3

1K 118 3
                                    

Жүний зохиож байгаа үдэшлэгт явахыг илүүд үзэв. Тэнд Жимин-ээс илүү сайхан залуу байх л ёстой тийм биз. Энэ удаад өмнөх үдэшлэгнүүд дээр өмсөж байсан хувцаснуудаасаа тэс өөр даашинз өмсөв.

Биеийн хэлбэрийг минь илүү тодотгож өгсөн бариу хар даашинз. Жиминтэй болзож эхэлснээс хойш иймэрхүү даашинз огт өмсөөгүй юм байна.

Үдэшлэг болж байгаа газар ирэхэд Жимин бодсоноор минь үүдэнд хүлээж байв.

"Hi baby яагаад утас руу чинь залгаад байхад болохгүй байгаа юм"

"Чи залгаад байсан болохоор дугаараа сольчихсон"

"Ээе надад битгий муухай ханд л даа мм?" би чимээгүй түүнийг орхин байшин руу оров.

Хаалгаар оров уу үгүй юу Риён над дээр гүйж ирэн "Ганцаараа уйдаж үхэх шахлаа ямар удаан ирдэг юм бэ" би хөнгөхөн инээн "Дуртай даа түрүүлж ирсэн юм биш үү"

Тэр мушилзсаар "Тийм ээ тийм, Өчигдөр танилцсан залуу энд уулзъя гэсэн юм"

"Хэн гэдэг залуутай уулзах гэж байна даа та гуай"

"Жонгүг гэсэн байхаа үнэхээр халуухан залуу байсан шүү" Жонгүгтай танилцсан байх нь ээ. Сөүл ч жижигхэн юм даа найз маань найзтай минь танилцаад л. Бие биедээ таалагдах байсан бол эртхэн танилцуулдаг байж.

Яриаг минь таслан Намжүн ирээд "Халуухан байна Жиын" гэх аж. Би жуумалзан түүнд хариу хэлэх гэтэл хойноос Жимин "Минийх шүү" би нүдээ эргэлдүүлэн "Үгүй"

"Чинийх нэгэнт биш болсноос хойш би түүнийг сайхан үгээр магтахад буруу зүйлгүй шүү дээ Жимин" Намжүүний ухаалаг үгээр бидний яриа өндөрлөв. Жимин уурлаж байгаа царай гаргаад л өнгөрсөн.

Нилээн удаан бүжиглэж байгаад агаар амьсгалмаар санагдан тагт руу очив. Хар савхин хүрэмтэй залуу цааш харан зогсох аж. Ард талаас нь харахад халуухан залуу байгааг дурьдах нь зүйтэй.

"Сайн уу"

"Яах гээв, шөнийг хамт өнгөрөөх залуугаа хайж явна уу" тэр над руу харан ийн хэлэхэд би "Тэхён?" амандаа бувтнав. Уулзахгүй байх гэсэн залуутай Жүний үдэшлэг дээр таарах гэж.

"Өө өчигдрийн охин байх шив дээ эсвэл бүсгүй ч юм уу" тэр жуумалзсаар надад хэлэх аж.

Би иймэрхүү залуусд дуртай. Яагаад ч юм илүү сонирхолтой санагдаад байдаг юм. Энэ залуу ч бас надад таалагдаж байна. Жиминээс илүү.

"Өөрийнхөө хүссэнээр бод залуу минь"

"Чам шиг охидууд бүсгүй л байна байх" би түүнийг ийн хэлсний дараа түүнийг тагтан дээр орхин гал тогоонд очин уух юм авав. Хэдий хажууд халуухан залуу байсан ч гадаа сэрүүхэн байна. Бүр даарчихлаа.

Шилтэй коктейлоо сорсоор эргэн тойрноо ширтэн сууж байхад нэг залуу миний хажууд ирж суун" Танилцах уу" гэх нь тэр. Яахав царайлаг л залуу юм. Гэхдээ миний сонирхол биш.

Хэрэггүй ээ гэж хэлэхийн хооронд Жимин хажууд ирэн "Миний найз бүсгүй байгаа юм уучлаарай" гэв. Жиминийг яагаад надад ингэж их наалдаад байгааг нь ойлгохгүй байна.

"Бид уг нь аль хэдийн салчихсан л даа, Тиймээс танилцаж болох байх" тэр залуу над руу хөнгөхөн инээж "Сожүн"

"Жиын"

"Хөөе Жиын яаж байна аа би байсаар байхад" Жимин ийн хэлэхэд би түрүүнээс хойш бидэн рүү нүд салгалгүй ширтэх охин руу харан "Нөгөө охин чинь тэнд сууж байна ш дээ. Тэрэн дээрээ очвол яасан юм"

Жимин миний харж буй зүг рүү харсныхаа дараа нүдээ эргэн над дээр тогтоогоод "Тэр байна ш дээ"

"Боль, Би тиймэрхүү өлөгчингүүдийн талаар сонсмооргүй байна. Бас чи хурдан явж үз" би түүн рүү муухай харсаар хэлэв. Тэр одоог хүртэл надад худлаа гэж итгүүлэх гэсээр байна. Би түүнд хэтэрхий ухаан муутай юм шиг харагддаг юм байх даа.

Бид хоёрыг ярилцаж байх хооронд Сожүн гэх залуу яваад өгсөн байв. Сайн л юм болж.

Байшингаас гарах замдаа хайрцаг тамхиа жижигхэн цүнхнээсээ гаргаж ирэв. Тэгээд дотроос нь нэгийг гаргаж ирэн асаагаад амандаа зуув. Анхнаасаа энд ирэх хэрэггүй байж өөртөө төвөг удчихлаа.

Тамхиа сорж эхлэхэд л тайвшрал намайг бүрхэн авав. Ийм үзэсгэлэнтэй зүйлийг хэрэглэж эхлээгүй байсан бол би өдийд нус нулимстайгаа зууралдан сууж байх байсан.

Бодлыг минь таслан "Тамхи татах хортой" гэх хэн нэгний дуу гарав. Би зүүн тал руу гаа харахад түрүүний залуу байх нь тэр.

"Мэднээ" би тайвнаар түүнд ийн хэлэв.

"Хэцүү зүйл тохиолдсон бол чи хэн нэгэнд хэлэх хэрэгтэй" сайн залуу байх нь.

"Ммм"

"Бас найз залуугаасаа салсан ч сэтгэлээр унах хэрэггүй дээ, Өөр олон сайн залуус байгаа болохоор"

"Жишээ нь чи юу?"

"Тийм ээ"

"Боль доо би чамаас өөр залуу сонирхдог" би түүнд ийн хэлчихээд тамхиа газар шидэн түүн дээрээ гишгэлчихээд "Жишээ нь чамаас халуухан"

SmokerWhere stories live. Discover now