7. Alphabet boy/ Melanie Martinez

142 21 29
                                    

⧫︎ PSYCHO, BUT IT'S OKAY ⧫︎
________________________________

︎ ⧫

Хайр гэдэг хар тамхинд донтож
Хар гэдэг өвчнөөр өвдөөд
Хагацалд бүчүүлэн
Харамсан суухдаа
Хайрт минь би чамайг мөрөөдөж
Хаврын харанхуй шөнө
Хацраа түлэгдтэл нулимс унагаана

︎ ⧫

...Сар гэрэлтдэггүй. Нарны цацраг саранд ойн ийн харагддаг.
Би инээмсэглэдэггүй. Гэвч чиний гялтганах очир эрдэнэ шиг нүдийг харахаараа, чиний нялх хүүхэд шиг үнэрийг үнэртэхээрээ, эсвэл зүгээр л чиний зүрх цохилсон хэвээр оршин байхад л би энэ инээмсэглэл гэдэг ид шидийг нүүрэндээ наан зүрхэндээ оёсон хэвээр байх болно...

"Танд баяр хүргэе залуу хатагтай Мэе! Та өргүүлэхээр боллоо"

"Та сая өргүүлэх гэсэн үү?"

"Яг тийм Мэе Күсакабэ"

"Гэхдээ...гэхдээ 8хан сар л дутуу байсан шүү дээ! Нас бие гүйцэхэд ердөө 8 сар л дутуу байсан."

"Өөр сонголт байхгүй ээ охин минь. Чи өөрийгөө азтайд тооц"

Хөөх би ямар азтай юм бэ? Насанд хүрээд энэ тамын тогооноос хурдхан зайлж, ганцаардлаас эхлээд ганцаардлаар дуусах энэ өрөвдөлтэй хорвоог туулж дуусган дахин төрөх боломж олдвол илүү дээр амьдралтай болно гэсэн төлөвлөгөө маань нурчихлаа.

Диваажинд очих байх даа гэж боддог байлаа. Гэвч тамд ирчихлээ, яагаад? Өө би чинь нээрээ дэлхий дээрээ байгаа ш дээ...

Taehyung's POV:

"Ноён Ким та аль хүүхдийг өргөж авахаа шийдсэн үү?"

"Шийдсээн. Би тэр охины аав нь болмоор байна." гээд хөмсгөө өргөв. Асрагч эх Бонгва хоолойгоо засаад
"Таныг сайн хүн гэдгийг би мэднээ. Гэхдээ танд л гэж хэлэхэд... тэр...сэтгэцийн өвчтэй."
Түүнийг ийн хэлэхэд би цочирдсон ч улам их сонирхол хөдлөн " Надад хамаагүй ээ" гээд тэр охины зүг дахин харлаа.

Дэндүү онцгой юм. Дэндүү нандин юм.
Зөвхөн түүнийг л хамгаалж, амьдралынхаа нэг хэсгийг болгомоор байна.
Зөвхөн түүнийг л хайрлаж амьдралдаа гэрэл гэгээ нэммээр байна...

Luna | Oneshot Тэмцээн | МонголWhere stories live. Discover now