15. I'm not her / Clara Mae

140 12 24
                                    

   "...Салцгаая!" сулхан дуугаар ийн хэлэхэд одоо л нэг юм тэр намайг анхаарч харах нь тэр. Тэгээд өтгөн хар хөмсгөө бага зэрэг зангидаад над руу ширүүхнээр харсаар,
   
        " Тоглоод байгаа юм уу? " гэж хэлээд энэ ресторанд орж ирсэн цагаасаа хойш нэг ч удаа харцаа салгаагүй утсаа унтраагаад цагаан ноосон цамцныхаа баруун талын халаасандаа хийв.
  
         " Үгүй ээ, би яагаад ийм юмаар тоглоно гэж? Би үнэнээсээ ярьж байна , хоёулаа салцгаая!" ингэж хэлэхдээ би зүүн хөмсгөө бага зэрэг өргөж уруулдаа бага зэргийн жуумалзал  тодруулав.
   
        " Яагаад? Өнөөдөр энийг хэлэх гэж хоолонд оръё гэсэн юм уу? Юу болсон юм ? Яагаад гэнэт салах гээд байгаа юм?" одоо тэр үнэхээр балмагдаж байгаа бололтой харагдана.
   
      " Чи үнэхээр надад хайртай эсэхдээ эргэлзэхгүй байна уу?"

    " ...Юу?" 

    " Чи үнэхээр надад хайртай эсэхдээ эргэлзэхгүй байна уу?"  асуултад минь хариу байхгүй минут гарны хугацаанд бид нүдээ салгалгүй ширтэлцэж байлаа. Би тэрний нүднээс хариултаа хайх бол тэр ч миний нүднээс ямар нэгэн зүйл эрж байв. Тэгээд эцэст нь тэр ам нээх нь тэр.

    " Мэдээж....мэдээж би чамд хайртай" тэрээр ярьж байх үедээ толгойгоо бага зэрэг сэгсэрч нүдээ анивчиж байлаа.

    " Тэгвэл би чамаас хайрыг мэдрэхгүй байна. Чи дэндүү хүйтэн хөндий гэдгээ мэдэх үү? Жэксон....чи хэзээ ч бүхнийг өөрөө түрүүлж санаачилдаггүй,  чи хэзээ ч надад санаа тавьдаггүй , надтай чамд огт хамаагүй хүн шиг л харьцдаг , Бид одоо жоохон хүүхдүүд биш, хоёулаа үерхээд ердөө ганцхан жил болж байна гэвч энэ бүх хугацаанд ганц би л чамд дурлачихсан жаахан охин шиг ардаас чинь гүйлээ, одоо хангалттай энэ хүрээд больцгооё! Бас би үргэлж тэр эмэгтэйн орлогч нь байсан тийм үү? " хариултаа ч сонсолгүй хажууд байсан гар цүнхээ аваад босоод Жэксоны хажуугаар зөрөх гэтэл миний гараас барьж аваад буруу харсан чигтээ " Гэхдээ... гэхдээ би хичээсэн шүү дээ!" гэх нь тэр.

         " Тиймээ... Чи ч тэр , би ч тэр үнэхээр их хичээсэн бас нэг жилийн ойн мэнд!" гэж хэлээд тэр газар Жэксоныг үлдээж явахдаа тэсэлгүй нулимс унагааж орхив.

      Амьдралдаа анх удаа тэгтлээ их дурлаж билээ. Дөнгөж их сургуульд ороод юу ч мэдэхгүй байсан надад хамгийн түрүүнд гараа сунгасан тэр хүнд. Илүү дутуу зангүй, үргэлж инээмсэглэдэг,  сургуулийн хамгийн царайлаг залууд. Гэвч тэр үед үргэлж инээмсэглэдэг шалтгаан нь тэр эмэгтэй байсныг нь би эхэндээ мэдээгүй юм. Тэр хоёр манай сургуулийн хамгийн алдартай хос байсан ,
түүгээр ч зогсохгүй тэд сургуулийнхаа толгой цохисон сурагчид байлаа. Жэксон ч тэр, тэр эмэгтэй ч тэр үнэхээр царайлаг яг л бие биедээ тохирсон хосууд байж билээ. Тэдний эргэн тойронд маш олон хүрээлэл байдаг байсан бараг л сургуулийн бүх хүүхдүүдтэй найзууд байсан байх. Тэр үед Жэксоноос үргэлж гэрэл цацардаг байсан, зөвхөн тэр үед л...
Намайг хоёрдугаар курсээ төгсдөг жил тэд ч бас их сургуулиа төгссөн юм. Тиймээ би бүхэл бүтэн өөрийн амьдралын хоёр жилийг өнчин хайраар дуусгавар болгосон, тэр үед би НАЙЗ ОХИНТОЙ Жэксоныг харахын тулд сүнсээ худалдахад ч бэлэн байдаг байлаа.  Гэвч харахаас цааш хэтрээгүй юм , би ч хэзээ ч хэтрэх бодолгүй байдаг байсан сан. Их сургуулийн сүүлийн хоёр жилээс л би дөнгөж ухаан орсон амьтан хичээлдээ анхаарлаа хандуулж эхэлж байхдаа маш их зүйлээс хоцорсондоо харамсаж тэрхэн үедээ үнэхээр их өөрийгөө зүхэж байсан санагдана. Сатаарах зүйлгүй байсандаа ч тэрүү бодсоноосоо гайгүй дүнтэй төгсөж гайгүй компанид ажилд орсон.

Luna | Oneshot Тэмцээн | МонголWhere stories live. Discover now