2. [ Dream Prince ]

80 6 6
                                    

-Dream Prince-






~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

   Бүхий л охидын хүслэн болсон төгс төгөлдөр гэмээр залуу өөдөөс минь харан инээмсэглэж байна...

   Гартаа баглаатай цэцэг барин урд минь өвдөг дээрээ сөхрөн суух тэр залуу...
Амьдралынхаа гэрэл гэгээ, утга учраа болгосон тэр нэгэн...

   Тэр цэцгээ нааш сунгаад:
"Бидний учрал санаандгүй хэдий ч гайхамшигтай байсан...
Бидний хайранд асуудал тулгарсан ч бид хамтдаа даван туулж чадсан...
Би үүрд мөнх гэж хэлэхгүй ч үхэн үхтэлээ чамайг хайрлах болно...
Харин одоо энэ гайхамшигтай хайрыг бүхэл амьдралынхаа турш үргэлжлүүлцгээе!
Гэргий минь болох уу?" Хэмээлээ.

Юу юугүй урсах шахсан нулимсаа харуулахгүн тулд дээш харан залгиад, баярлаж догдолсон хоолойгоор:
"Тийм ээ!" Гэж хэлэхдээ цэцгийг нь аваад хартал голд нь чамин хийцтэй, цэвэрхэн мөнгөн бөгж байх нь тэр. Үүнээс нь л түүний минь хэр их сэтгэлтэй нь мэдрэгдэж байна.

Хариултийг минь сонссон эргэн тойрны хүмүүс ч алгаа ташин орилолдож, урд минь нэг өвдгөө тулан суух хайртын минь нүдэнд оч гялалзах нь хэчнээн сайхан.

Хайрт тэр минь босож ирээд намайг хүчтэй гэгч нь тэврэн инээд алдаад хоёр мөрнөөс минь барин нүүрээ миний нүүртэй ойртуулж эхлэлээ. Би ч нүдээ зөөлөн анин тэр нэгний булбарай уруулыг хүлээж байтал хаанаас ч юм:
"Сэрээрэй" гэх дуу гарч нүүр лүү минь жижиг зөөлөн зүйл цохиод авах шиг л болов. Нүдээ нээгээд хартал мэдээж Исү, бяцхан дүү минь л намайг алгадаж энэ сайхан зүүднээс минь сэрээж л дээ.

Алгадуулснаас болсон уу, эсвэл тэр сайхан залууд үнсүүлэх гэж байхад сэрсэнээс болсон уу гэдгийг мэдэхгүй ч нэг л сэтгэл дундуур байх чинь.

Исү:
"Чэён эгч ээ! Сэрчихсэн үү? Хэд хоногийн дараа миний тоглолт болно. Та заавал ирээрэй! Аав ажилтай болохоор ирж чадахгүй байх... Ээж та 2 л ирэхгүй бол өөр ирэх хүн байхгүй. Тэгэхээр хөөрхөн эгчийгээ ирэхгүй бол бүүр хөөрхөн дүү нь бүжгийн үзүүлбэрээ сайн үзүүлж чадахгүй шүү дээ!" Хэмээн цовоо сэргэлэн нь дэндсэн бяцхан дүү минь гомдоллоо.

Би ч түүнийхээ булцгар хацрыг чимхэн эрхлүүлээд:
"Мэдээж! Ийм хөөрхөн дүүгийнхээ цэцэрлэгийн тоглолтыг үзэхгүй бол би өөр юу хийнэ гэж?" Гээд дүүгээ тэврэхэд тэр минь ч намайг зөрүүлэн тэврээд:
"Хайртай шүү, эгчээ!" Гэж нүүр дүүрэн инээмсэглэн хэллээ.

Luna | Oneshot Тэмцээн | МонголTempat cerita menjadi hidup. Temukan sekarang