26. Death bed

76 9 19
                                    

-[ Death bed ]-


Хэдий ядарсан ч байсан би унтаж амарч чадахгүй.


Унтчих юм бол ахиж сэрж чадахгүй гэхээс айж байна.


-харин-


Намайг сэргээх чиний инээмсэглэл яг л миний дуртай кофе мэт байх юм.


Өглөө цаг 6н цагийг заахад гэрээсээ гарч ирэн ажлын зүг алхдаг. Өдөр болгон энэ үйлдэл давтагдана. Эргэн тойрныг ажих бөгөөд дуртай дуугаа сонссоор нэг л мэдэхээ ирсэн байна. Нэгэн хэвийн үргэлжлэх өдөр хоногууд өнгөрнө. Кафе уруугаа ороход төрөл бүрийн кофены үр холилдон үнэртэх тэр эгшинд өдрийг эрч хүчтэй эхлүүлэх түлхэц минь болон хаалганы хажууханд байх тэмдгийг эргүүлэн "нээлттэй" гэсэн бичгийг хаалга руу харуулан өнөөдөр эхэлнэ.




Анхандаа эхлэхэд маш хэцүү санаж байсан л даа. Сайн гэхэд ч хэцүү муухан гэхэд ч хэцүү дунджаа бариад л явах надад үнэхээр таалагдаж байлаа. Өнөөдөр би баяртай бөгөөд гунигтай байсан юм. Жонгүг өнөөдөр чөлөө авсан нь гунигтай ч гэсэн түүний инээмсэглэлийг толгойдоо бодон жаргалтай байсан юм. Хүмүүс орж гаран явсаар нэг л мэдэх нь ээ орой 9н цагыг заасан байлаа.


-Кафегаа хаах цаг болчихжээ. Гэсээр ширээ сандал гээд ихэнх зүйлсээ цэвэрлээд хананд байрлах гэрлийн унтраалгыг дарахын алдад нэгэн залуу хөвгүүн жижигхэн охиныг дагуулан орж ирэх нь тэр.


-Уучлаарай, манайх хаах гэж байна л даа.


-Өө... Жоохон хоцорчихжээ. Гээд дуу нь бүдгэрсээр гарах гэхэд нь би


-Зүгээр дээ сууж болно. Та юу захиалах уу? Гэвэл эрэгтэй нь латте харин эмэгтэй нь гляссе хэмээгээд нэмээд жижиг бялуу захих ажээ.


Намайг бэлдэн зогсох бол тэд ярилцан сууж байх нь тэр.


-Чи сая ийшээ ирэхдээ турна гэж хэлчхээд орой болсон хойно ийм их зүйл юм идээ ууж болох хэрэг үү? Ммм?


-Яг маргаашаас турна аа~ ганцхан өнөөдөр л за юу! Тэгээд нэмж хэлэхэд чи надтай хамт дасгал хийгээрэй.


-За гэсээр маш уртаар хэлнэ. Үүнийг нь бүдэг тод сонссон би гэх хүн нүүрэндээ бяцхан инээмсэглэлийг наалаа.


Үнэндээ Жонгүг байсан бол өдөр бүр л тэр баясалтай инээмсэглэлийг байнга л тодруулж байдаг байсан сан. Гэхдээ одоо тэр байхгүй нь намайг ганцаардуулж байгааг ахин нэг өгүүлье. Маргааш ирнэ гэж найдъя.

Luna | Oneshot Тэмцээн | МонголWo Geschichten leben. Entdecke jetzt