Хайрын түүх
Агуулга :
Бага ангиасаа эхлээд ахлах ангид орох хүртлээ нэг анги байсан хэрнээ нэгэнтэйгээ бараг л үг дуугарч үзээгүй хоёр сурагчийн талаар гарна.Ким Ми сук-Гол дүрийн эмэгтэй
Кан Хён сог-Гол дүрийн эрэгтэй
Ким Жи А-Хён согийн найз охин
•
•
•
Сайна уу, намайг Ким Ми сук гэдэг. Би яг одоо хамгаас хайртай залуудаа өдрийн хоолыг нь өгөөд сууж байна. Гэхдээ тэр намайг ингэж байгааг мэдэхгүй учир нь тэр ослын улмаас яг одоо эмнэлгийн сэхээнд жил гаруй хэвтэж байна. Түүний нэрийг Кан Хён сог гэдэг. Би тэрнийг осолд орсныг сонсоод сэтгэл минь нэг л сонин байлаа магадгүй би түүнд хайртай ч байж мэдхийм. Тиймээ би түүнд хайртай.
Түүнийг осолд орсныг найзууд нь дуулаад зарим нэг нь л эргэж тойрдог байлаа. Тэрний найз охин нь хэдэн долоо хоног хааяадаа ирж байгаад түүнийг орхисон. Харин одоо Хэ жин бид хоёр л түүнийг сахина. Хэ жин бол түүний сайн найз нь.
Гэхдээ тэр ухаан ороод намайг юу гэх бол? Бүхэл бүтэн 10 жил биенийгээ таних төдий л байсан сан.
***
Өнөөдөр би түүний ор дэрний уутыг угаагаад эмнэлэг рүү явж байна. Эмнэлэгт очиход Хен сог ухаан орсон байлаа. Тэр сэрсэн нь сайхан мэдээ ч намайг хараад юу гэх бол. Би Ууттай зүйлээ өрөөнд оруулчихаад гарах гэтэл Хэ жин:-Чи ийм эрт явах гэж байгаа юм уу
Би: Тиймээ
Хэжин: Тэр сэрчихсэн, чи түүнтэй ярилцахгүй юм уу
Би: Аан тэгье ээ чи гарч байгаач гээд түүнийг гаргалаа. Яанаа одоо би тэрэнд юу гэж хэлнээ. Ямартай ч би түүнд ойртон зогслоо.
Хен сог: Чи яагаад энд байгаа юм? Жи А хаана байна?
Би: Тэр чамайг орхисон. Харин би чамайг өвдсөн болохоор чинь л ирсэн юм.
Хен сог: Яагаад надад санаа тавьж байгаа юм?
Би: Чамд эцэг эх чинь байхгүй. Хэжин ганцаараа чамайг харж чадахгүй болохоор...
Хен сог: Ингээд л болоо юу? Тэгвэл одоо яв дахиж ирэх хэрэггүй.
Тэр яаж... би нулимс унаган гарлаа.
***
Хен сог эмнэлэгээс гарч найз охиноо хайж эрж сураглав. Гэвч тэр олсонгүй. Хенсог бууж өгч өдөр бүр зовлон шаналалаар дүүрч гунигладаг болов. Орой бүр гэрийнхээ ойролцоох сүүдрэвчинд сууж агаар амьсгалангаа бодлогоширч сууна. Би түүнийг яв гэснийх нь зоргоор яваагүй. Түүнийг нууцаар харж сууна..
Бүтэн жил тэрний дэргэд байгаад бүр дэндүү сайн болчихсон бололтой. Би тэрэн дээр очиж хэдэн үг хэлэхээр шийдсэн юм. Тэрнийг орой гарч ирэхээс нь өмнө сүүдрэвчинд суугаад хүлээж байлаа.
Тэр ирэх зуураа намайг хэсэгхэн харснаа ирлээ.
Хенсог: Чи энд юугаа хийж байгаа юм? Чи миний ээж биш, найз ч биш гэхэд
Би: Хэн мөн гэсэн юм одоо суугаач гэхэд тэр миний эсрэг талд очоод суулаа.
-Чи яагаад ингээд байгаа юм, найз охиноо одоо март амьдрал дуусчихаагүй байна. Чи өөрийгөө ямар азтай гэдгээ мэдэх үү
Хенсог: Яагаад би азтай гэж?
Би: Чи жил гаруй тэр орон дээр хэвтчихээд одоо амьд байна. Энэ чамд маш том аз, тиймээс одоо босоод зогс амьдралын төлөө чи шинээр эхэл гэхэд Хенсог надруу ширтэж орхилоо.
Хенсог: Чи надад сайн юм байна тийм үү.
Би түүнийг ингэж хэлэхийг сонсоод яанаа мэдчихсэн юм биш биздээ гээд гайхаж би түүнд
-Үгүй ээ яалаа гэж дээ
Хенсог: Тэгвэл одоо ирхээ больдоо өнгөрсөн хугацаанд баярлалаа, одоо надад чи хэрэггүй гэхэд би нулимсаа барин байж
-Үгүй ээ би чадахгүй, чамайг ганцааранг чинь орхиж чадахгүй гэж хэлээд гэр лүүгээ гүйв.
