Lion and Lamb /lily
2010 оны 6сар 27
-Байна уу? Ээжээ бид очиж байна шүү! Лили зүгээр ээ өчигдөр орсон борооноос болоод зам түгжирсэн бололтой гэж хэлээд ээж утсаа тасалллаа. Би уушигний сүрьеэгээс болоод түр зууртай эмээгийн зусланд хамт байхаар 4 цагийг уртаас урт түгжрээн дунд өнгөрөөж байв. Нилээн удаан явсны эцэст гэрийнхээ гадаа зогсож буй эмээг олж харав . Өвөөг өөд болсоноос хойш эмээ минь их туржээ. Тэр өмнө жилийн зун харснаас хойш их хөгширсөн харагдах бөгөөд байнга л өмсөдөг цэцгэн хээтэй цэнхэр цамцаа өмсжээ. Би гутлаа тайлж тавиад шууд л зүлгэн дээр тэрийн хэвтлээ. Эмээ миний хажууд хэвтээд толгойг минь илэв. Амьдарлыг жижиг зүйлс жаргалтай болгоно гэж л энэ байх тийм үү? Гэж хэлээд би өвөөгийн залуу байхдаа тоглодог байсан төгөлдөр хуурыг тоглонгоо эмээгийн хийдэг алимны бялууг хүлээн суув. Ээж зочны өрөөний буйдан дээр шууд л унтаад өгөв.Ном уншиж , төгөлдөр хуур тоглонгоо, эмээтэй хуучны дурсамжуудаа ярьсаар хоног өдрүүдыг өнгөрөөж байлаа. Ээж ажлаасаа болоод долоо хоногт нэг өдөр ирж хонож байгаа болхоор өдөр эмээг цэцэрлэгтээ ажиллаж байх хооронд би ихэнхдээ модны сүүдэрт унтаж өнгөрөөнө. Нэг өдөр унтаж байсан намайг эмээ сэрээгээд “ Лили хөрш айлын хүүхдүүд ойн захруу жимсэнд явна гэнэ чи хамт яваад ирэх үү? Гэж хэлхэд би шууд л толгойгоо дохиод хөрш айлын 15 настай Робин гэх шаргал үст хүү болон бор үстэй 12настай Роза гэх хүүхдүүд болон өөр хэд хэдэн тэр хавийн хүүхдүүдтэй ойн руу орлоо. Бид инээлдэн явсаар нэг мэдхэд л нар жаргасан байв.
Одоо оройтчихлоо эргээд явцгаая гэж Робинг хэлхийг сонссон ч чихний хажуугаар өнгөрсөн бололтой би эрвээхэйнүүдыг даган явсаар хамт явж байсан хүүхдүүдээсээ тасарч холдсон байв. Яаж ч явсан дандаа л нэг газраа эргээд нэг модны тайрдас дээр ирнэ. Нарны туяа тэр өдөр сүүлийн удаа тодоор гэрэлтэн уулын цаагуур орж харанхуй бүх газрыг бүрхэн авлаа. Тэргэл сар тэнгэрт ноёлж ой өдөр байсан шигээ үзэсгэлэнтэй амар амгалан бус аюултай нууцлаг таагүй мэдрэмж төрүүлнэ. Би өвдөгөө тэврэн уйлж байхдаа сая л гараа модны мөчирт урсан гэдгээ харлаа. Нулимс шархан дээр дусах үед бүр ч хорсож аж. Ээж чинь сэтгэлээсээ залбирвал бурхан тусалдаг гэж хэлдэг болхоор би алга хавсран “Гуйя бурхан минь хэрэв та намайг сонсож байгаа бол би ээж эмээ хоёртой минь аваачиж өгөөч ! Би үлдсэн амьдарлынхаа турш хамгийн сайн хүүхэд байх болно! Амлая” гэж хичээнгүйлэн залбирч эхэллээ. Хон хэрээ газраас үргэн нисч, моддын мөчир гэнэтийн салхинд сэржигнэн сарыг халхалж байсан үүлс нүүн сарны туяа миний байгаа ойн цоорхойд бага ч болов гэгээ авчирав. Моддын дундаас хэн нэгэн гэрэлд байгаа намайг анхааралтай ажиглах бөгөөд гарч ирэх эсэхтэй эргэлзэн тойрон алхана.
-Би төөрчихсөн та намайг эмээд маань хүргээд өгвл таныг алимны бялуугаар дайлна шүү! Гэж уйлан дуугархад тэр сүүдрээс гэрэлд гарч миний өмнө зогслоо. Айж бас будилсан бадмаараг мэт улаан нүд, сувдан цагаан арьстай хүү өвдөг сөгдөн гартаа барьсан жижигхэн цэцэгээ миний үсэнд хатгаад
- Найзууд болцгоох уу? Гэж намуухан асуулаа.
Би толгой дохиод түүний гарыг атгаад “ Намайг Лили гэдэг харин чамайг?
Жонвон
Тэр намайг дагуулан ой дундуур алхах бөгөөд гэрэлт цохнууд бидний замыг гэрэлтүүлнэ. Удалгүй бид хоёр намайг хайж буй хүмүүсийн галт бамбарыг олж харлаа. Манай эмээгийн намайг дуудах дуу гарах үед би шууд л тэр зүгрүү гүйж байх үедээ би “ Баярлалаа Жонвон аа дараа уулзацгаая” гэж хэлэхээ мартсангүй.
Маргааш нь би эмээ ээж хоёроос нууцаар ой руу орж түүнийг хайсан боловч байсангүй. Хөрш айлын хүүхдүүдээс асуусан боловч ойд амьдардаг хүүгийн талаар хэн ч мэддэггүй байв. Шөнө цонх тогших чимээнээр сэрвэл Жонвон инээмсэглэн “ Хамт тоглох уу? “ хэмээн хэллээ. Бид оддоор дүүрэн тэнгэрийг ширтэн зүлгэн дээр хэвтэнгээ оддын тухай ярилцлаа. Үүр цайхын өмнө тэр намайг гэрт хүргэж өгөөд яваад өгөв. Бид бараг л шөнө бүр уулзах болж бага багаар жинхнээсээ найзууд болцгоосон юм. Заримдаа бид миний өрөөний тагтан дээр суунгаа хөгжим сонсож, үлгэр уншина.
YOU ARE READING
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
ActionАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~