9. Deja you/ Mikayla Geier

123 21 26
                                    

   Сургуулийн охидын угаалгын өрөөнд ороод өөрийнхөө хэр царай муутай, тарган, хачин гэдгээ харж байлаа. Нээрээ л би тийм ч сайхан биш юм.
  
   Магадгүй Эдвардын намайг орхих нэг шалтгаан нь гадаад үзэмж байх. Бүхэл бүтэн нэг амьдралын мөчлөгөө өөртөө дургүйлхэж өнгөрөөсөн миний хувьд чиний надад хэлсэн бүх үг хараал идсэн хүндээр тусчихлаа. Ямар их өвдөж байна гээч. Гэхдээ тэнэг юм шиг л өвдөж байгаа сэтгэлээ гаднаа гаргахгүй юм. Зүгээр л өмнөх Анна мэтээр инээмсэглэж байна.

5 настайгаасаа хойш өдийг хүртэл найзалсан чи өдөр ирэх тусам л төгс төгөлдөр сайхан залуу болж байсан. Яриа хөөрөө, охидтой харьцаж байгаа харьцаа чинь хүртэл жинхэнэ эр хүнийх шиг болж байгааг өөрийн нүдээр хараад л зүгээр зогсдог байлаа.

Харин би огтхон ч өөрчлөгдөөгүй. Бага насны Анна гэх охин хэвээрээ л байсан. Хэнд ч төвөг удахгүй, үзэн ядахгүй, даруухан охин байсан, байх ч болно гэж боддог. Гэхдээ юу гээч хэзээ ч хэн нэгэн хүнд итгэл алдарна гэж би бодож явсангүй. Гэтэл миний итгэлийг чи уландаа гишгэлсэн.
Надад "Хайртай" гэсэн тэр үгийг сонсох үед би ямар их баярлаж хөөрсөн гээч. Бурхан минь....
Эдвард гэх хөвгүүнээр аз жаргал минь хэмжигддэг болсон байсан үе саяхан мэт л тод санагдаж байна. Гэвч миний мэдэх эгэл даруу хүү биш болчихсон байсныг чинь одоо л ойлгож байгаадаа харамсаж сууна даа.

Над шиг эргүү охидыг үргэлж уушиглаж байдаг тамхи шиг ээ сольж чаддаг арчаагүй амьтан болчихсон гэдгийг чинь эрт анзаарсан бол чамд ингэтлээ дурлахгүй байлаа.

Яг үнэндээ өөрийгөө ч сайн мэддэггүй атлаа мэддэг юм шиг царайлж, үргэлж өөрийгөө ичих нүүргүйгээр өмөөрнө.

Ямар нэгэн асуудал тулгараад аль хэдийн шийдсэн хойно. "Надад хэлэхгүй яасан юм? Би туслах байсан шүү дээ хонгор минь" гэж үнэхээр итгэлтэй хэлж суухыг чинь хараад л чамайг үзэн ядах сэтгэл минь улам илүү буцалж байсныг чи миний харцнаас огтхон ч олж хараагүй байх.

Зүгээр л миний авралын элч, сахиусан тэнгэр мэт амандаа худлаа үгсээ тайван бувтнахыг чинь харж суухдаа хамаг хүчээрээ нүүрийг чинь алгадаад авахыг хүсдэг байлаа.

Чи бол хөгийн амьтан.

3 жилийн өмнөх тэр нэгэн мөч нүдэнд минь одоог хүртэл дүрслэгдэн үзэгдэж байна.

Luna | Oneshot Тэмцээн | МонголWhere stories live. Discover now