафегаас гарахын өмнө тэр ийн хэлэв.

"Чи хүсэж байгаа бол тэгье ээ"

"Юу вэ чи хүсэхгүй байгаа юм уу"

"Үгүй ээ яахав зүгээрээ"

Тэр гараас минь хөтлөн хүрээлэнгээр алхах зуураа "Үүрд ингээд гацчих юм сан"

"Яагаад"

"Чамтай хамт байгаа болохоор" алхахаа болин над руу хараад "Чи үнэхээр мэддэггүй юм уу зүгээр л миний амнаас сонсохыг хүсдэг юм уу байнга л яагаад гэх юм"

"Хоолойг чинь сонсох дуртай болохоор бас үг бүрийг чинь чих тавин чагнах дуртай болохоор" урсаад л гарчихсан. Түүнийг харахаар хүчирхэг зан минь алга болж дурлалт бүсгүй шиг аашлаад байх юм.

"Тэгвэл ам нээх бүртээ чамд хайртайгаа хэлэх ёстой юм байна"

"Тийм ээ тэгэх ёстой"

"Би чамд хайртай" түүний үгнээс энэ үгийг сонсоход орчлонгоос тасарсан мэт мэдрэгдсэн юм.

"Би ч бас"

Түүнтэй байхад яг л тамхи шиг.

Түүнтэй жаахан л хамт байвал гүнзгийгээр донтчих юм шиг.

Гэхдээ тамхи дуусдаг шиг тэрний хайр ч бас дуусах болов уу.

Түүнтэй байхдаа үргэлж л дараа нь яах бол гэдгээ бодох юм. Магадгүй би аль хэдийн түүнийг алдахаас айсан бололтой тийм үү.

SmokerWhere stories live. Discover now