Нэг сургууль байсан болохоор гэр минь тэднийхтэй ойрхон байрладаг.
***
Маргааш болж би их сургуульдаа явж ирмэгц хувцасаа солиод хоол хийгээд түүн рүү явлаа.
Тэрний хаалгыг тогшоод хаалгаа нээхэд нь би алив намайг оруул гээд гэртээ байгаа юм шиг л дайраад орлоо.
Тэр бага зэрэг инээмсэглэж байлаа. Би инээхийг нь хараад баярлаж байсан. Түүнд хоолыг нь тавьж өгөөд буйдан дээр нь суугаад хоолоо идээрэй гэж дуудлаа.
Гараа угааж дуусаад хенсог хоолоо идэж эхлэв. Тэр амттай байна гэж хэлээд инээмсэглэлээ. Хоолоо идэж дуусмагц бид 2 гадаах сүүдрэвчиндээ очиж суулаа.
Хенсог: Өнөөдөр баярлалаа
-Зүгээр дээ, хойшдоо байнга ийм байх болно гэж хэлээд явах гэтэл тэр миний гарнаас минь бариад
-Үнэнийг хэлэхэд би чамд маш их баярлаж байна. Надаас бүх хүмүүс явж байхад чи л үлдсэн. Чамайг дахиж ирэх хэрэггүй гэж хэлсэндээ харамсаж байсан харин чи надад намайг орхиод явахгүй гэж хэлэхэд чинь би маш их баярласан гээд нулимс унаган хэллээ.
Би түүний нуруун дээр зөөлөн илээд одоо тайвширдаа чи ганцаараа биш би чамтай хамт байна гээд түүнийг тэвэрлээ.***
Энэ өдрөөс хойш сар гаран болж бид илүү дотносож байлаа. Гэтэл нэг өдөр тэрний найз охин нь тэрний гэр лүү орж байхыг би харлаа. Түүний араас нь дагаж очвол Хенсог дээр очиж байх нь тэр.
Жи А: Сайна уу Хенсог аа
Хенсог хөмсөг зангидан чи энд юу хийж байгаа юм.
Жи А: Би тайлбарлая гэхэд Хенсог тиймээ яг одоо тайлбарла
Жи А: Би гадаадад байсан аав дээрээ очсон юм тэр надад өв хөрөнгийн талаар ярилцах хэрэг байсан болохоор л би явсан. Харин чи зүгээр үү
-би зүгээрээ шалтгааныг чинь сонслоо. Одоо яв
-Чи намайг тэр өрөвдөлтэй тэнэг охиноор солих гэж байгаа юм уу айн
-Чи тэрийг хаанаас сонссон юм?!
-Хэжин
Би үүнийг сонсоод гэрээс нь чимээгүйхэн гарах гэтэл утсаа унагаачихав. Утсаа авч ч чадалгүй гарч гүйн одов. Тэр миний хойноос гаравч би аль хэдийн холдсон байлаа.Хэдэн өдөр би тэнд очоогүй юм. Харин оронд нь ахлах сургуулийнхаа цэцэрлэгт хүрээлэнд очиж гитар тоглон суудаг байлаа.
Тэр намайг гитар тоглож байхад минь чимээгүй харж, ойртон ирээд үргэлжлүүлээд тоглооч гэхэд нь би эргэлзээгүй гитараа тоглон дуу дуулж эхлэв.
Тэр уяарч хаа нэг тийшээ ширтэж, Харин би гуниг шаналалаа барин байж нулимсаа урсган дууг дуулна.
Дуу дуусмагц би:- Найз охин дээрээ очдоо гэтэл
-Яагаад би чамд хайртай байтал намайг хаясан хүн дээр эргэж очих юм.
-Тэр чамайг хаяагүй гэсэн биздээ
-Тэгсэн ч би чамайг сонгож байна гээд намайг зөөлөн мөртлөө удаанаар уруул дээр минь үнслээ. Би түүнээс уруулаа удаанаар салгаад "Би ч бас чамд хайртай" гээд тэврэн авлаа.
***
Тэр өдрөөс хойш бид үерхээд 3 жил болж байна. Би их сургуулиа төгсөөд ажилд орсон. Харин хенсог хуулийн сургуульд сурч байгаа.
Бид цаашдаа хэн хүнээс дутахгүй аз жаргалтай байхаар бие биедээ амлалт өгсөн. Би түүндээ амь шигээ л их хайртай. Бидний хайрын түүхийг сонссонд баярлалаа.
"ХАЙРТАЙ ХҮНЭЭ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ОРХИОРОЙ
ЧИНИЙ ХАЙР ҮҮРД МӨНХ БАЙГААСАЙ.THE END
------
{Бид илгээсэн өгүүллэгт ямар ч засвар оруулдаггүй болно.}Илгээсэн ковэр зургийг гарчигны дээд хэсэгт байршуулдаг.
/Заавал зураг явуулах хэрэг байхгүй шүү!/Парт болгоны гарчиг хэсэгийг өгсөн дууны нэрээр нэрлэнэ.
Дүгнэх оноо: 0-10 хооронд
Шүүгчдийн бүрэлдэхүүн болон уншигчид дүгнэнэ.
------
YOU ARE READING
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
ActionАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~