16. Open mind / Wonho

162 11 22
                                    

  Хонгилын үзүүрээс ч сэн хийх үнэр, нэгэн давтамжаар наашлах хөлийн чимээтэй хослон сүрлэг биетэй эр цамцныхаа товчийг нэг нэгээр нь тайлсаар шүршүүрт оров

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Хонгилын үзүүрээс ч сэн хийх үнэр, нэгэн давтамжаар наашлах хөлийн чимээтэй хослон сүрлэг биетэй эр цамцныхаа товчийг нэг нэгээр нь тайлсаар шүршүүрт оров.

   Хаалганы цаанаас түүний бараал бололтой нэгэн "Эзэнтээн, таны явсан хэрэг бүтэв үү? гэхэд бүдүүн баргил хоолойгоороо "Халаасанд бий." хэмээгээд бэлхүүсээ алчуураар ороосоор гарж ирлээ.

   Тэрхүү дэгжин эрийг дүрсэлбээс өндөр хамар, хэнийг ч болов үгүй хийх нь үү гэмээр хурц шийдэмгий харцтай. Толгойноосоо хөлийн ул хүртлээ төгс сайхан бие галбиртай. Гэвч нүдэнд үл үзэгдэх сэтгэлийг илэрхийлж дийлэшгүй нь.

   Нов нойтон биен дээрээ хар нимгэн цамцаа өмсөж хараахан хатаагүй байгаа үсээ хэд хэд хойш самнан илэхэд утас дугарч, утасны цаанаас хэн нэгэн цухалдах нь түүнд инээмсэглэл бэлэглэв.

   Хамартаа түрхлэг түрхэн, ихэд нандигнадаг сүрчгээ дусал ч үлдээлгүй өөртөө наана. Энэхүү зураглалыг харсан туслах нь түүнийг хааш явж буйг асуусан ч хариу үл дуугарав.

   Өөрийнх нь зэрэглэлд таарсан тансаг унаагаа хөлөглөн мэдэхгүй гэх зүйлгүйгээр нэгэн хямдхан байрны үүдэнд ирж зогслоо. Ойр хавьд нь явж буй хүмүүсийн харц тэрхүү машин дээр нь буухад ядуусыг хэсэг шоолсоор байшингийн хаалга нээн ортол дэндүү бохир орчин угтлаа.

   Хар цагаанаар эрээлжлэх өнгөний маш муухан зохицлыг тагнайгаа ташин шүүмжлээд амжсан аж.  

   Өлмийн дээрээ сэжиглэсээр алхан нэгэн хаалганы урд ирэхэд саяхан  хүүхэд шиг аашилж байсан тэр, тэс өөр хүн болон хонх дарав. Хаалга тайлж өгөх бүсгүй түүнийг андалгүй "Хүлээж байлаа Вону." гээд гэрт нь орохыг урилаа.

  Эрхэмсэг харц нь бие биетэйгээ тулгарахад битүүхэн галын оч гялбах шиг болсонд тэдний энд буй шалтгаан ил болох нь тэр.

Luna | Oneshot Тэмцээн | МонголWhere stories live. Discover now