Намайг бүү орхиорой, би чамайг хайрласаар л байх болно
WANG JACKSON "LMLY"
Уулсын хөх сэрвээ, хяр дэл, амгалан үүрэглэх ойн хөвчийн дээгүүр нэлэнхий улаан туяа татаад, огторгуйн дунд хөвөлзөн явах ганц нэг сэмжин үүлсийг нэвчин нэвтэлж харагдана.
Нарны жавхлант туяа тэнгэр газрыг дорхноо эзэлж, жижигхэн хотын минь гудмыг хүртэл улайруулж үзэгдэх аж.
Сүигийн хацар, нүүр, сормуус тэр ч бүү хэл хөлийн үзүүрийг хүртэл гижигдэх шиг, дэргэдэх өвс, ногоо, навч, цэцгийг хүртэл сүр сар хөдөлгөн нэвт шувт сүвлэх мэт.
Наран өөд анивчин саравчлахуйд нар хэдийн тэнгэртээ улаан гэрээ босгон барьж үзэгдэв.
Саяхан сэрсэн бололтой Жэксон "Яасан үзэсгэлэнтэй нар вэ? Яг л чам шиг минь " гээд хацар дээр минь гараа илбэн гүйлгэнэ. Би ч чинийхээ торго шиг зөөлөн гарыг бие дээрээ гүйлгэх гүймэн дуртай байсансан.
Бидний хайр ийм л энгийн бас аз жаргалтай байлаа. Анзаарч байгаа бол өнгөрсөн цаг дээр яригдаж бас бичигдэж байна шүү дээ.
Би хүүдээ чинийхээ тухай ярьж өгөх дуртай. Ээж чинь намайг өөрөөсөө ч илүү, нарнаас том, тэрбум их хайрладаг байсан шүү миний хүү ээжийгээ битгий үзэн ядаарай гэж орой болгон унтах үед нь захиад унтуулна.
2045 оны 4 дүгээр сарын 25-нд Мин Сүи тэнгэрийн оронд заларлаа.
Сайн байна уу? Уншигчдаа намайг Ван Мин гэдэг би Ван Жэксон болон Ван Сиү нарын удам залгамжлагч ганц хүү мөнөөсөө мөн билээ. Хэрэв та энд юу болоод байгааг гайхаж бас эргэлзэж байгаа бол би энэ тэмдэглэлдээ аав ээж хоёр минь хэрхэн учирч бас хэрхэн хагацсан тухай түүхийг ярихаар ирлээ. Таалан соёрхмуй
[Бүх хэсэг Жексоны талаас явах болно]
Жексон бол Солонгос улсад хөлөө олохоор ирсэн Хятад улсын иргэн билээ. Хөлөө олох ч гэж дээ эцэг эхийн хараат байдлаас гарж, нас бие гүйцсэн эр хүний амьдралаар амьдрахаар шийдсэн нэгэн.
Харин Сүи бол мөнгөгүй, ядуу оюутан хэр нь шоудах мөнгөө хаанаас ч бол хаанаас ч олдог хөл алдам далайд хөлөө алдан живж буй задарсан эмэгтэй.
Жексон нэгэн уушийн газар бармен хийж өөрийнхөө утсан чинээ улаан амийг зогооно. Хаа нэг согтуу хүмүүсийг сэнсэрч мөнгө илүүчлэх үе ч тэрэнд бий. Солонгос улсад ирээд том компани байгуулж босс болно гэж мөрөөддөг хүн одоо мөрөөдөлгүйгээр зөвхөн маргаашаа л хардаг болжээ.
YOU ARE READING
Luna | Oneshot Тэмцээн | Монгол
ActionАнхны тэмцээн~ Бусдаас Содон Онцгой байлгах үүднээс тэмцээн маань дуу сонсож бичдэг, бас 2шаттай байгаа шүү кк Заа тэгээд бүр оролцогчиддоо 'Амжилт хүсье! ' ~Laluna_bblb миний бяцхан бас анхны Luna тэмцээн~