Paris in the Rain
■■■■■■■■■■■■■■■■■
"Өрөөндөө ороод өөрийн гэсэн бүх юмаа хамж баглаад эрхтхэн шиг хөдөлж үз"
Ээж гэх ахимаг насны эмэгтэй хөлөө ачин сууж аягаа угаан зогсох охин руу дөрвөлжин зузаан шилнийхээ дээгүүр харан үе үе ширээн дээрх цайнаасаа оочилно.
Насны багад минь намайг өргөн авч хайр энэрэл, хоол ундаар дутаагаагүй өдийг хүргэсэн.
Одоо л тоохоо байчихсан болохоос биш.
"Баяртай ээжээ" хэмээн аядуухан хэлчихээд шаламгай гэх чинь хөдөлсөөр цүнх хувцасаа баглан суухдаа тэрээр царайнд нь багагүй түгшсэн өнгө аяс тодорч байлаа.
"Гайгүй байгаа?"
( * )
Чимданаа чирэн зам дагуу алхан явж байтал дуудлага ирэн утас чичирхийллээ.
"Байна уу?"
"Ард чинь байна"
Хойш эргэн харвал тэр өөрийн хар машинаасаа буун нааш алхаж харагдав.
Буруу харуулан өмссөн саравчтай малгай, сул өмд цамц, тэгээд амны хаалт.
Ямар ч хувцас гайхалтай зохих юм. Маскны цаанаас хүртэл үнэхээр царайлаг харагдаж байна.
"Сайн уу?"
"Сайн"
Ердөө нэг нэг үгээр л биенийхээ мэндийг мэдэлцээд, машинд нь суун гэрийн зүг жолоо мушгилаа.
Миний гэж болох түүний гэр.
Хамт байхад хэн хүнээс илүү ер бусын амар амгаланг мэдрүүлдэг ч одоо дэндүү хүйтэн хөндий санагдаж байна.
Яг юуг буруу хийснээ мэдэхгүй юм...
Би түүнийг надаас харцаа буруулахаар буруу зүйл хийсэн байх. Өөрийн ч мэдэлгүй.
Олон олон гүнзгий бодролууд дунд хөвөн, нэг тийш гөлийж суух үед тэрээр чимээгүй эвгүй уур амьсгалыг эвдэн "Оройн хоолоо идсэн үү?"
"Идсэн"
Яг энэ үед надаас түрүүлээд ходоод минь өөрийн хэлэх гэснээ хэлчих шиг болов.
'Би өлсөөд байна бяцхан новш минь, яг одоо хооллоод аль' гэх шиг хүчтэй дуугарч гарлаа.
Өглөөнөөс хойш юу ч хэлэн дээрээ тавиагүй юм л даа.
"Мөн цагаа олов оо?"
BINABASA MO ANG
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
ActionАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~