Бороо цас ээлжлэн орсон тэр хаврын нэг өдөр би түүнд гүн гүнзгийгээр дурлаж билээ. Тэр бусад шиг энгийн нэгэн залуу байгаагүй нь түүнд дурлах эхний шалтгаан болсон юм.
Муу залууд охид яагаад дуртай байдгийн гол шалтгаан нь ч бас тэр байлаа.
Хэнд ч дурлаж үзээгүй миний хэврэг зүрх эргэлт буцалтгүйгээр түүнийх болж орхисон.Миний хайрласан залуу үнэхээр хатуу самар гэдгийг түүний араас гүйсэн 5 сарын хугацаанд маш сайн ойлгосон.Охидоор зугаагаа гаргадаг байсан ч миний сэтгэлийг хүлээн авддаггүй бүр надруу хардаг ч үгүй.Гэхдээ энэ зан нь түүнийг гэх миний сэтгэлийг улам гүнзгийрүүлж түүний араас улам л чаргууцалдуулах болсон юм.
Гайхамшиг болж би түүнтэй үерхсэн.
"Би чамд сайн Аирин. Надтай үерхээч"
Гэнэтийн энэ мэдээг сонсоод зүүдлээд байна гээд өөрийгөө чимээгүйхэн чимхэж үзэхэд өвдсөнд жинхэнэ гэдэгт итгэж түүнд шууд л зөвшөөрсөн. Түүнтэй үерхэнэ гэдэг миний энэ насны мөрөөдөл байсан учир.----------------------------------------------------------------
----------------------------------------------------------------Эхний гурван сар миний түүнийг гэх хайр байж болох хамгийн дээд хязгаартаа хүрэв.
Дараагийн гурван сард би түүнийг миний бүхэл амьдрал ,түүнгүйгээр цаашид амьдарч чадахгүй гэдгээ маш сайн ойлгосон.
Гэвч намайг гэх түүний хайр 6 сарын хугацаанд хөрч орхисон.
Үнэн бололтой. Охид дасаж эхэлхэд хөвгүүд залхаж эхэлдэг гэж....
"Хоёулаа больцгооё"
"Яагаад хоёулаа зүгээр л байсан шдээ. Би чамд үнэхээр хайртай гэдгийг чи мэднэ биздээ. Би энийг сонсоогүй гээд бодчихъё. Дахиж энэ тухай битгий яриарай" би итгэл тээсэн басхүү гуйсан нүдээр түүнрүү харсан ч тэр дуугүй л намайг мөрлөөд яваад өгсөн. Ямар ч хариу өгөлгүйгээр...
----------------------------------------------------------------
----------------------------------------------------------------"Танай тэр Жүнмён чинь дахиад л нэг охиныг тэврээд нүүрэндээ их л аз жаргал тодруулчихсан явж байх юм. Аирин миний найз Жүнмёноос салахгүй яагаад зууралдаад ...."
Би цааш үгийг нь сонсохийг хүссэнгүй "Сухо удахгүй тэр охиноосоо удахгүй салчихна.Чи мэднэ шдэ тэр нэг охинтойгоо 7 с илүү хонодоггүй гэдгийг ...Тэгээд ч би Суход хичнээн хайртай билээ. Тэр удахгүй над дээр буцаад ирнэ "
KAMU SEDANG MEMBACA
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
AksiАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~