Maniac
Би ууртайгаар чанга дуу сонсогдох байшинд орон өөрийн таньдаг царайг хайж эхэллээ.
Jojo хэдэн залуусын голд юу ч болоогүй юм шиг хэд хэдэн шил шар айрганд соруул хийн залгилж зогсох нь дисконы гэрэлд хэдийн дассан сурцтай амьтан гэдэг нь тодорхой байлаа.
Түүнийг шуудхан л татан гарахад тэр ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй чирэгдэнэ. Тэрний найзууд хойноос: галзуу асран хамгаалагч нь аваад явчихлаа гэж үглэсээр хоцров.
Машин хүрэх замд тэрээр бөөлжин тонгойход нь нуруу луу нь хүчтэй цохиод: аавд чинь манайд хононо гээд хэлчихсэн гэхэд тэр тоож байгаа ч шинжгүй байлаа.
Би ахин нуруу луу нь цохиод:
"яагаад чиний тарьсан балгийг би цэвэрлэх ёстой юм?" гэхэдтэр сая нэг ам нээгээд "яагаад болохгүй гэж, чи надад хайртай биз дээ" гээд ёжтой инээсээр машин луу алхлаа.
Тэр миний дургүй хүн. Гэхдээ хамт байх ёстой, нэг тийм хүн. Бас би бүх насаараа түүнтэй хамт байхаа мэдэж байна.
•••
Манай гэрт бид чанга дуу тавин галзуурч байлаа.
"You maniac" гэдэг хэсэг дээр түүний эвсэлгүй хөдөлгөөнийг харан тоолоход тэр намайг дэрээр цохиход бидний байлдаан эхэлж өрөөгөөр нэг дэрний хөвөнгүүд тархан хийсч шалан дээр унах нь яг л цас шиг санагдана.
Бидний харилцаа үргэлжид ийм байсан.
•••
Хэдийн намар болоод зэврүүн салхи үлээн, сар зөлөөн инээмсэглэлээ үзүүлж өрөөг бүхэлд нь түнэр харанхуй бүрхсэн байх үед хэн нэгний хаагаагүй утасны дуудлагын чимээ нам гүн хийгээд амгалан нойрыг тэр чигт нь үргээж орхив.
Нөгөө өрөөнд байх асуудлыг "ногоо шиг л таригч" сурсан зангаараа утсаа аваад чанга яригч дээр нь тавьсан бололтой хэл нь ч ойлгогдохоо больсон согтуу хүн уйлж эхэллээ.
: Гуйя, ядаж надад хариулаач дээ
Би юуг буруу хийсэн юм бэ? Jojo гэхэд миний мэдэх тэр өнөөх хариултаа давтав.
: та дугаар андуурсан байна гэхэд нөгөө хүн нь: би яг одоо машинаа унаад гэр лүү чинь явж байна, чамайг аваад явах болно гээд галзуу хүн шиг инээхэд нь би тэсэлгүй гүйж очоод утсыг нь шүүрч аван: өөрийгөө хэн гэж мөрөөддөг болоод дураараа аашлаад байгаа юм? Хэрвээ би одоо цагдаа дуудвал чиний эцэг эх чинь сургалтын төлбөртэй дүйцэх хэмжээний мөнгөөр торгуулна гэдгийг мэдэж байна уу? гэхэд шууд л утас тасран Jojo инээн сууж байлаа.
би уцаарлангуй: Ямар гавъяа байгуулсан баатар биш дээ, тийм жаргалтай байна уу? гэхэд
тэр: Чамайг байгаа болохоор л инээж байна гэж хэлээд яг л жоохон байсан шигээ гэнэн цайлган инээдээр инээж байлаа.
YOU ARE READING
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
ActionАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~