24. More than you know

98 11 19
                                    


Нэгдүгээр байр-Анна
Баяр хүргэе Анна.

Чамаас өшөөгөө авахдаа л авна даа Анна.
Нэгдүгээр байр-Анна
Баяр хүргэе Анна.

Чамаас өшөөгөө авахдаа л авна даа Анна.
Кэйт-Анна цуг явах уу?
Анна -За
Кэйт цүнхнээсээ хутга гаргаж аннагийн хоолойнд бяцхан шарх үлдээв.
Хэрвээ чамайг сургуулиас шилжихгүй бол энэ шархыг илүү том болгоно гэж мэдээрэй Хэрвээ чамайг сургуулиас шилжихгүй бол энэ шархыг илүү том болгоно гэж мэдээрэй
Анна ээжээсээ гуйж гуйж шилжихээр болов.
Тэр ахлах сургуульд ортлоо дахиж дуулаагүй юм. Ахлах сургуулийн эхний жил тэр дээрэлхүүлдэг байв. Нэгэн өдөр тэр сургууль дотор явж байтал хөгжмийн өрөөнд хүн дуулж байхыг сонсоод ортол дээд ангийн ах нь байжээ.
Эдвин- Надтай хамт дуулмаар байна уу?
Анна- Үгүй ээ
Эдвард түүнийг олон янзаар гуйж гуйж арай гэж зөвшөөрүүлж чаджээ. Эдвин түүний хоолойнд дурлачихав. Удалгүй Эдвин Аннад сэтгэлээ илчилж Анна ч зөвшөөрч тэр хоёр 2 жил үерхэж. Нэг өдөр Эдвин Аннаг болзоонд урьж өдрийг зугаатай  өнгөрүүлжээ. Эдвин Аннаг гэрт нь хүргэж өгөөд Аннаг орсны дараа утсаар ярьсныг нь Анна санамсаргүй сонсчихов.
Эдвин- Удахгүй очлоо. Түр хүлээж бай.
Анна нууцаар Эдвинийг дагаж явав. Гэтэл Эдвин түүнийг дээрлэхэдэг охинтой уулзав. Анна хараад тэдний юу ярихыг ч сонсолгүй уйлаад гэр лүүгээ гүйв. Эдвин ч араас нь даган гүйж. АННА НАМАЙГ СОНСООЧ. ЭНЭ ЧИНИЙ БОДОЖ БАЙГАА ШИГ ЧИНЬ БИШ ЭЭ ГУЙЯ ЗОГСООЧ. Гэж орилов. Анна шилжихийг хүссэн ч ямар хэцүү байдгийг мэддэг тул 3н сар хичээл завсардав. Тэр үед Эдвин нөгөө охинтой цуг байв. Анна тэднийг хараагүй юм шиг өнгөрөх гэтэл Эдвин түүнийг барьж аваад бүгдийг тайлбарлахыг оролдов.
Анна- Чамтай харьцмааргүй байна. Анна ангидаа ганцаараа цэвэрлэгээ хийж байв. Тэгээд цонхон дээр суугаад дуулж эхлэв.
Ангийн гадуур зөрж явсан охин түүнийг сонсоод өөрийнх нь хамтлагт дуучин дутаж байгааг,өөрийг нь дуучин болгомоор байгаага хэлэв. Анна өөртөө дахиж дуулаагүй гэж амласан ч дуулмаар байгаа болохоор шийдэж чадалгүй сайн бодох хэрэгтэй байна гэсэн хариу өгөөд явав. Тэгээд нэг өдөр Анна нөгөө охинтой гэртээ харих замдаа өмнө нь юу болсон тухай хэлж соривоо харуулав. Тэд амттан идэхээр дэлгүүр ортол Эдвин нэг охинтой зогсож байв.
Анна явахыг завдтал Эдвин түүнээс гэрт нь очиж тоглохыг асуув. Охин Аннаг арай гэж ятган Эдвинийг рүү явахаар болов. Эдвин тоглож байх зуураа юу болсныг тайлбарлаж өгөв. Тэднийг тоглоомондоо улайрч байх зуур охин явчихсан байв. Эдвин Аннаг гэрт нь хүргэж өгөхөөр болов. Анна Эдвинийг уучилж тэр хоёр дахиж нийлэв. Эдвин төгсөж аав нь түүнийг гадаад явахыг шаардаж тэр аргагүйн эрхэнд явахаар болов. Эдвин явахаасаа өмнө Аннаг үнэхээр гоё хоолойтойг бас хамтлагт ороод  алдартай дуучин болоорой гэв. Эдвинийг явсны дараа Анна гуниглаж байсан ч тэр хамтлагт орохоор болов. Эдвин түүнийг бүх чадлаараа дэмжиж байв.  