"Хадагтай Нью Иоркоос ирсэн бараа маань хил дээр баригдсан бололтой" туслах минь надад ийн хэлэх бол би гаран дахь тамхиа газар шидэн гишгэлчхээд "Ганц ажил олигтой ч хийж чадахгүй арчаагүй юм"
"Уучлаарай хадагтай"
"Цогцосонд хийсэн гэнэ ээ" би гартаа байх таблетаа харахаа болин түүн рүү харвал тэр толгойгоо дохих аж.
Би гаран дахь таблетаа шидэн "Хэлдэг биз дээ байнга цэвэрхэн ажил гэж, Дараагийн бараагаа Сөүл рүү оруулахад улам л хүндрэлтэй болчихлоо"
"Хадагтай ерөнхий захирал залгаж байна" тэр гаран дахь утсаа над руу сарвайлгахад би түүний гараас хүчтэйхэн шүүрч аваад эцэгтэйгээ ярьж эхлэв.
"Байна уу"
"Жиын болгоомжтой байхгүй яасан юм" мэнд ч мэдэлгүй утасны цаанаас орилсонд нь би инээгээд "Та бүр ч бохир ажилдаг байсан биз дээ"
"Чи аавыгаа юу гэнэ ээ би чамайг-"
"Аав биш эцэг гээч" төрсөн охиноо гэж мэддэг ч үгүй байсан хэр нь өөрөө үхэх болсон чинь намайг дуудаж бохир зүйлдээ орооцолдуулчхаад.
"Жиын тоглох цаг алга чи баригдаж болохгүй" түүний хоолой сандарсан өнгө аястай болон хэлэхэд нь би инээгээд "Хэн намайг барьж чадах юм, Та энэ салбарын хаан нь биш бил үү"
"Тийм ээ би хаан нь байсан, Харин одоо миний боолууд хатантай болсондоо дургүйцэж байгаа бололтой"
"Хатан нь боолуудаасаа хэзээ айдаг байлаа даа" би жуумалзан түүнд хэлчхээд "Босож байгаа боолуудыг даруйхан л цэвэрлээд хаячихад болох зүйлийг"
"Пак захирлын хүү чамайг ангуучлаад байна" түүний хоолой одоо харин нухацтай болж ирэв.
"Жимин үү"
"Чи яаж мэддэг билээ"
"Эцэг минь дээ эцэг минь намайг өдийг хүртэл өөрийн чинь мөнгөнд хахаж цацаад байж байсан гэж бодоод байгаа хэрэг үү" би чанга чанга инээхэд туслах минь ширхэг тамхи аманд минь зуулгав. Дараа нь тэр тамхийг минь асааж өгөхөд би эцгийнхээ хэлж буй үгийг дуулгавартай гэгч нь сонсож байлаа.
"Ямар ч байсан Жиын, Жимин их аюултай залуу шүү болгоомжтой байх хэрэгтэй" өөрийнхөө эксийг мэдэхгүй хүн гэж хаана байх билээ дээ тийм биз?
Би тамхи барьж буй гараа доошлуулан тамхиныхаа утааг үлээгээд "Эцэг минь хатан болгон сул дорой эрх байдаггүй юм" ийн хэлчхээд би утсаа таслав.
Төрөхөд минь байгаагүй эцэг одоо гарч ирчхээд, өөрийн суудал дээрээ суулган өөрийнхөө хүүхэлдэй мэт юу хийхийг минь заана л гэнэ шүү.
Үнэн хатуу гэдэг шиг аавыгаа өнгөрчихсөн гэдэг худал үнэнг худлаа гэдгийг би жилийн өмнө л мэдсэн л дээ.
Ээж минь аавын минь талаар ярьдаггүй байсанд нь гайхах юм алга. Хэн л чиний аав хар тамхи борлуулдаг том мафийн толгойлогч гэж хэлэх билээ дээ.
Хуучин найз залуу маань энэ бүлэглэлийн гишүүн гэдгийг мэдэхэд үнэхээр гайхаж билээ. Өөрийгөө мафийн толгойлогчийн охин гэдгийг мэдээд гайхаа ч үгүй байж.
"Пак Жимин"
"Пак Жимин" түүний нэрийг дахин дахин дуудсаар эцэс сүүлд нь галзуу юм шиг инээж орхив. Намайг хэн гэдгийг минь таниад яах бол доо.
"Хадагтай Жимин гэх залуу бидэн рүү халдах гэж байх шиг байна"
"Яаж"
"Саяхан хилээр зэвсэг оруулж ирсэн гэсэн мэдээлэл ирлээ"
"Хөөх" би уулга алдахад туслах маань "Та зугтах хэрэгтэй"
"Хэзээ хатан нь нэг муу боолоосоо зугтдаг байсан юм" би түүн рүү хараад "Тийм биз дээ" асуултад минь хариулаагүйд би уурлан "Гар"
Жимин минь дээ хэнээр тоглож байгаагаа мэдэж байгаа юм уу даа. Алах гэж байгаа хүнээ хэн гэдгийг нь ч мэдэхгүй байж зэвсэг кармалаад ирэх юм.
"Шинэхэн хатан минь тэгээд хэн гээч нь билээ" өрөөнд минь орж ирсэн даруй даа үг хаях Жимин миний царайг хараад яах бол хөгжилтэй байна шүү.
Би цонх руу ширтсэн чигтээ "Харин л дээ чи хэн гэж бодож байна" би чанга,чанга айлгүй инээхэд Жимин "Намайг яах гэж ирснийг мэдсэн л байлгүй"
"Мэдэлгүй дээ"
"Шинэ хатан ч халуухан байна шүү"
Би зажилж байсан бохио үлээхэд бөмбөлөг үүсэв. Дараа нь илүү хүчтэй үлээхэд хагарах чимээ сонсогдох аж.
"Сонссон уу саяны чимээг" би удаанаар сандлаа эргүүлэн түүн рүү харахад "Энэ чиний үхэлтэй адилхан сонсогдож байгаа биз?"
"Жиын" Жимин миний царайг харсан даруй даа нүд нь аяганаасаа гарах нь уу гэлтэй томрох нь тэр.
"Дахин уулзахад таатай байна Жимин"
Хүмүүсийг өөртэйгөө тамхи шиг харьцахыг бүү зөвшөөр
Тэд чамайг уйдсан үедээ ашиглаад, дууссаны чинь дараа чам дээр гишгэнэ
Хар тамхи шиг бай, тэднийг өөрийнхөө төлөө үхдэг болго.
YOU ARE READING
Smoker
Romance"Тамхи татхаа боль" тэр миний татах гэж байсан тамхийг шүүрэн авч газар шидэв. "Гэхдээ чи ч бас тамхи татдаг өөрийнхөө новшийн логикоо ажиллуулаад өгөөч" "Никотиноос илүү сайн зүйл байна" "Өө тийм үү тэр чинь тэгээд юу юм бэ дээ" "Миний уруул өөр ю...