4. Butterfly/ Loona

260 22 36
                                    

  
   Хүн төрөлхтөн эрвээхийн ертөнцтэй зэрэгцэн оршдог. Төрөл бүрийн эрвээхий болон эрвээхий далавчтай хүмүүс нисэлдэх сайхан харагдана. Эрвээхийн шидэтнүүд ойн цоорхойд төрөл бүрээрээ байдаг гэдэг. Хүссэнээрээ том жижиг болж чадах шидэт хүмүүс гэлцдэг юм. Өндөгнөөс авгалдай, авгалдайнаас хүүхэлдэй, хүүхэлдэйнээс эрвээхий энэ бол эрвээхийний амьдрал билээ. Үүнтэй адил гэнэн томоогүй бага нас, үерхэж хайрлах өсвөр нас, баясаж жаргах идэр нас, өтлөх нас энэ бол хүний амьдрал юм.

   Хаврын улирал болж байгаа болоод ч тэр үү навч, цэцэг нахиалж сэрүүн салхилах ажээ. Өнгө өнгийн цэцэгс алаглаж эрвээхий нисэх нь хүний нүд булаана. Ойн цоорхойд алим түүж яваад түүнтэй санаандгүй таарчихсан юмсан. Миний сэтгэлийн гүнд байх тэр эрвээхий далавчтай шидэт хүн байсан юм. Цагаан өнгийн үстэй, эрвээхий далавчтай тэр хэтэрхий үзэсгэлэнтэй харагдана. Анх түүнийг харчхаад яахаа мэдэхгүй анхны харцаар л дурлаж сэтгэлийнхээ гүнд тээж ирсэн.

-Уучлаарай чи сагсаа унагаачихаж гэж тэр сагстай алимыг минь түүж өглөө. Түүний далавч үнэхээр сайхан юм бас их л удаан дэвэх нь намайг бүр ч их дурлуулах шиг болно.

Аан нээрээ намайг Ча Инү гэдэг. Би чамайг өмнө харж байсан санагдах юм? Хаана харсан юм болоо? гэж бодно. Би өмнө шидэт хүн харж байгаагүй болохоор чимээгүй зогсноо хариу хэллээ.

-Намайг Ха Сүүёон гэдэг чи жижигхэн хэрнээ үнэхээр эгдүүтэй юмаа. Чиний далавч яг шувуун далавч лугаа адил үзэсгэлэнтэй юм. Намайг аваад нисэхгүй биз? Би үргэлж эрвээхий мэт нисэхийг хүсдэг байсан.

Инү:Сайхан магтаал байна гэж хэлээд том болоод хувирчих нь тэр. Хэдийгээр гайхаж байсан ч цэцэгнээс үзэсгэлэнтэй эрвээхийн далавчид бяцхан шидтэн надтай адил хэмжээнд ороход намайг бүр ч их татаж байлаа.

Би нисэхийг мөрөөддөг юм яг л эрвээхий шиг тиймээс намайг тэнгэр өөд авч нисэхгүй биз? Надад өөр юу ч хэрэггүй ээ.

Инү гараас минь бариад тэнгэр өөд намайг авч нисэх энэ мэдрэмжийг би хэзээ ч мартдаггүй. Нисэж үзэхийг хүсдэг байсан мөрөөдөл минь биелж буй нь зэрэглээ мэт далавчаа дэвж буй эрвээхий хэтэрхий үзэсгэлэн төгөлдөр гэдгийг би мэдлээ.

-Хөөх энэ мэдрэмж үнэхээр сайхан юм? Би чам шиг болохыг үнэхээр хүсэж байна. Баярласандаа өдөр шөнөгүй бүжиглэмээр санагдах юм.

Luna | Oneshot Тэмцээн | МонголWhere stories live. Discover now