*Энэ бол эгэл замбуулин энгүй амьдралын гайхалтай нэгэн ертөнц. Тэр ертөнцийн хүрээнд зөвхөн би бас чи багтана. Хамтдаа бүтээсэн бидний ертөнц.
*
*******************************
Дээд сургуулиа төгссөн тэр өдөр магадгүй миний хамгийн азгүй, бас хамгийн гунигтай өдөр байсан байх. Ингээд төгсчихлөө гэж бодох төдийд тэрүүхэндээ хөнгөхөн инээмсэглэх хэдий ч өчигдөрхөн ам муруйсан нэгэн үе үе бодогдон баяр дээр гуниг хачирлаж байгаа нь яг л элсэн чихэр дээр давс нэмэн шорвогдуу шингэн найруулахтай утга дүйцэж цээж хорсгох шиг.
Өөрийнхөө хувьд дэндүү эрхэм гэж бодсон хүнээс муухай үг сонсох тэр мэдрэмж их хэцүү.
Ирэхгүй гээд шийдчихсэн байх нь ээ? хэмээн бодсоор өвөр дээрх баглаатай сарнайн дэлбээг илэнгээ цонхоор хараад сууж байтал найз гэж болохоор ангийн охин хажууд сууж "Сайнуу Юүжинаа? Амжилттай төгссөнд чинь баяр хүргье. Сэтгэгдэл сайхан байна аа" гээд инээд алдлаа.
"Тийм ээ Сүми. Бид чадлаа" гэж хариу инээхчээ аядан өөдөөс нь харахдаа яагаад ч юм санаа алдчихлаа.
Түүний царай барайн "Ахиад муудалцчихсан юм уу?" гэхэд доош хараад "Харин тийм ээ"
Сүмигийн хөмсөг зангиран "Ямар олиггүй амьтан нь эмэгтэй хүнд түрүүлээд буулт хийхчихгүй гүрийгээд байдаг байна?"
"Олиггүй амьтан биш шүү-.."
"Сүми-яаа" гэх эрэгтэй хүний хоолой гарахад тэр эргэж харан "Манай найз залуу ирчихэж. Юүжинаа хэрэгтэй зүйл байвал чадхаараа туслах болохоор хэзээ хамаагүй залгаарай"
"Ойлголоо"
"За би явлаа, баяртай" гээд даллахад хариу даллан хойно нь хоцров.
Найз залуу дээрээ бахдал бахархлаар дүүрэн инээмсэглэл тодруулсаар гүйн очиж тэврэхэд тэр ч бас тосон авч тэврэн жаргалтай гэх чинь инээлдэцгээж байгаа энэ хосуудаас хичнээн сайхан гэгээлэг аура цацарч байгааг гайхах юун.
Гараа дэлгээд гүйгээд очиход тосож тэвэрч аваад эргүүлэх найз залуутай байна гэдэг үнэхээр сайн хэрэг.
Санаж байна.
Төгсөлтийн баяр ч өндөрлөх үед ангийнхантайгаа сүүлийн удаа салах ёс хийчихээд сургуулийн хаалгаар гартал гэнэтхэн тэнгэр дугаран бороо орж эхэллээ.
YOU ARE READING
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
ActionАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~