Эдвин- Уучлаарай Анна хоёулаа салсан нь дээр байх би эндээ бүр амьдрахаар болсон бас би удахгүй гэрлэх гэж байгаа гэхдээ аавын шахалтаар гэхдээ би чамайг хайрлахаа больж чадахгүй ээ. Уучлаарай .  Анна маш их хичээж алдартай болов. Гэхдээ бөмбөрчин нь түүнд дургүй байв. Учир нь тэр дуучин болох байсан ч Анна түүний байрыг булаасан. Гэхдээ тэр Анхаагийн хоолойг гайхалтай гэдэгтэй санал нэгджээ. Тэдний бие даасан тоглолт болохыг өмнөхөн Анна арилгаагүй сорив үлдээсэн хүн түүнд атаархаж тэдний бүх бичлэг пост дээр нь сөрөг сэтгэгдэл үлдээж тэднийг доромжилж байв. Тэр үед Скарлет Аннаг уйлж байхыг хараад түүнийг аргадах гэж оролдов. Хүмүүс миний хоолойг гоё гэж хэлдэг ч би итгэлгүй байна гэхэд Скарлет чиний хоолой чиний бодож байгаагаас ч илүү(more than you know)
Үзэсгэлэнтэй гэв. Чи тэднийг битгий тоо. Биднийг хайрладаг бидэнд дуртай хүмүүсийн төлөө дуул. Орой болсон учир Скарлет Аннаг мотоциклоороо хүргэж өгөхөөр болов. Анна анх удаа мотоцикл дээр сууж байгаа болохоор айж Скарлетийн бэлхүүсээр чанга тэврэв. Тэр үед Скарлетийн зүрх маш хүчтэй цохилж байв. Аннаг гэрт нь хүргэж өгчихөөд харив. Тэр хэвтээд энэ яг ямар мэдрэмж вэ гэж бодлогширсоор шөнөжин хэвтэв.Өглөө тоглолт болох газраа очиж Аннатай уулзав.
Дахиад л нөгөө хачин мэдрэмж.  Багийнхаа гитарчинаас үүний тухай асуухад хариуд нь : Тэнэгхэн минь дээ чи дурлачихаж.
Тоглолт эхлэхэд тэдний шүтэн бишрэгчид дагаж дуулав. Дараагаас нь үзэн ядагчид тэдэнрүү улаан лооль өндөг шидэв. Гэтэл Анна тайзнаас буугаад алга болов. Скарлет түүнийг хайгаад хайгаад олсонгүй. Багийнхан нь Анна олдохгүй нь чи дуулах хэрэгтэй гэв. Тэр дээр үед бичиж байсан дуугаа санаж дуулж эхлэв. Анна гэртээ уйлж байхад утсанд нь мэдэгдэл ирж Скарлетийг дуулж байхыг харав. Скарлет дууныхаа төгсгөлд Би Чамд Хайртай гэв. Анна гэрээсээ яаран гарч тоглолт болсон газар луу гүйв. Анна Скарлетийн явахаас өмнө ирж амжив. Чи сая надад сэтгэлээ илчилсэн үү гэхэд Скарлет томоор инээмсэглээд тиймээ чи надтай үерхэх үү гэхэд Анна зөвшөөрөв...


------
{Бид илгээсэн өгүүллэгт ямар ч засвар оруулдаггүй болно.}

Илгээсэн ковэр зургийг гарчигны дээд хэсэгт байршуулдаг.
/Заавал зураг явуулах хэрэг байхгүй шүү!/

Парт болгоны гарчиг хэсэгийг өгсөн дууны нэрээр нэрлэнэ.

Өгүүллэгээс авсан мэдрэмжтэй хамт дуугаа нэг сонсоод үзээрэй!

Дүгнэх оноо: 0-10 хооронд

Шүүгчдийн бүрэлдэхүүн болон уншигчид дүгнэнэ.

Өгүүллэгийг ямар нэгэн байдлаар бусдад сурталчлах хориотой болно
------

Luna | Oneshot Тэмцээн | МонголDonde viven las historias. Descúbrelo ahora